Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 317/ШШ2025/00276

 

Буяндэлгэр

 

 

 

 

 

2025 03 10

317/ШШ2025/00276

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** оршин байгаа, Х**** ХК /РД:269332/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** дүгээр баг, ***, *** гудамж, *** тоотод оршин суух, Х*** овогт Б*****н Б**** /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,856,688.55 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х**** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.Б**** нь Х**** ХК-с авсан Онлайн цалингийн зээлээ гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 599 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дугаар зүйлийн 4.2.1-т заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Б**** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Б.Б**** нь Х**** ХК-аас зээл авсан нь үнэн. 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг урьдчилан төлсөн. Үлдэгдэл 7,419,796.81 төгрөгийг 10 сарын хугацаанд хувааж 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 741,980 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х**** ХК нь Б.Б****т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7,856,688.55 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Б.Б**** нь ...Х**** ХК-аас зээл авсан нь үнэн. 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг урьдчилан төлсөн. Үлдэгдэл 7,419,796.81 төгрөгийг 10 сарын хугацаанд хувааж 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 741,980 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулна гэжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х**** ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 7,856,688.55 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б**** нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг урьдчилан төлсөн. Үлдэгдэл 7,419,796.81 төгрөгийг 10 сарын хугацаанд хувааж 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 741,980 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 741,980 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,657.02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70,328.51 төгрөгийг, хариуцагч Б.Б****ээс 70,328.51 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х**** ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН