| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/02425/И |
| Дугаар | 197/ШШ2025/04536 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2025/04536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт байрлах ******* ХХК /*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, хаягт байрлах *******т холбогдох
******* тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсувд, Б.Саяболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулж шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №25/2-10 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01384 дугаар шийдвэрээр Тодком сервис ХХК-аас 1,373,471,880.66 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 181/ГХ2019/00593 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №19280888 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.
3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №25/2-10 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-оор төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004862 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 хороолол 7 байр 10 тоот хаягт байрлах 47 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 99,461,900 төгрөгийн 50 хувь буюу 49,730,950 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 цаг 00 минутад хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэжээ.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62, 63 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай санал гаргаагүй, эсхүл энэ талаар санал гаргасныг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа өнгөрсөн бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулахаар заасан. Шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан журмын дагуу битүүмжилж, хураан авсан хөрөнгийг хөндлөнгийн эрх бүхий этгээдээр үнэлгээ тогтоолгосны үндсэн дээр албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
5. Нэхэмжлэгчийн хувьд шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан журмыг зөрчиж хөрөнгийг албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан гэх үндэслэлээр бус харин төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004862 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 хороолол 7 байр 10 тоот хаягт байрлах 47 м.кв талбайтай орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө тул өмчлөгч Д.Жаргалсайханы төрсөн хүүхдүүд Г.Онон, Г.Тэлмэн нар тухайн хөрөнгийн 2/3 хувийг хуульд зааснаар өмчлөх эрхтэй гэж маргажээ.
6. Төлбөрт хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхийн талаар буюу гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тогтоолгох тухай маргаан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж явагдсан, оролцогчдын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Тодком сервис ХХК нараас хариуцагчид холбогдуулж хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.06-ны өдрийн 181/ШШ2020/00621 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.26-ны өдрийн №2188 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2021.09.09-ний өдрийн 001/ХТ2021/00966 дугаар тогтоолоор,
төлбөр төлөгч Д.Жаргалсайханаас хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албан холбогдуулж анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.10-ны өдрийн 181/ШШ2022/00475 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.20-ны өдрийн 210/МА2022/00984 дугаар магадлалаар,
мөн Д.Жаргалсайханаас хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах, анхны үнэлгээ тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацаа өнгөрсөн тул дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.06-ны өдрийн 181/ШШ2023/03875 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.01-ний өдрийн 210/МА2024/00430 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ.
8. Иймд нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох ******* тухай нэхэмжлэгч ******* ХХК-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН