Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 317/ШШ2025/00271

 

 

 

 

 

 

2025 03 10

317/ШШ2025/00271

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: *** аймаг, *** сум, *** дүгээр багт оршин байгаа, Т***** ХК-ийн *** аймаг салбар /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** аймаг, *** сум, *** дүгээр багт оршин суух, С*** овогт М***н Г*** /РД: /,

Хариуцагч: *** аймаг, *** сум, *** баг, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, Ж***н Г*** /РД: / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18,127,525.33 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т***** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М*** овогтой Г*** нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Т*****ны Мөнгөнморьт тооцооны төвөөс ***** тоот дансанд зээлийн гэрээ байгуулан нийт 13,500,000 төгрөгийг сарын 1.6% /жилийн 19.2%/-ийн хүүтэй, 24 сарын хугацаагаар малчны зээл авсан. ...Зээлийн гэрээний дагуу 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дээр дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд М.Г, Ж.Г нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 13,500,000 төгрөг, үндсэн хүүний өр 4,467,405.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 153,018.74 төгрөг, хуримтлагдсан хүү 7,101.36 төгрөг нийт 18,127,525.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

М**** овогтой Г**** миний бие Т***** ХК-ийн нэхэмжилж байгаа 18,127,525.33 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөгийг тус тус 9 хувааж төлж барагдуулна, маргах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т***** ХК нь М.Г, Ж.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 18,127,525.33 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч М.Г нь ...Т***** ХК-ийн нэхэмжилж байгаа 18,127,525.33 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөгийг тус тус 9 хувааж төлж барагдуулна, маргах зүйлгүй гэжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т***** ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 18,127,525.33 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Г нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,190,940 төгрөгийг тус тус 9 хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,587.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 124,294 төгрөгийг, хариуцагч М.Г*****с 124,294 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т***** ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН