Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2025/04921

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, хаягт оршин суух *******ийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ,  хаягт байрлах *******т холбогдох

 

эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галтмаа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч *******т холбогдуулж шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №138/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэлийн үндэслэлээ шүүхийн шийдвэрт заагдаагүй, төлбөр төлөгч биш этгээдийн хөрөнгийг битүүжилсэн нь хууль зөрчсөн гэжээ.

3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2015/07877 дугаар шийдвэрээр Б.Ганболдоос 70,350,000 төгрөг гаргуулж Х.Гэрэлт-Одод олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн №01021 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №16290324 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмчлөгч Ч.*******, төлбөр төлөгч Б.Ганболд нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206002297 дугаар бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 19 хороолол, 32 байр 31 тоотод байрлах 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №138/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн №138/04 тоот тогтоолоор хурааж, битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар талуудын саналыг хуульд заасан хугацаанд авч, харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн зах зээлийн үнэлгээг эрх бүхий этгээдийг шинжээчээр томилж, тогтоолгожээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Нэхэмжлэгч Ч.*******гаас хариуцагч *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02859 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэлд дурдсан асуудлыг буюу төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй болохыг тогтоосон байна.

6. Иймд нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН