| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/00301/И |
| Дугаар | 301/ШШ2025/00233 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 301/ШШ2025/00233
| 2025 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 301/ШШ2025/00233 | Архангай аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Л-д холбогдох
486,615 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Лнь М ББСБ”-тай 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ********* дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн М үүрэн телефоны ***** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.Лнь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 460,000 төгрөгийг сарын 3.1%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. М ББСБ”-ын зүгээс Б.Л-гээс зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардахад өнгөрсөн хугацаанд 330,000 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Б.Л-гийн үндсэн зээлийн үлдэгдэл 375,965 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 722 хоногийн зээлийн хүү 93,246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,404 төгрөг, нийт 486,615 төгрөг байна. Б.Лнь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөр үлдэгдэлтэй байх тул М ББСБ ХХКнь зээлийн гэрээний үүрэгт нийт 486,615 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: М ББСБ ХХКнь хариуцагч Б.Л-гээс зээлийн гэрээний үүрэгт 486,615 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 486,615 төгрөгийг тус компанийн ХААН банк дахь ************* тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХКнь хариуцагч Б.Л-д холбогдуулан 486,615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 486,615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,248 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7,624 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Л-д холбогдох 486,615 /дөрвөн зуун наян зургаан мянга зургаан зуун арван таван төгрөг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч М ББСБ ХХК хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч М ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,248 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7,624 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН