| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/10296/И |
| Дугаар | 197/ШШ2025/04509 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2025/04509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, хаягт байрлах ******* ХК /*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух *******гийн ******* /*******/-д холбогдох
763,964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч М.*******д холбогдуулан үндсэн зээл 612,937 төгрөг, зээлийн хүү 151,027 төгрөг нийт 763,964 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэл, хэргийн оролцогчийн эрх, үүрэг танилцуулсан баримт, шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчид 2025 оны 01 дүгээр сарын 16, 2 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлд хавсаргасан 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №1870012623 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн ******* ХК-нд дахь дансны хуулга, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэргээр нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч М.******* нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгчээс хариуцагчид 4,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр шилжүүлж, хариуцагч уг мөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээжээ.
4. Нэхэмжлэгч нь өөрийн эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээнд мөнгөн хөрөнгө зээлж, хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд, хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
5. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурцгаасан байх ба зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, мөн зүйлийн 21.2. Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т зээлийн гэрээний нийт хугацаа 30 сар, 2.3-т хүү: жилийн буюу 365 хоногт тогтмол 15,6 хувь /сарын 1,3 хувь/ байна гэжээ.
7. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөд хүүгийн төлбөрт 829,717.60 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 3,387,062.59 төгрөг төлсөн байна.
8. Иймд хариуцагчаас №1870012623 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 612,937 төгрөг, зээлийн хүү 151,027 төгрөг нийт 763,964 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ.
9. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.*******аас 763,964 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,886 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 22,886 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН