Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 197/ШШ2025/05202

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, д оршин суух *******гийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ,  тоотод оршин суух *******ийн ******* /*******/-д холбогдох

 

гэм хорын хохирол 7,673,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулж автомашинд учруулсан хохирол 6,960,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 468,000 төгрөг, оношилгооны төлбөр 95,000 төгрөг, машин ачилтын хөлс 150,000 төгрөг нийт 7,673,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа нэхэмжлэгчийн эзэмшлийн 0173УЕЕ улсын дугаартай Toyota prius30 маркийн автомашиныг хариуцагч нь түр хугацаанд шилжүүлэн авч, ашиглаж байхдаа зам тээврийн осол гаргаж автомашинтай мөргөлдсөний улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргаж буй үндэслэлээ автомашины хохирлын үнэлгээ бодитой хийгдээгүй, хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр өндөр тогтоосон, автомашиныг нэхэмжлэгчээс худалдаж авсан байсан гэж маргасан байна.

4. Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зураг зэрэг бичгийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн 0173УЕЕ улсын дугаартай Toyota prius30 маркийн автомашиныг эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр зам тээврийн ослын улмаас өөр автомашинтай мөргөлдөж, автомашинд эвдрэл хохирол учирсан, нэхэмжлэгч дээрх үйл явдал болсны дараа тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь дээрх үйл баримтын талаар маргаагүй ба хариуцагч нь автомашиныг унаж яваад өөр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн байна. Харин автомашинд учирсан эвдрэл, хохирлын хэмжээний талаар талууд маргажээ.

6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэжээ.

7. Хуулийн энэ зохицуулалтаар бусдын санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн, хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан гэм хорын хохирлыг аригуулахаар шаардах эрхтэй бөгөөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, сэргээх боломжгүй, харьцангүй их зардал гарахаар, эсхүл адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө байхгүй тохиолдолд хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

8. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Бэст эстимэйт ХХК-ийн гаргасан 2025 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн үнэлгээний тайлан, хавсралт гэрэл зургаар хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл эвдэрч 6,960,000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь тогтоогдож байх ба үүнээс бага хэмжээний хохирол учирсан гэх хариуцагчийн тайлбар, татгалзал хэргийн баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна.

9. Мөн автомашинд эвдрэл хохирол учирсантай холбоотойгоор оношилгоо хийлгэх болон үнэлгээний ажлын хөлсөнд нэхэмжлэгчийн төлсөн нийт 563,000 төгрөгийн зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй. Харин автомашиныг нэхэмжлэгч өөртөө шилжүүлэн авахдаа гарсан зардлыг хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй.

10. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 22 дугаар зүйлийн 22.6. Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч /өмчлөгч/ буюу ашиглагч этгээд хүлээнэ, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1. Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан. Нэхэмжлэгч Ш.*******ийн хувьд өөрийн хүүхэд болох хариуцагч Г.*******д автомашиныг шилжүүлэхдээ тодорхой нөхцөл, шаардлага хүлээлгээгүйгээс гадна тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон аюулгүй байдалд өмчлөгчийн хувьд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй нь хохирлын хэмжээ нэмэгдэх шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй.

11. Иймд шүүх хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, гэм хорын хохиролд 3,761,500 төгрөгийг хариуцагч Г.*******эс гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,911,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******эс гэм хорын хохирол 3,761,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,911,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,718 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.*******эс 75,134 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН