Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир, Б.Ихтамир нар бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа,

Улсын яллагч П.Итгэл,

    Иргэдийн төлөөлөгч  Ж.Пүрэвсүрэн,

Насанд хүрээгүй хохирогч Б.Отгонцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батчулуун,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Т.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Пд холбогдох эрүүгийн 1738003780162 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Т.П, 

Шүүгдэгч Т.П- нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах гэрт нь бага насны хүүхэд /9 нас 11 сар 20 хоногтой/ Б.Отгонцэцэгийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Д.П нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах гэрт нь бага насны хүүхэд /9 нас 11 сар 20 хоногтой/ Б.О-ийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

      Шүүгдэгч Т.П шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

     Шүүгдэгч Т.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:   “...Б эгчийн гэрт очиход Б дүү нартайгаа унтаж байсан, бид гурав өлсөөд хоол хийж идье гээд хөлдөөгчөөс нь мах гаргаад, Э гал түлэх гэж байснаа болилоо залхуу хүрээд байна гээд унтахаар болцгоосон. Би газарт унтаж байсан Б, О-ийг хоёрын хажуугаар ороод хэвтсэн ... Би О-ийн хажуугаар ороод унтсан. Эрдэнэдаваа миний хажуугаар ороод хэвтсэн, Э миний хажуугаар ороод хэвтсэн, Э бид хоёр О-ын унтаж байсан орон дээр байсан нэг хөнжлийг аваад хучиж унтсан, түүнээс хойш юу болсон гэдгийг мэдэхгүй байна.

Маргааш өглөө нь сэрэхэд О-ын унтаж байсан орон дээр О гараад араар нь ороод унтсан байсан, Э болохоор О-ын хөл рүү нь хараад унтаж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 дугаар хуудас/,

            Насанд хүрээгүй хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд өгсөн: “...2017 оны 10 сард манай ээж мал туухаар хөдөө явсан байсан. Миний дэргэд Ш ах унтаж байсан. Шах  миний бандаашийг тайлаад дээш нь  шидсэн. Тэгснээ намайг нэг юмаар хатгасан. Би тэгэхээр нь гэнэт сэрээд агаагаа сэрээх гэсэн чинь ах маань сэрээгүй. Маргааш нь ээж хөдөөнөөс ирсэн. Ээжид хэлэх гэсэн чинь ах нар маань зодолдоод унах байх гэж айгаад хэнд ч хэлээгүй, хэд хоногийн дараа миний шээдэг юм аймаар өвдөөд байхаар нь би ээжид хэлсэн. Ш ах эхлээд гараараа миний шээдэг юмыг илээд байх шиг байсан. Тэгээд миний шээдэг юмыг нэг зөөлөн юмаар гэнэт хатгасан...Ээж өмнө нь самарт явахдаа намайг Ш ахын гэрт үлдээж байсан тэгэхэд би гэрийнх нь хойморт унтаж байхад Ш ах миний шээдэг юмыг оролдож байсан гэхдээ хатгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би нефтийн тэнд мал хариулж байгаад 2017 оны 10 дугаар сарын 29-ний өглөө гэртээ ирж хүүхдүүдийнхээ хувцасыг  угааж өгчихөөд энэ өдрийнхөө орой буцаад хариулж байсан мал руугаа явсан. Тэгээд 7 хоноод гэртээ ирсэн чинь охин О маань ээжээ миний боожгойноос юм гараад байна гэхээр нь би доороосоо даараад тэгсэн юм байхдаа гэж бодоод охиныхоо бэлэг эрхтнийг харсан чинь идээтэй гэмээр юм гарсан байхаар нь өмсөж байсан дотоож болон бүх хувцасыг нь угаагаад гэртээ өнжсөн. Тэгээд энэ шөнөө охинтойгоо хамт унтаад асуусан чинь охин маань Ш ах намайг хатгасан гэж байсан. Ээжээ таньд би нэг юм хэлэх гэсэн юм та битгий загнаарай гэхээр нь би ээж нь загнахгүй ээ гэсэн чинь шөнө Ш ах хуруугаараа миний боожгойг оролдож байснаа миний бойжгой руу хатгачихсан гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь охиноо хувийн эмнэлэгт үзүүлсэн чинь цагдаагийн газарт хандаарай гэсэн тэгэхээр нь би цагдаад өргөдөл өгсөн...Би энэ хүний бага байхаас нь танина. Энэ хүүхдийн ээж нь Т- гэж хүн байдаг юм. Ш буюу П нь Т-ын 4 дэх хүүхэд  байгаа юм. ... гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/

      Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ гэрийн хойморт газарт би, дүү Ш-, О нарын хамт унтсан ... миний урдуур хаалган талд О миний араас хоймор талд Ш унтсан. Маргааш өглөө нь сэрээд харсан чинь Ш миний орлуу орж ирээд О-ийн унтаж байсан хэсэгт унтаж байсан бид нар энэ хүүхдийг Ш- гэж дуудаад байдаг болохоос жинхэнэ нэрийг нь П гэдэг Ш анх ирэхдээ архи дарс уугаагүй эрүүл ирсэн ээжийг орж ирэнгүүт Ш- бараг зөрөөд шахуу гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,

      Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ш ирээд тоглох уу гэхээр нь тоглоомын газар тоглож байгаад Эрдэнэдаваатай тааралдсан.  Бид гурав нэг шил архи уухаар болоод 0.75 литрийн Стандарт нэртэй нэг шил архийг Сод-Эрдэм сургуулийн сааданд орж уугаад Бэгчийн гэрлүү явсан. Тэднийд очиход гэрийнх нь унтчихсан байсан. Би гэрт ороод баруун талын орон дээр найз охинтойгоо унтсан. Ш хойморт газарт хөнжил рүү ороод унтсан. Ш-гийн цаагуур хэн унтаж байсныг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-29 дүгээр хуудас/,

     Насанд хүрээгүй гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ш- гаднаас орж ирээд РС тоглох уу гэхээр нь бид нар тэгье гээд Д-, тэрний найз охин О, Ш, түүний дүү О бид нар тоглоомын газар луу явсан. Тоглоомын газар Э гэдэг хүнтэй дайралдсан... Би шөнө унтаж байтал Д, Э, Ш гурав ирчихсэн юм яриад байх шиг байсан. Өглөө сэрсэн чинь миний дүү О орж ирсэн хэвтэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч, эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 678 дугаартай:

1.Б.О нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй. Бэлгийн харьцаанд орох боломжгүй.

2.Б.О-ийн охин хальсанд 5 цагийн түвшинд сууриа хүрсэн шинэ урагдал тогтоогдлоо.

3. Охин хальсны урагдал нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

4.Б.О нь бэлгийн замын заг хүйтэн өвчтэй байна.

5.Нууц үе нь дууссан байна.

6..Б.О жирэмслээгүй байна.

7.Б.О-ийн үтрээнд эр бэлгийн эс харагдахгүй байна.

8.Б.О-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 39 дүгээр хуудас/, 

Нэгдсэн эмнэлгийн Шүүх эмнэлгийн комиссын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 тоот дүгнэлтэд:

1.Т.П нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй, Эмчилгээ хийлгэж байгаагүй.

2. Т.П нь сэтгэцийн хувьд эрүүл.

3. Т.П нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

4. Т.П нь хэрэг хариуцах чадвартай.

5. Т.П нь мэдүүлэг өгөх чадвартай гэх дүгнэлт /ХХ-ийн 52 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч, эмчийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 72 дугаартай: 1.Т.П-ийн биед бэлгийн замын халдварт өвчингүй байна.

2.Т.П-ийн биед бэлгийн замын мөөгөнцөр тогтоогдсон ба энэ нь бэлгийн замаар халдварлах боломжтой ч эрүүл хүнд болон антибиотикийн

замбараагүй хэрэглээ бүхий хүмүүс дархлааны чадамж сул хүмүүст тохиолддог эмгэг юм гэх дүгнэлт/хх-ийн 48 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн хувийн байдал тогтоосон баримт /хх-ийн 63-66 дугаар хуудас/, Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримт /хх-ийн 69-98 дугаар хуудас/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-ийн 53 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох  баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.П нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах гэрт нь бага насны хүүхэд Б.О-т хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар насанд хүрээгүй хохирогч Б.О, гэрч Д.Б, Б.Д, Б.Б  нарын мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн, нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Иймд  шүүгдэгч Т.П-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Т.П нь 19 настай, 21 нас хүрээгүй байх бөгөөд ам бүл 8, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэр бүлд амьдардаг зэрэг хувийн байдал, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, харагдах биеийн байдал, сэтгэл зүйн онцлогийг харгалзан  шүүгдэгч Т.П-д өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг баримтлан сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж шийдвэрлэх  үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь эмчилгээний зардалд 80.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж авсан, шүүгдэгч Т.П-аас нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

        Эрүүгийн 1738003780162 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Шүүгдэгч Т.П-ийн цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч - овгийн Т.П-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-д 12/арван хоёр/жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.П-д оногдуулсан 12 /арван хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 6 /зургаа/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-д оногдуулсан 6/зургаа/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар тогтоосон хорих ялыг сургалт- хүмүүжлийн тусгай байгууллагад эдүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-н цагдан хоригдсон  81 /наян нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн 1738003780162 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.     

        

  1.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ХҮРЭЛБААТАР

                                           

                                                                                     М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

                                                                            Б.ИХТАМИР