| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/01316/И |
| Дугаар | 317/ШШ2025/00239 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 317/ШШ2025/00239
| 2025 02 25 | 317/ШШ2025/00239 | |
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 6, *****, “Х****” цамхагт оршин байгаа, “Х****” /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Архуст сум, 1 дүгээр баг, ***** байр, *** тоотод оршин суух, Г**** овогт Г****н Э**** /РД:/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, Н**** овогт С****н М**** /РД:***/ нарт холбогдох,
Гэрээний үүрэгт нийт 20,153,957 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х****” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Г.Э, С.М нар нь “Х****”-ны Говьсүмбэр салбар тооцооны төвтэй 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ЗГ**** тоот зээлийн гэрээ болон БГ**** тоот барьцааны гэрээ хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулан 12,582,085.52 төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон цалингийн орлогыг барьцаалуулсан. …Зээлдэгч нар нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 16,483,182.4 төгрөг, зээлийн хүүд 12,433,143.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,209,1 төгрөг, нийт 28,919,535 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа толох, толоогүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож огсон боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд хариуцагч Г.Э, С.М нараас зээлийн гэрээний үүрэгт 20,128,957 төгрөг, нотариатын зардалд 25,000 төгрөг, нийт 20,153,957 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Г.Э миний бие “Х****” дахь салбараас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 12,582,085.52 төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг зээлийн гэрээнд 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан ба тухайн зээлийн гэрээнд С.М хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч тухайн мөнгийг захиран зарцуулаагүй, миний бие бүрэн төлж барагдуулах тул нэхэмжлэлийн шаардлага болох 20,153,957 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл мөнгийг тохиролцсоны үндсэн дээр төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х****” ХК нь Г.Э, С.М нарт холбогдуулан гэрээний үүрэгт нийт 20,153,957 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Г.Э нь миний бие “Х****” дахь салбараас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 12,582,085.52 төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг зээлийн гэрээнд 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан ба тухайн зээлийн гэрээнд С.М хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч тухайн мөнгийг захиран зарцуулаагүй, миний бие бүрэн төлж барагдуулах тул нэхэмжлэлийн шаардлага болох 20,153,957 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл мөнгийг тохиролцсоны үндсэн дээр төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х****” ХК-ийн гэрээний үүрэгт нийт 20,153,957 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Э нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл мөнгийг тохиролцсоны үндсэн дээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,719.19 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 129,360 төгрөгийг, хариуцагч Г.Э-ээс 129,360 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х****” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН