Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/03687

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ,  тоот хаягт байрлах ******* ХХК /*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ,  тоот хаягт байрлах ******* ХХК /*******/-д холбогдох

 

гэрээний үүрэг 4,914,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэг 4,914,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэл, хэргийн оролцогчийн эрх, үүрэг танилцуулсан баримт, шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчид 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэлд хавсаргасан Ажил гүйцэтгэх гэрээ, харилцагчийн тооцооны дэлгэрэнгүй жагсаалт, мэдэгдэл хүргүүлэх албан бичиг зэргээр талуудын хооронд 2022 оны 4 сарын 12-ны өдөр бичгийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн 11-р хороо, дүнжингаравын гудамж, залаатын ам /13241/ 209-1 тоотод байрлах Zalaat tour төслийн загварын байр болох зорилгоор баригдаж байгаа 201 м.кв амины орон сууцны барилгын дотор интерьер дизайны зураг төслийн ажил болон дотор заслын чимэглэлийн ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч ажлын хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна.

4. Гэрээгээр тохиролцсоны дагуу ажлыг захиалагчийн хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг хүлээснээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д Интерьер дизайны зургийн ажил гүйцэтгэлийн үнэлгээ 1 м.кв үнэ 54,000 төгрөг байна. Нийт үнэ 10,854,000 төгрөг байна, гэрээний 3.2-т Интерьер дизайны зургийн ажил гүйцэтгэлийн төлбөрийн урьдчилгаа 50 хувь болох 5,427,000 төгрөгийг ажил гүйцэтгэл хүлээн авч гарын үсэг зурсан өдөр төлж барагдуулна гэж тусгажээ.

6. Нэхэмжлэгч нь урьдчилгаа 5,940,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу хүлээн авсан талаараа дурдсан ба харин ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн боловч нэхэмжлэгч тал ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэж маргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч шүүхийн дуудсан хугацаанд ирээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүй.

7. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч ******* ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 4,914,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож шийдвэрлэв.

8. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 4,914,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,574 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 93,574 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН