Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 317/ШШ2025/00291

 

 

 

 

 

 

2025 03 12

317/ШШ2025/00291

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** дугаар хороо, *** давхарт байрлах, М**** ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, ***  сум, *** багт оршин суух, Б*** овогт Т***н М*** /РД:/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 746,394.56 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М**** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000074644 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 729,394.56 төгрөг, Нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 746,394.56 төгрөгийг хариуцагч Т.М*****с гаргуулна гэжээ.

Хариуцагч - нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Т.М нь М**** ХК-аас нэхэмжилж байгаа 746,394.56 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Тус мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 373,198 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 373,198 төгрөгийг тус тус 2 хувааж төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М**** ХК нь Т.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 746,394.56 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Т.М нь ...М**** ХК-аас нэхэмжилж байгаа 746,394.56 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Тус мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 373,198 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 373,198 төгрөгийг тус тус 2 хувааж төлж барагдуулна гэжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М**** ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 746,394.56 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.М нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 373,198 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 373,198 төгрөгийг тус тус 2 хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 11,231.5 төгрөгийг, хариуцагч Т.М*****с 11,231.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М**** ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН