Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 123/ШШ2025/0036     

 

 

 

   2025         04            11                                       123/ШШ2025/0036     

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, иргэн Б.Г*******Төв аймгийн ******** сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн ******** сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/374 дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Г********** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Төв аймгийн ******** сумын Засаг даргын 2019 оны 12-р сарын 30-ны өдрийн А/374 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар 2025 оны 03-р сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хялбаршуулсан шугамаар шийдэж өгнө үү. Удаан хугацаагаар гадагшаа эмчилгээнд явах болсон тул гэжээ. [1]

ҮНДЭСЛЭХ нь:

            Б.Г**********ас Төв аймгийн ******** сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн ******** сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/374 дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. [2]

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж, 66.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Б.Г********** нь тус шүүхэд “...******** сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/374 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа ... татгалзсан тохиолдолд ....баталж...” гэж66.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд Б.Г********** нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, Төв аймгийн ******** сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ.” гэж, 47 дугаар зүйлийн 47.5-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Г*******“Төв аймгийн ******** сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/374 дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Төв аймгийн ******** сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г*******улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 ШҮҮГЧ                                       Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 59 дүгээр тал,

[2] Хавтаст хэргийн 1-3 дугаар тал,