| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/07295/И |
| Дугаар | 197/ШШ2025/04928 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2025/04928
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух ******* ******* /*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух*******доржийн ******* /*******/-д холбогдох
2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галтма нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Л.*******т холбогдуулан гэрээний үүрэг 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэл, хэргийн оролцогчийн эрх, үүрэг танилцуулсан баримт, шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчид 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлд хавсаргасан Л.*******, Л.******* нарын хооронд хийгдсэн мөнгөн хөрөнгө хүлээн авсан, буцаан шилжүүлэх талаар бичгийн хэлцэл, Л.*******ын Хаан банк дахь 5752044809 дугаар дансны хуулгаар 2024 оны 3 сарын 14-ний өдөр 2,300,000 төгрөг шилжүүлж, гүйлгээний утгад *******аас *******т нийт 2,600,000 шилжүүл гэж тэмдэглэгдсэн байдал зэргээс үзэхэд нэхэмжлэгчээс хариуцагчид 2,600,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч тухайн мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна.
4. Хэлцлийн агуулга буюу мөнгө хөрөнгө шилжүүлж, хариуцагч уг мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээсэн байдлаас талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
5. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид бодитойгоор шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1. Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэжээ.
7. Зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг хариуцагч өөрийн дансаар хүлээн авсан, уг мөнгийг хариуцагч буцаан төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хууль, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу буцаан төлөх үүрэгтэй, энэ талаар нэхэмжлэл үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.*******аас 2,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас 56,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН