Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 197/ШШ2025/04533

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ,  байрлах ******* ХК /*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоот хаягт байрлах ******* /*******/-д холбогдох

 

гэрээний үүрэг 9,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******-нд холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүй, хийсэн ажлын тайланг ирүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцалж, 9,900,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэлд хавсаргасан Зар сурталчилгааны гэрээ, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, төлбөрийн баримт зэргээр талуудын хооронд 2020 оны 11 сарын 02-ны өдөр бичгийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч компанийн нэр хүнд, Таван толгой ордын үнэ цэнийг өсгөх, холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийн хүрээнд иргэд, олон нийтэд компанийн болон 1072 хувьцаа мэдээллийн төв-ийн үйл ажиллагааг танилцуулах, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахтай холбоотой болон иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа мэдээлэл, контентийг олон нийтэд суртачлан танилцуулах зорилгоор ЭТТ ХК-ийн эксковаторын оператор Н.Цогт, автосамосвалын оператор Х.Сонгобек нарын тухай 15-20 минутын хөрөг нэвтрүүлэг бэлтгэх үүргийг хүлээж, нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 9,900,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна.

4. Гэрээгээр тохиролцсоны дагуу ажлыг захиалагчийн хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг хүлээснээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэжээ.

6. Нэхэмжлэгчийн хувьд хууль, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу гэрээний төлбөрт 2020 оны 11 сарын 4-ний өдөр 4,950,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 4,950,000 төгрөг нийт 9,900,000 төгрөг шилжүүлсэн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар баримтаар тогтоогдож байна. Харин хариуцагч ийнхүү ажлын хөлсийг хүлээн авсан боловч гэрээгээр хүлээсэн ажлыг зохих ёсоор гүйцэтгэж, ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх ба нэхэмжлэгч энэ үндэслэлээр төлбөрийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

7. Тодруулбал хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж захиалагч буюу нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо шаардсан нь үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 9,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-нд олгож шийдвэрлэв.

8. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 9,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 173,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН