Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/03689

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  хаягт оршин суух *******н ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ,  тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-д холбогдох

 

290,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан 290,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ орон сууц хөлслөн суух зорилгоор нэхэмжлэгчтэй холбогдож байранд нь очиж үзсэн боловч халаалтгүй, бохир байсан учир хөлслөхөө больсон, тиймээс хариуцагчид шилжүүлсэн мөнгөө буцаан авна гэжээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, би нэхэмжлэгчтэй орон сууц хөлслөх асуудлаар утсаар ярьсан, гэхдээ орон сууц хөлслүүлэхээр тохиролцоогүйгээс гадна 290,000 төгрөгийг хүлээж аваагүй гэсэн тайлбар гаргасан.

3. Тодруулбал нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээ байгуулах зорилгоор 290,000 төгрөгийг шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлээ гаргасан ба хариуцагчийн хувьд орон сууц хөлслөх асуудлаар хариуцагчтай холбогдсон үйл баримтыг үгүйсгээгүй боловч мөнгийг хүлээн аваагүй гэж маргасан байна.

4. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан. Гэрээ байгуулахаас татгалзсантай холбоотой мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийг хариуцагчид бодитойгоор шилжүүлсэн байх, хариуцагчид тухайн мөнгийг буцаан төлөх үүрэг үүссэн байх явдал юм.

5. Хэргийн баримтаар нэхэмжлэгчээс 290,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь нотлогдож, тогтоогдохгүй байх ба нэхэмжлэлд хавсаргасан нэхэмжлэгч Б.*******ийн Голомт банкны 1235164907 тоот дансны хуулгаар нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 290,500 төгрөгийг өөр этгээдэд шилжүүлсэн бус харин өөрийн данснаас бэлнээр хүлээж авсан болох нь тогтоогдож байна. Тиймээс хариуцагчийн уг мөнгийг хүлээж аваагүй, нэхэмжлэлийг хариуцахгүй гэх тайлбар, татгалзал үндэслэлтэй.

6. Иймд хариуцагч П.*******д холбогдох 290,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

7. Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хариуцагчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.*******д холбогдох 290,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН