| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/10312/И |
| Дугаар | 197/ШШ2025/03684 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2025/03684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт байрлах ******* ХХК /*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-д холбогдох
2,426,249 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч М.*******ид холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,832,380 төгрөг, хүүгийн төлбөр 527,460 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,909 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг нийт 2,426,249 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээлийн үлдэгдэл 401,581 төгрөг, хүүгийн төлбөрт 124,662 төгрөг нийт 526,249 төгрөг нэхэмжилсэн.
2. Нэхэмжлэл, хэргийн оролцогчийн эрх, үүрэг танилцуулсан баримт, шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчид 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлсэн боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлд хавсаргасан №Р20260934 дугаар Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2023.10.01-ний өдрийн №7108152680 дугаар Цахим зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоолол хийсэн баримт, төлбөрийн баримт зэргээр нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч М.******* нарын хооронд 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2023.10.01-ны өдөр 2,520,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй, хувийн хэрэглээний зориулалтаар хариуцагчид цахимаар олгожээ.
4. Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээнд мөнгөн хөрөнгө зээлж, хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд, хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
5. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурцгаасан байх ба зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, мөн зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө, талуудын хооронд байгуулсан Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ-ний 3.3.2-т цахим зээлийн гэрээг байгуулснаар зээлийн хөрөнгийг зээлдэгчийн нэр заасан дансанд шилжүүлнэ, гэрээний 3.3.3-т зээлийн хугацаа 3.3.2-т заасан өдрөөс эхлэх бөгөөд энэ өдрөөс эхлэн хүү тооцож эхлэнэ, гэрээний 3.3.4-т Зээлдэгч цахим зээлийн гэрээнд заасан зээл төлөх хуваарьт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн зээлийн үлдэгдэлд нэмэгдүүлсэн хүү тооцно гэж тусгажээ.
7. Хариуцагч М.******* нь хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүрэгтэй бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн төлбөрөөс 1,900,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул шүүх үндсэн зээлийн үлдэгдэл 401,581 төгрөг, хүүгийн үлдэгдэл 124,662 төгрөг нийт 526,249 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
8. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.*******оос 526,249 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,900,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,769 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.*******оос 16,437 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН