| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Володягийн Цэрэнрагчаа |
| Хэргийн индекс | 117/2025/0002/З |
| Дугаар | 117/ШШ2025/0003 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 117/ШШ2025/0003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” ******* дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол 174.418.496 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох” тухай ******* дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол 174.418.496 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулах,
1.2. Нэхэмжлэгч ******* анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “152.225.026” төгрөг гаргуулах гэж тодорхойлоод 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “176.129.240” төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
1.3. 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан дээр “174.418.496” төгрөг гэж нэмэгдүүлсэн шаардлагаа багасган тодорхойлсон.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/42 дугаар захирамжаар *******г Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар томилсон. /1 хх-ийн 149 тал/
2.2. Тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “*******г ажлаас халах тухай” дугаар захирамжаар *******д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. /1-р хх-ийн 4 тал/
2.3. Дээрх сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх ба тус зөвлөлөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” ******* дугаар тогтоол гарсан байна. /1-р хх-ийн 5 тал/
2.4. Нэхэмжлэгч ******* нь Төрийн албаны зөвлөлийн ******* тоот тогтоолын хэрэгжилтийг хангахыг Дундговь аймгийн Засаг даргад даалгах, цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 115 дугаар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 776 дугаар шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн байна. /1-р хх-ийн 6-27 тал/
2.5. Иргэн ******* дээрх тогтоолыг биелүүлэхтэй холбогдуулан Дундговь аймгийн Засаг даргад 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өргөдөл гаргахад тус аймгийн Засаг дарга 2024 оны 02 сарын 02-ны өдрийн 01/152 дугаар албан бичгээр “Таныг аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа ... хохирол учруулсан асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан ба уг асуудлуудад Авлигатай тэмцэх газраас эрүүгийн дугаартай хэрэгт холбогдох ажиллагааг явуулж байна. Иймд хуулийн байгууллагад шалгагдаж байгаа дээрх асуудалд гэм буруутай эсэхийг шүүхийн байгууллага эцэслэн тогтоосны дараа энэ асуудлыг шийдвэрлэх тул өргөдлийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгчээ. /1-р хх-ийн 155, 28 тал/
2.6. Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШТ/111 дүгээр шийтгэх тогтоол, Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ДШМ/36 дугаар магадлалаар шийдвэрлэсэн байна. /1-р хх-ийн 80-119-р тал/
2.7. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02/2280 дугаар албан бичгээр “... Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтад “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд иргэн *******гийн гэм буруутайг тогтоосон шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэлх хугацаанд тус Зөвлөлд ирээгүй байна. Иймд Зөвлөлийн дээрх шийдвэрийг биелүүлж, тогтоолын биелэлт, холбогдох мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны дотор ирүүлнэ үү” гэж Дундговь аймгийн Засаг даргад мэдэгдсэн байна. /1-р хх-ийн 29-30 тал/
2.8. Ийнхүү ******* 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 117/ШЗ2024/0077 дугаар шүүгчийн захирамжаар уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/ШТ2025/0024 дүгээр шүүхийн тогтоолоор дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна. /1-р хх-ийн 1-32, 53-57 тал/
2.9. Тус шүүх 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 117/ШЗ2024/0004 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн болно. /1-р хх-ийн 61-62 тал/
2.10. Хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “... Нийгмийн бодлогын хэлтсийн дарга өөр албан тушаалд шилжин томилогдож байгаа тул *******тэй харилцан зөвшилцөн тухайн албан тушаалд томилох боломжтой” гэж бичгээр мэдэгдэж, улмаар Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “*******г албан тушаалд томилох тухай” Б/30 дугаар тушаалаар Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд ******* өөртэй нь зөвшилцсөнөөр 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон байна. /1-р хх-ийн 123,124, 197,198 тал/
Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Тус аймгийн Засаг дарга нь 2020 оны 12 сарын 28-ны өдөр дүгээр захирамжаар намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан. Би энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Монгол улсын Төрийн албаны зөвлөлд 2021 оны 01 сарын 06-ны өдөр гомдол гаргасан. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн ******* дугаар тогтоолоор Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “*******г ажлаас халах тухай” дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгон, *******г урьд эрхэлж байсан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн Б/62 дугаар захирамжаар “ыг Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр томилж 2023 оны 08 сарын 01-нийг хүртэл ажиллуулсан. ******* намайг одоог хүртэл урьд эрхэлж байсан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон шийдвэрийг гаргахгүй, Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүйг гаргаж байна.
Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн ******* дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” тогтоолын хэрэгжилтийг хангаж ******* намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй байгаа Дундговь аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү.
Хоёр: Миний бие Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн дүгээр “*******г ажлаас халах тухай” хууль бус захирамжаар ажлаас халагдаж өнөөдрийг хүртэл хугацаанд төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах, албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах баталгаагаараа хохирч байна.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “ ... нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр cap бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 69 дүгээр зүйлийн 69.1-т “ ... ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх... олговрыг олгоно” гэж заасан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 сарын 23-ны өдрийн 776 дугаар магадлалаар “... Дундговь аймгийн Засаг даргын гаргасан хууль бус тушаалын улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэл байхад тус нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу. ... шүүхээс энэ асуудлаар шийдвэр гаргаагүй байх тул нэхэмжлэгч захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж үзэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн энэхүү шаардлагыг хүлээн авахаас татгалзсаныг хүчингүй болгосон.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж тус тус заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх”-ээр заасан байна. Иймд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо захиргааны журмаар шаардах эрхтэй гэж үзэж байна.
Төрийн албаны зөвлөлд шийдвэрийнхээ биелэлтийг хангаж өгнө үү гэж, Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан ад мөн Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг хангаж өгнө үү, ажилдаа оръё гэсэн хүсэлт, өргөдлийг удаа өгч байсан боловч өнөөдрийг хүртэл намайг ЗДТГ-ын даргын албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй гаргасан.
Би хамгийн сүүлд Төрийн албаны зөвлөлд “тус зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн ******* дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа тул хэрэгжүүлж өгнө үү, Дундговь аймгийн Засаг даргын гаргасан хууль бус тушаалын улмаас учирсан хохирол цалин хөлсийг гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт гомдол гаргасны Төрийн албаны зөвлөл хүлээн авч 2024.10.31-ний өдрийн 02/2280 дугаар албан бичгээр “Зөвлөлийн дээрх шийдвэрийг биелүүлж, тогтоолын биелэлт холбогдох мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус Зөвлөлд ирүүлнэ үү” гэж Дундговь аймгийн Засаг даргад даалгасан боловч одоог хүртэл намайг ажилд эгүүлэн томилохгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймээс Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн ******* дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” тогтоолын хэрэгжилтийг хангаж ******* намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй байгаа Дундговь аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн тоот захирамжийн улмаас ******* надад учирсан хохирол 152.225.026 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
3.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн ******* дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, намайг 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд эргүүлэн томилсон. Үүнтэй холбогдуулаад Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” ******* дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирол болох 174.418.496 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулахыг даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж байна. Миний бие төрийн албанд 28 дахь жилдээ ажиллаж байгаад 2020 оны 12 сарын 28-ны өдөр төрийн албанаас хууль бусаар халагдсан. Миний хувьд төрд ажил эрхлэх хугацаа дуусгавар болох өөрөөр хэлбэл тэтгэврийн нас ойртсон байсан болохоор үүнээс болж хохирох нь гэж бодоод аргагүй эрхэнд хувийн аж ахуй нэгжид ажил эрхэлж, нийгмийн даатгалаа төлүүлж байсан. Би хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлүүлж, гар дээр огт цалин авдаггүй байсан. Миний нэхэмжилж байгаа 174.418.496 төгрөг бол Монгол Улсын төрд ажиллах ёстой байсан, төрөөс авах ёстой цалин, бусад хангамж гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2024 оны 11 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******г Дундговь аймгийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газрын даргаас Төрийн албаны зөвлөлийн 2021 оны ******* дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байсан эс үйлдэхүйг хууль бус байсан гэдгийг хүлээн зөвшөөрч *******г өөртэй нь зөвшилцсөний дагуу ажилд эргүүлэн томилсноор 2020 оны 12 сарын 28-ны өдрийн дүгээр тушаалаар Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас хууль бусаар халагдсан эрх маань сэргэгдсэн. Тиймээс томилохгүй байсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага хэвээр. Эс үйлдэхүйгээс учирсан хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 1-д зааснаар 174.418.496 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа өнөөдрийн хурал дээр дэмжиж байна. Хариуцагчаас *******г хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэдэг нь тогтоогдсон. Төрийн албаны зөвлөлийн ******* дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахыг Дундговь аймгийн Засаг даргад үүрэг болгосон байхад энэ үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасаар байсан. Төрийн албаны зөвлөлд 2024 оны 10 сарын 15-ны өдөр гомдол хүсэлт гаргахад Дундговь аймгийн Засаг даргын нэр дээр 11 сарын 15-ны өдөр *******г ажилд нь эргүүлэн томилж, холбогдох асуудлыг шийд гэдэг үүрэг даалгаврыг өгсөн. Гэтэл тухайн цаг хугацаанд Засаг дарга нар солигдож таарсан. ******* даргыг энэ тогтоолын хэрэгжилтийг хангах байх гэдэг байдлаар хандсан. ******* дарга таныг өдийг хүртэл хохироочихсон байна, хэрэгжилтийг бид хангана гэсэн боловч эргүүлэн томилох үйлдлийг хийгээгүй учраас бид шүүхэд хандсан. 2025 оны 04 сарын 01-ний өдөр ******* дугаар тогтоолын хэрэгжилт хангагдсанаар ******* төрийн албанд ажиллах эрх сэргэсэн.
Гэвч хохирол хор уршгийг нэхэмжлэх эрх үүссэн. Тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан бидэнд ******* авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа, хэрэг нь шалгагдаж дууссаны дараа томилно гэж эс үйлдэхүй гаргасаар өдийг хүргэсэн. Өнөөдрийн байдлаар *******г гэм буруутайд тооцсон эцсийн тогтоол гараагүй. Хариуцагч тал ******* тоот тогтоолыг биелүүлсэн тул энэ үндэслэлээсээ няцсан юм байна гэж ойлголоо. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-д хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, мөн уг хуулийн 110.2 дахь хэсэгт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт тогтоогдсон хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт эрх зүйн харилцаа хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж зохицуулчихсан. Нөгөө талаасаа Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 65.6-д Төрийн албаны зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Энэ тогтоолыг заавал биелүүлэх үүрэгтэй. Мөн тогтоолыг биелүүлээгүй нь ажлаас халах үндэслэл болно. Иймд Шүүхийн тухай болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагчийн тайлбар, үндэслэлийг шүүх хүлээн авах үндэслэлгүй юм. 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэлх цаг хугацаанд ******* эрх бүхий албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйгээс болоод хохирсоор ирсэн. Тиймээс энэ хугацааны хариуцагч Төрийн албаны зөвлөлийн ******* тоот шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, учирсан хохирлоо гаргуулна. 2025 оны 04 сарын 01-ний өдөр *******гийн зөрчигдсөн эрх нь сэргээгдсэн боловч цалин хөлс, хохирлоо авч чадаагүй хохирсоор байгаа. Төрийн албаны зөвлөлийн ******* дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбоотой. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 9.1-д гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэх хуулийн заалттай. Хууль бус шийдвэрээс болж ******* цалин хөлс, нэмэгдэл баталгаа, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлд байх баталгааг эдэлж чадаагүй.
Төрийн албаны тухай хуулийн 57.2-т зааснаар төрийн албан хаагчийн цалин нь үндсэн цалин, нэмэгдэл цалин, нэмэгдэл хөлснөөс бүрдэнэ. Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар мөн хуулийн 4.1-т хуульчлаад өгсөн. Хариуцагчийн татгалзал юу вэ гэхээр энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ тодорхой хугацаанд төлүүлж, өөр газраас цалин хөлс авчихаад одоо улсаас яах гэж цалин авах гээд байгаа юм бэ гэдэг зүйл байна. Уг тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2020 онд ажлаас чөлөөлөгдсөнөөсөө хойш 1 жил гаруй хугацаанд огт ажил хөдөлмөр эрхлээгүй. Түүнээс хойш энэ хүн шат шатны шүүхэд гомдол гаргасан. Хариуцагчаас ******* дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан учраас арга буюу хувийн хэвшилд ажиллаж талхны мөнгөө олсон. 2-т энэ үйл баримт нь манай нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй. Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон бусад холбогдох хуульд тухайн хүн өөр газраас нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлсэн бол төрөөс дахин цалин авч, шимтгэлээ төлүүлж болохгүй гэж хориглосон хэм хэмжээ байхгүй. Бид төрийн албан хаагчийн баталгааг эдлэх, төрөөс олгож байгаа нэмэгдлүүдийг авахын тулд төрийн албанд ажиллаж, шалгалт өгч тэнцдэг юм. ******* тухайн үеийн Засаг даргын захирамжаар хууль бусаар ажлаас халагдаагүй байсан бол 174.418.496 төгрөгийг авах байсан. Тиймээс энэ эрх хохирсонтой холбоотой хохирлоо нэхэмжилж байна. Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 7.2.5, 18.1, 21.7-д хууль бусаар ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг хэдэн хувиар хэн төлөх талаар зохицуулсан. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.2, 8.3 дугаар зүйлд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх талаар зохицуулалтууд байгаа. Хариуцагчийн зүгээс тооцооллыг буруу гэж байгаа ч тооцоолсон зүйлгүй юм байна. Үндсэн цалинтай холбоотой Засгийн газрын 3 тогтоол гарсан. Хариуцагч үүнтэй маргахгүй байгаа юм байна. Төрийн албанд 28 жил ажилласан учраас 25-28 хувиар нэмэгдлийг авах ёстой. Энэ хүн ажиллаж байсан бол өнөөдөр 29, 30, 31, 32 дахь жил рүү орчихсон байх байсан. Зэрэг дэвийн нэмэгдлийн 34 хувь дээр хариуцагчийн зүгээс татгалзаж байгаа боловч энэ талаар тодорхойлсон үндэслэл, нотлох баримтыг гаргаж ирсэнгүй. Монгол Улсын их хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдлийг олгох журмыг журамлаж өгсөн. Эрхэлсэн түшмэлийн дөтгөөр зэргийн 34 хувийг авах ёстой гэдэг хууль зүйн үндэслэлээр бид тооцсон.
******* Төрийн албаны тухай хуульд заасан бүх үндэслэл шаардлагыг хангасан учраас Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд жинхлэн томилогдсон. Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журамд үндсэн цалингаасаа нэмэгдэл авах талаар заасан. Төрийн албаны зөвлөлийн 99 тоот тогтоолоор ******* салбар зөвлөлийн даргаар томилогдсон. Энэ хүн хууль бусаар халагдаагүй байсан бол салбар зөвлөлийн даргыг хийх нь тодорхой байсан. Орон нутгийн нэмэгдэлтэй холбоотой бүх тогтоол, шийдвэр хэрэгт байгаа. ******* хууль бусаар ажлаас халагдаагүй байсан бол 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн орон нутгийн нэмэгдлийн хувийг авах байсан. Энэ нь орон нутагт ажилласны төлөө авдаг нэмэгдэл гэдгийг өнөөдөр ойлгосон учир авах ёстой. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын хавсралтаар зохицуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс эсвэл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар заасан. Иймээс захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлоо захиргааны журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үндэслэлээ тодорхойлж байна. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэлийн үед энэ хүн хууль бусаар халагдсан байдаг. Тиймээс энэ хуультай холбоотой зохицуулалтууд *******д хамааралтай. Одоо мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэм хэмжээгээр шимтгэл төлөх тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлснийг баталгаажуулах талаар, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эргүүлэн тогтоосон бол урьд ажиллаж байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох талаар, мөн Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлд хохирлыг гаргах талаар зохицуулсан учраас дээр дурдсан хуулийн зохицуулалтууд, Төрийн албаны тухай хуульд 41.4, 57.2, 61.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйл, 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйл зэргийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Цалин хөлсөнд улирлын үр дүнгийн урамшуулал ороогүй гэв.
3.4. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч *******гээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 152,225,026 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх талаар ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй байх тул шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. *******тэй харилцан зөвшилцөж, тамгын газрын даргаас өөр албан тушаалд томилох боломж байгаа гэж үзэж байна.
… Иймд нэхэмжлэгч ******* овогтой *******гээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
3.5. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Мөн төрийн албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдэл болон бусад нэмэгдлүүдийг буруу бодсонтой холбогдуулан нэхэмжлэгч *******гээс гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ
3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэлтэй холбоотойгоор цалингийн тооцооллыг ямар үндэслэлээр ажиллаагүй хүнд цалин олгох вэ гэдэг асуудал байгаа. Мөн 174.418.496 төгрөгийн цалингийн тооцоолол дээр төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл, хоол, орон нутгийн нэмэгдэл зэргийг бодитойгоор тооцсон эсэх дээр дахин эргэж харах нь зүйтэй байх. ******* нь 2021 оноос 2025 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн буюу өөр ажил албан тушаал эрхэлж байсан нь харагдаж байсан. Тэгэхээр энэ хугацаанд нь төрөөс цалин олгох ямар эрх зүйн үндэслэл байдаг юм бэ? Өөр ажил хөдөлмөр эрхэлсэн бол энэ хугацааны цалин хөлсийг төрөөс нэхэмжлэх нь үндэслэлгүй тул өөр байгууллагад ажилласан үеийн цалин хөлсийг хасаж тооцуулъя. Энэ хүн өөрөө хүлээн зөвшөөрч өөр ажил албан тушаал эрхэлж байхад төр яагаад давхар хохирох ёстой вэ? гэдэг үндэслэлээр ярьж байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.17-д төрийн жинхэнэ албан хаагч нь албан тушаалын чиг үүргээс өөр ажил эрхлэхийг хуулиар зөвшөөрснөөс бусад өөр ажил эрхлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн. Цалингийн тооцооллыг тухайн эрх бүхий байгууллагуудын тогтоосон дүрэм, журам эрх хэмжээний хүрээнд тооцож үзэх нь зөв байх. Жишээ нь зэргийн нэмэгдлийг 34 хувиар биш өмнө нь авч байсан 22 хувь гэх мэт зөрүү гарч байна. 22 хувиар бодох нь зөв. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хувиар бодсон байсан. Үүнийг ажилласан гэж үзээд нэмэгдүүлээд явах нь зөв үү? үгүй юу гэдэг асуудал байна. Төрийн албаны салбар зөвлөлийн ажлыг хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг олгосон шийдвэр олдоогүй учир уг нэмэгдлийг заавал хариуцах ёсгүй. Үүнийг хасуулах саналтай байна.
2023 онд төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай Засгийн газрын 442 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолд орон нутгийн нэмэгдлийг ажлын гүйцэтгэлд үндэслэн нэмэгдүүлж олгохыг аймгийн Засаг дарга нар, төсвийн эрх бүхий албан тушаалтнуудад даалгасугай гэсэн заалт байдаг. Иймд ажиллаагүй хүнд орон нутгийн нэмэгдлийг нөхөн олгох нь эрх зүйн үндэсгүй. Манай аймгийн хувьд төсөв хөрөнгийн хувьд хязгаарлагдмал учир хэдэн төгрөгөө өгөхдөө шууд олгохгүй байя гэсэн бодлого барьсан. Үүнийг зөв байна, буруу байна гэдэг хууль эрх зүй байхгүй гэдгийг хараад сүүлийн 2-3 дахь жилдээ өгөөд явж байна. Энэ асуудалд хяналт шалгалт хийгээд аудитын байгууллагаас болохгүй талаар гаргасан алдаа зөрчил илрээгүй. Мөн бусад хүнээс гомдол, санал гараагүй.
Нэхэмжлэгчээс нэхэж буй мөнгөн дүнг тооцоол гэсэн чиглэл өгөөгүй тул зөрүүг бодсон зүйл байхгүй. Үүнийг шүүх тооцоолон бодох байх. ын эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоочихсон ямар байгууллагын ямар шийдвэр байгаа вэ? үүнийгээ нотлох баримтаар гаргаж өгөөч. Хоёр Засаг дарга төлбөр төлөхөөр бол энэ хүмүүсийн эрх ашгийн асуудал байгаа учраас мэдүүлэг тайлбар санал хүсэлтийг нь сонсох зүйл байдаг уу? Миний хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж байгаа хэдий ч , ******* гэдэг хүмүүсийн төлөх төлбөрийг болохгүй, чадахгүй, зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудал дээр өмнөөс нь тайлбар тодруулга хэлэх боломжгүй байна. Иймд үүн дээр анхаарч өгөөч гэж хүсье. Төрийн албаны тухай хууль, бусад хуульд зааснаар гэм буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх нь зөв. Нэхэмжлэлээс харахад хаанаас нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байсан гэв.
3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******: Төрийн албаны зөвлөлийн ******* тогтоолын хэрэгжилтийг хангасан. Нэмэгдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Жишээ нь эрхэлсэн түшмэл дээр тушаал, шийдвэр гараагүй байхад нэхэмжилсэн байна. Ямар нэгэн байдлаар бүгдийг татгалзаад байгаа юм байхгүй. Бодит байдлаар олгох мөнгөн дүнгийн хэмжээг шүүх шийдэх болов уу. Хавсран гүйцэтгэсний 20 хувь нэмэгдлийн талаар захирамж хайхад нууцын ажилтны нэмэгдэл 20 хувь гэж байсан. Бусдаар салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэсэн нэмэгдэл байхгүй байсан. Мөн эрхэлсэн түшмэлийн 34 хувь гэж байна. Эрхэлсэн түшмэлийн гэрчилгээг үзэхэд 2019 оны 07 сарын 09-ний өдөр байна. Мөн энэ хүн сахилгын шийтгэлтэй байсан болохоор үр дүнгийн урамшуулал орохгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 211/ШТ2025/0024 дүгээр тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн ******* дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж цахим программд өөрчлөлт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнээд шийдвэрлэсэн учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон бол ... дахин нотлохгүй” гэж зааснаар дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч *******г Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар 30-ны өдрийн Б/42 дугаар захирамжаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилон ажиллуулж байгаад 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “*******г ажлаас халах тухай” дүгээр захирамжаар түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, улмаар уг захирамжийг нэхэмжлэгч *******гийн гомдлоор Төрийн албаны зөвлөл хянаад 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тогтоолоор Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр захирамжийг Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь заалт, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2, 2.4, 2.5, 2.6, 2.7 дахь заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “*******г ажлаас халах” дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүйд тооцож хүчингүй болгож, *******г өмнө ажиллаж байсан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг аймгийн Засаг дарга ад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг мэдэгдсэн байна.
4. Хариуцагч Дундговь аймгийн Засаг даргаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэрийг эс зөвшөөрөх тухай” 1/331, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 1/426 дугаартай албан бичгүүдийг тус тус Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн, мөн Төрийн албаны зөвлөлд холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШЗ2021/8945 дугаар шүүгчийн захирамждаа “... Төрийн албаны зөвлөлийн хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий этгээд уг шийдвэрийг эс зөвшөөрч маргах эрхгүй ...” гэх дүгнэлтийг хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 797 дугаар тогтоолоор уг шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 140-145, 178-187 тал/
Иймд маргаан бүхий акт буюу Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” ******* тоот тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.
5. Хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “... хуулийн байгууллагад шалгагдаж байгаа асуудалд гэм буруутай эсэхийг шүүхийн байгууллага эцэслэн тогтоосны дараа ажилд нь эгүүлэн томилох асуудлыг шийдвэрлэх боломжтой талаар 01/152 дугаартай албан бичгээр хариу хүргүүлж байсан болно “ гэх тайлбарыг бичгээр ирүүлсний дараа буюу 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын “*******г албан тушаалд томилох тухай” Б/30 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******г Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд томилсон байна. /1-р хх-ийн 197,198/
6. Нэхэмжлэгчээс дээрх албан тушаалд томилсноор Төрийн албаны зөвлөлийн ******* дугаар тогтоолын хэрэгжилт хангагдсан. Иймд 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Төрийн албаны зөвлөлийн ******* дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол цалин хөлс, нэмэгдлээ гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, цахим програмд өөрчлөлт хийлгүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлах тул энэ хүрээнд дүгнэн шийдвэрлэх нь зүйтэй гэж гэж үзлээ.
7. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана”, Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 66 дугаар зүйлийн 66.1-т “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 66.1.3-т “... хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох”, 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45,46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.
8. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааны талаарх маргааныг хянан шийдвэрлэж тогтоол гаргах эрх хэмжээтэй байх бөгөөд холбогдох этгээд уг шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байна.
9. Төрийн албаны зөвлөлөөс *******г ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байхад хариуцагч “эрүүгийн дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа ажилд томилох асуудлыг шийдвэрлэнэ” гэх тайлбарыг гаргаж байсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тогтоолыг биелүүлж, *******г Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар томилон ажиллуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байсан бөгөөд түүний улмаас *******гийн төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
10. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “ ... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ... ” гэж заасан ба *******д холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж дуусаагүй гэх үйл баримт нь төрийн албанд томилогдох эрхийг хязгаарлах, хөдөлмөрлөх эрхэд халдах үндэслэл болохгүй.
11. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан, энэ тохиолдолд хариуцагчид Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг заавал биелүүлэхийг хуулиар үүрэг болгосон байхад 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үндэслэлгүйгээр биелүүлээгүй нь эс үйлдэхүй юм.
12. Нөгөөтээгүүр Төрийн албаны зөвлөл ******* дугаар тогтоолоор Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгасан байхад хариуцагчаас өөр албан тушаалд томилох боломжтой талаар бичгээр илэрхийлж, улмаар эрх бүхий албан тушаалтан 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн *******г Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилсон, энэхүү үйл баримтаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр Төрийн албаны зөвлөлийн ******* дугаар тогтоолын хэрэгжилтийг хангасан гэж тайлбарлах тул уг ******* дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүй хууль бус байсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.
13.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно”, 57 дугаар зүйлийн 57.2.2-д “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс”, 57.17-д “Захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно” гэж тус тус зохицуулжээ.
14.Төрийн албаны зөвлөлийн ******* дугаар тогтоолоор нэхэмжлэгч *******г ажлаас халах тухай шийдвэрийг хүчингүй болгож, өмнө ажиллаж байсан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгасан, хариуцагчаас уг тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар албан тушаалын цалин, зэрэг дэвийн, төрийн алба хаасан хугацааны болон бусад нэмэгдлээ (хоолны, орон нутгийн) шаардах эрхтэй байна.
Тодруулбал, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн үр дагаварт хохирлоо шаардах эрх нэхэмжлэгч *******д үүссэн гэж үзэхээр байна.
15. Нэхэмжлэгчээс үндсэн цалинг 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 сарыг дуустал 1.151.108 төгрөгөөр, 2023 оны 07 сараас 2024 оны 03 сар хүртэл 1.757.000 төгрөгөөр, 2024 оны 04 дүгээр сараас 2024 оны 12 сарыг дуустал 2.171.000 төгрөгөөр, 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 03 дугаар сарыг дуустал 2.301.000 төгрөгөөр тус тус тооцоолсон байна.
16. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” 275 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралт, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 488 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаарын тогтоолын хавсралт, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт зэргээс үзвэл 2021 оны 01 дүгээр сараас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч нараас үл шалтгаалж Засгийн газрын тогтоолоор тухайн албан тушаалын үндсэн цалинг 4 удаа шинэчлэн тогтоосон ба хариуцагч талаас үндсэн цалингийн хэмжээтэй маргаагүй болно. Иймд нэхэмжлэгч *******гийн үндсэн цалингийн тооцооллын дүнг хүлээн авлаа.
17. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр төрийн албанд 28 дахь жилдээ ажиллаж байгаад 2020 оны 12 сарын 28-ны өдөр төрийн албанаас хууль бусаар халагдсан. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хувиар авах ёстой, мөн албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдлийг 34 хувиар тооцсон нь үндэслэлтэй гэж, хариуцагчаас зэрэг дэвийн нэмэгдлийг өмнө авч байсан 22 хувиар бодох нь зөв, ажилгүй байсан хугацааг ажилласан гэж үзээд 25 хувиар бодох нь зөв үү. Үгүй юу гэдэг асуудал байна. Мөн эрх бүхий албан тушаалтнаас зэрэг дэвийн 34 хувь, төрийн алба хаасан хугацааны 25 хувийг шийдвэрлэсэн шийдвэр байхгүй тул энэ хувийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан маргана.
18. Дээрхээс үзвэл хариуцагчаас 2020 оны 12 сарын 28-ны өдрийн байдлаар буюу ажлаас халах тушаал гарсан жил *******г 28 дахь жилдээ төрийн албанд ажиллаж байсан гэх тайлбартай холбогдуулан маргаагүй, түүнчлэн хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүйгээр хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн хугацаанд нэхэмжлэгч ******* өөрөөс үл хамаарах шалтгаанаар төрийн алба хаасан хугацааны болон албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдлийн доод хувь болох 34 хувиар тооцуулах зэрэг эрхээ хязгаарлуулж байсан тул нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээ 25 хувиар, зэрэг дэвийн нэмэгдлээ 34 хувиар тус тус тооцсоныг буруутгах боломжгүй учир нэхэмжлэгч талаас тооцсон дүнг үндэстэй гэж үзэв.
19. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр “... 2023 оны төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай Засгийн газрын 442 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолд орон нутгийн нэмэгдлийг ажлын гүйцэтгэлд үндэслэн нэмэгдүүлж олгохыг аймгийн Засаг дарга нар, төсвийн эрх бүхий албан тушаалтнуудад даалгасугай гэсэн заалт байдаг. Иймд ажиллаагүй хүнд орон нутгийн нэмэгдлийг нөхөн олгох эрх зүйн үндэсгүй. Энэ асуудалд хяналт шалгалт хийгээд аудитын байгууллагаас болохгүй талаар гаргасан алдаа зөрчил илрээгүй. Гомдол санал гараагүй “ гэх тайлбарыг гаргадаг ч энэхүү тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй юм.
20. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 442 дугаар тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 51.2-т “Энэ хуулийн 51.1.1-д заасан шагнал олгох, 51.1.3-т заасан шагналд тодорхойлох болон 51.1.4-т заасан мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар, 51.1.2-т заасан шагналд нэр дэвшүүлэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тус тус батална”, 55.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур, үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн батална” гэж заасныг тус тус үндэслэн Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын бүлэгт тайлбар нэмсэн байна.
21. Нөгөө талаас Дундговь аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/17 тоот “Захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгох тухай” захирамж, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 09 , 2024 оны Б/39, мөн оны Б/03, 2025 оны Б/05 дугаар тушаалаас үзвэл тухайн албан тушаалын ажлын ачаалал, хариуцлага зэргийг харгалзан үзэж орон нутгийн нэмэгдлийн хувь хэмжээг тогтоосон шийдвэр гарсан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажлын гүйцэтгэл, үр дүнд үндэслэн уг хувь хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, эсхүл олгохгүй гэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7 дахь хэсэгт нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “... төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам”-ын төрийн албан хаагчдын орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг орон нутагт жигд чанартай хүргэх зорилго, зорилтоос давсан тайлбар төдийгүй энэ нь төрийн албан хаагчийн цалин, хөлсний баталгаанд хууль бусаар халдах үндэслэл болно.
22. Өөрөөр хэлбэл тухайн иргэн тухайн орон нутгийн тухайн албан тушаалыг сонгон төрийн албанд ажилласных нь төлөө цалингийн нэмэгдэл байхад төрийн албан хаагчид олгох мөнгөн урамшуулалтай адилтган тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
23. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн “... ажиллаагүй хүнд орон нутгийн нэмэгдлийг нөхөн олгох эрх зүйн үндэсгүй” гэх тайлбарыг хүлээн авахгүйгээр эрх бүхий албан тушаалтнаас (, *******) гэх хувь этгээдүүдийн хувьд биш Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалын ангилал зэрэглэлийг харгалзан тогтоосон Дундговь аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгох тухай” А/17 дугаар захирамж, түүний хавсралт, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09 дүгээр тушаал, хавсралт (улсын төсвөөс 20, орон нутгийн 30) , 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/39 дүгээр тушаал, хавсралт (улсын төсвөөс 20, орон нутгийн 40), 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/03 дугаар тушаал, хавсралт (улсын төсвөөс 20, орон нутгийн 40), 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаар тушаал, хавсралт (улсын төсвөөс 20, орон нутгийн 60) зэрэгт үндэслэн нэхэмжлэгчээс орон нутгийн нэмэгдлээ нэхэмжилсэн мөнгөн дүнг хохиролд тооцлоо. /1-р хх-ийн 132-139 тал/
24. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүх хуралдаан дээр “... төрийн албаны салбар зөвлөлийн даргын үүргийг хавсран гүйцэтгэсэнтэй нь холбогдуулж 20 хувийн нэмэгдэл олгох тухай шийдвэр олдоогүй. Нууцын 20 хувь гэж харагдсан” гэж маргах хэдий ч нэхэмжлэгч ******* албан тушаал хавсран гүйцэтгэсний 20 хувийг 2019 оны 01 сараас эхлэн авч байсан болох нь Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/05 тоот тушаал, хавсралт (хүснэгтэд албан тушаал хавсран 20%), мөн 2020 оны ажил албан тушаалын жагсаалт, цалингийн нэмэгдэл баримт (ЗДТГ-ын дарга ******* албан тушаал хавсран 20%), нягтлан бодогч ээс тодорхойлон ирүүлсэн цалингийн хүснэгт зэргээр нотлогдон тогтоогдож байна. /1-р хх-ийн 223-226 тал/
25. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор тус аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн даргаар Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан *******г томилсон, Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “*******г ажлаас халах тухай” захирамж гарснаас хойших хугацаанд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн даргын албан үүргийг салбар зөвлөлийн гишүүн, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга оор, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар тогтоолын 1 дэх заалтаар ийг даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, ыг, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 192 дугаар тогтоолын 1 дэх заалтаар ... аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга ыг чөлөөлж, аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга ыг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилж, мөн Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 372 дугаар тогтоолын 1 дэх заалтаар ... Дундговь аймаг дахь Салбар зөвлөлийн гишүүн ээр тус Салбар зөвлөлийн даргын чиг үүргийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Салбар зөвлөлийн даргыг томилогдох хүртэлх хугацаанд гүйцэтгүүлсүгэй гэж шийдвэрлэсэн байна. /1-р хх-ийн 189-196 тал/
26. Дээрх үйл баримтаас дүгнэвэл, Төрийн албаны зөвлөлөөс хариуцагчийн Төрийн албаны зөвлөлийн ******* дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан хууль бус эс үйлдэхүйн хугацаанд Дундговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн даргын албан тушаалаас *******г чөлөөлсөн шийдвэр гараагүй байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр гаргаж буй төрийн албаны Салбар зөвлөлийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэсний 20 хувийг авч байсан, үүнийг нөхөн гаргуулна гэх тайлбартай үндэслэлтэй байна.
27. Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.8-д “хууль тогтоомжид заасан бусад нөхөх төлбөр”, 59.2-т “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам, түүний хэмжээг Засгийн газар тогтооно”, Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолын хавсралтад 8.4-т “Төрийн албан хаагчийн өдрийн хоолны зардлын тодорхой хэсгийг байгууллагаас нөхөн олгоно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн цалин, түүнд хамаарах хоолны хөнгөлөлт тооцоог хүлээн авав.
28. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнг хангаж, зохих суутгалуудыг хасаж тооцон нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулахыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэлээ.
29. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 7.2.5, 18.1, 21.7-д зааснаар буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлөхөөр зохицуулсан. Иймээс хариуцагч шимтгэлийг төлж, бид гар дээрээ 174.418.496 төгрөгийг авах ёстой гэж тайлбарлан, маргана.
Гэвч энэ маргаанд 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль болон 1994 оны Нийгмийн даатгалын тухай хууль үйлчлэх тул дээрх тайлбар үндэслэлгүй болно.
30.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөр байгууллагад ажилласан үеийн цалин хөлсийг хасаж тооцуулъя. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.17-д заасныг зөрчсөн гэж маргадаг ч тухайн тохиолдолд *******гээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хувийн компанид тодорхой хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, амьжиргаагаа залгуулж байсныг буруутгаж, нэхэмжилж буй хохирлын дүнгээс суутган хасч тооцох эрх зүйн зохицуулалт байхгүй байна.
31. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “... Миний хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж байгаа хэдий ч , ******* гэдэг хүмүүсийн төлөх төлбөрийг болохгүй, чадахгүй, зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудал дээр өмнөөс нь тайлбар тодруулга хэлэх боломжгүй байна. Иймд үүн дээр анхаарч өгөөч гэж хүсье. Төрийн албаны тухай хууль, бусад хуульд зааснаар гэм буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх нь зөв. Нэхэмжлэлээс харахад хаанаас нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байсан ... “ гэж тайлбарлана.
32. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “... захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “... төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасан тул тухайн үед ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсээс тайлбар авах шаардлагагүй гэж үзэв.
33. Учир нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг тухайн хохирлыг арилгасан захиргааны байгууллага, эсхүл Төрийн албаны төв зөвлөл дээрх хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй ба хэнээс нэхэмжлэх нь тус байгууллагын шийдвэрлэх асуудал юм.
34. Мөн *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гарсан тохиолдолд тухайн үедээ Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шийдвэр гаргах эрх нь томилох эрх бүхий албан тушаалтанд нээлттэй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3, 75 дугаар зүйлийн 75.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.2, 57.7, 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Дундговь аймгийн Засаг даргаас Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” ******* дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч *******д 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор, хохиролд 174.418.496 төгрөгөөс зохих суутгалуудыг хасаж тооцон нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулахыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 347671 төгрөгөөс 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 207271 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 140400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ЦЭРЭНРАГЧАА