| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0183/Э |
| Дугаар | 188 |
| Огноо | 2018-02-23 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 188
2018 02 23 188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708010380361 дүгээр эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б-ын Б /РД:/.
Яллагдагч Б.Б-нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний орой Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их нарангийн эцэст байрлах “Хутаг Өндөр” дэлгүүрийн гадна А.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, А.Б-ыг түлхэн унагааж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 19-ний орой дэлгүүр орж тамхи аваад гарч иртэл нэр дурдагдсан хүмүүстэй тааралдсан. Эхнэр хохирогчоос мөнгөө нэхсэн. Хохирогч намайг налаад байхаар нь түлхсэн чинь уначихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний биеийн байдлыг харгалзан ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1708010380361 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч А.Б-ын: “Би 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хамт ажилладаг Мандаа гэх залуутай 0.5 литрийн “Хараа” нэртэй архи, 2 шил пиво авч уугаад би “харилаа” гээд 16 цагийн үед автобусанд суугаад Их нарангийн эцэс дээр буугаад нүүрс түлээ зардаг Норовоо эгчийн тэнд сууж байсан хүмүүс дээр очсон. Би тэнд очихдоо согтуу байсан болохоор хэн хэн байсныг санахгүй байна. Бэхээ гэх залуугийн эхнэр урьд надад зээлсэн 15000 төгрөгөө нэхэхээр нь “би ажил хийж байгаа, удахгүй өгнө пизда минь” гээд хэлчихсэн байх. Тэгээд Халиуны нөхөр ирээд намайг түлхээд унагаасан юм шиг байна лээ. Унахдаа толгойгоороо газар мөргөж унасан юм шиг байна. Тэгээд намайг босож ирэхгүй болохоор тэнд байсан Норовоо эгч “наад Жагаагаа гэрт нь хүргээд өгчих” гээд Ц, О нарт таксины мөнгө өгөөд явуулсан гэсэн. Намайг өөрөөр цохиж зодсон зүйлгүй байхаа би сайн мэдэхгүй байна. Одоо удаан суухаар толгой эргэнэ, дагзаар байнга хөндүүрлэнэ, толгойгоор, хүзүүгээр хатгаж байгаа юм шиг хатгуулна, нүдний угруу байнга өвдөж байгаа. Эмчилгээний зардалд 1000,000 гаруй төгрөг зарцуулсан гэж бодож байна. Ямар ч байсан эмчилгээнд зарцуулсан мөнгийг гаргуулж авмаар байна. Цаашид учрах эмчилгээний зардлыг төлүүлмээр байна.
...Миний биеийн байдал одоогоор зүгээр болсон. Эмчилгээний зардалд Б-аас 1000,000 төгрөг авсан. Цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй. Тархи толгойнд урд өмнө ямар нэгэн өвчин гэмтэл ...байгаагүй. Гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-12-13, 47-48/,
Гэрч Б.Н-ын: “Би ...“Хутаг-Өндөр” дэлгүүрийн гадна Цэдэнбал, Мэк Отгоо нарын хамт зогсож байсан. Б нэлээн халамцуу ирсэн. Бэхээ, Халиунаа нар ирээд Халиунаа нь Б руу “чи мөнгө өгөөч пизда минь” гэсэн чинь Б “удахгүй тэр мөнгийг чинь өгнө пизда минь” гэхэд Халиунаа нөхөртөө хандаж “энэ гөлөг намайг пизда гээд байна” гэж хэлсэн. Нөхөр Бэхээ нь Быг цохисон уу яасан мэдэхгүй хүчтэй газар уначихсан. Би гар утсаар тоглоод тонгойсон байсан болохоор яг яасныг мэдэхгүй. ...Ямар ч байсан Б газар дагзаараа маш хүчтэй унасан. Бэхээ, Халиун нар тухайн үед согтуу байсан. Б унасны дараа ямар ч хөдөлгөөнгүй дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-17-19/,
Гэрч Ц.Цэдэнбалын: “Би “Хутаг-Өндөр” дэлгүүрийн гадна нүүрс зардаг Норовоо эгч Одноо нарын хамт сууж байсан чинь Б ирээд хажууд зогсож байсан. Бэхээ Халиунаа нар дэлгүүрээс гарч ирсэн. Халиунаа нь Баас мөнгө нэхээд байсан чинь Б “удахгүй өгнө шүү дээ, сүртэй пизда вэ” гэсэн чинь Х нь нөхөр Бэхээдээ “энэ намайг пизда гээд байна” гэсэн. Бэхээ нь Быг хоолой руу нь түлхчихсэн чинь газрын уруу Б нь дагзаараа хүчтэй уначихсан. Б босохгүй газар хэвтээд байсан чинь Норовоо эгч “наадах чинь болохоо байлаа гэрт нь хүргэж өг” гээд Одноо бид хоёрт таксины мөнгө өгөөд явуулсан. Тэгээд гэрийнх нь гадаа очиход Бын дүү нар гарч ирээд сугадаад оруулсан. ...Зодоон бол болоогүй. Бэхээ нь Быг түлхэж унагаасан асуудал болсон. Тухайн үед би согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-20-22/,
Гэрч Э.Х-ны: “2017 оны 8 дугаар сарын дундуур байх нөхөр Бэхбатын хамтаар дэлгүүрээс тамхи аваад гарч ирэхэд гадаа байнга архи ууж явдаг Б шал согтуу байж байсан. Би Б дээр очоод “манайхаас авсан багажны мөнгийг өгөөч, бид хоёр мөнгөгүй болчихоод байна” гэсэн чинь Б “тэр мөнгийг чинь өгнө шүү дээ, сүртэй янхан бэ, пизда чинь” гээд нөхөр Бэхээгийн цээж рүү толгойгоороо мөргөөд зогсоод байхаар нь Бэхээ Быг “цаашаа яв” гээд хоолой руу нь гараараа түлхчихсэн чинь газар толгойгоороо уначихсан. Тэнд байсан Норов авгай гэрт таксигаар хүргүүлсэн. Б, Н, Ц, О нар согтуу байсан. Тэнд зодолдсон асуудал болоогүй, Б Быг түлхэж унагаасан. Б нь намайг элдэв үгээр доромжлоод байхаар л тэгсэн байх...” гэх мэдүүлэг /хх-26-28/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.28-ны өдрийн 10688 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.А.Б-ын биед баруун талын дух яснаас арагш титэм заадас дайран баруун зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа баруун зулай тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд тархины эдийн няцрал, цус хуралт, 2 тал бөмбөлгүүдийн таславч хооронд 2 талын тенториумд болон баруун талын дух, зулайн хэсгийн субарахнойдаль зайд цус харвалт, тархи доргилт, зүүн хацар, хамрын нуруу, ууцанд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ...тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-32/,
Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2017 оны 8 дугаар сарын дундуур байх эхнэр Халиуны хамт дэлгүүрээс тамхи аваад гарсан чинь Б согтуу зогсож байсан. Халиун Бд “чи багажныхаа үлдэгдэл мөнгийг өгчихөөч дээ, өчнөөн удлаа, бид хоёр маргааш хоёулаа ажилтай амьдрах гэж явж байна” гэж хэлсэн. Б “сүртэй пизда вэ үхлээ юу муу гичий минь” гээд балай юм ярьсан. ...Б над руу согтуурхаад мөр рүү налаад байхаар нь “цаашаа зайлаач” гэж хэлээд цээж рүү нь гараараа түлхсэн чинь хоёр гурван удаа ухарч байгаад толгойгоороо газар шаагаад унасан. Тэгээд Б босож ирэхгүй байхаар нь Норовоос 2000 төгрөг аваад такси бариад гэрт нь хүргэж өгчихөөд явсан. Гэтэл маргааш нь ажил дээр байж байсан чинь Б эмнэлэгт байнаа гэхлээр нь би сандраад дүү нараа дуудаад эмнэлэг дээр очиж Бын эмчилгээний төлбөрийг бүгдийг нь өгсөн. Би түлхэж унагаснаас болж дээрх гэмтлийг авсан байх гэж бодож байна. Би өөрөөр цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-57-58/,
Гэрч М.О-ийн мэдүүлэг /хх-29-30/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, хохирол төлсөн баримт /хх43/, гэрч Б.Оюунпүрэвийн мэдүүлэг /хх-50/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-64/, шүүгдэгчийн зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт /хх-76 ар/, хохирогчид хэргийн материал танилцуулсан баримт /хх-78/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмчилгээний баримт зэрэг 19 хуудас баримтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн эх гэх гэрч Н.П-аас /хх-23-25/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчиж мэдүүлэг авсан ба энэ хэргийн шүүгдэгч Б.Б-с гэрчээр мэдүүлэг /хх-34-36/ авсан нь хууль зөрчсөн байх тул шүүх тухайн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй төдийгүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б-нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний орой Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Их нарангийн эцэст байрлах “Хутаг Өндөр” дэлгүүрийн гадна иргэн А.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түлхэн унагааж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч А.Б-ын “...ирээд намайг түлхээд унагаасан юм шиг байна лээ. Унахдаа толгойгоороо газар мөргөж унасан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-12-13/, гэрч Б.Н-ийн “...Бэхээ нь Быг цохисон уу яасан маш хүчтэй газар уначихсан. Б ямар ч хөдөлгөөнгүй дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/, гэрч Ц.Ц-ын“...Бэхээ Быг хоолой руу нь түлхчихсэн чинь газрын уруу Б дагзаараа хүчтэй уначихсан. Тэгээд Б босохгүй хэвтээд байсан...” гэх мэдүүлэг /хх-21/, гэрч Э.Х-ны “...Тэнд зодолдсон асуудал болоогүй, Бэхээ Быг түлхэж унагаасан. Б нь намайг элдэв үгээр доромжлоод байхаар л тэгсэн байх...” гэх мэдүүлэг /хх-27-28/, шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн “...Б “сүртэй пизда вэ, үхлээ юу муу гичий минь” гээд балай юм ярьсан. ...Б над руу согтуурхаад мөр рүү налаад байхаар нь “цаашаа зайлаач” гэж хэлээд цээж рүү нь гараараа түлхсэн чинь хоёр гурван удаа ухарч байгаад толгойгоороо газар шаагаад унасан. ... Б газраас босож ирэхгүй байхаар нь Н-оос 2000 төгрөг аваад такси бариад гэрт нь хүргэж өгчихөөд гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-57-58/, мөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч хохирогчид хохирлын төлбөрийг төлсөн, түүнчлэн хохирогч “Миний хохирол бүрэн барагдсан. Ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч хохирол төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзнэ үү. Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн байгаа. Гэм буруу дээр маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүгдэгч Б.Б-нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өршөөгдөн суллагджээ. Шинээр батлагдсан 2015 оны Эрүүгийн хуульд “ялтай байдал” гэх хууль зүйн ойлголт тусгагдаагүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг хөнгөрүүлэн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б-цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ Л.БААТАР