| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00079/И |
| Дугаар | 305/ШШ2025/00193 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 305/ШШ2025/00193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ***** аймгийн ***** сумын **** багт оршин суух Р.Б-н нэхэмжлэлтэй
хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч Р.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1974 оны 03 сарын 15-ны өдөр **** сумд төрсөн. 1995 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ***** сумын иргэн нөхөр С.Ү-тэй хуримаа хийж одоог хүртэл амьдарч байна. Бид 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Охин Ү.С 1996 оны 03 сарын 15-ны өдөр, хүү Ү.С 2000 оны 05 сарын 05-ны өдөр, охин Ү.С 2004 оны 08 сарын 25-ны өдөр төрсөн. С.Ү бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж, гэрчилгээ авч байгаагүй юм. Иймд С.Ү бид хоёрыг 1996 оны 01 сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хамтран амьдарч байгааг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны 03-06/600 дугаар лавлагаа,
-мөн архивын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 03-08/2472 дугаар лавлагаа,
-С.Ү-н 1996-2000, 2012-2024 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбарууд,
-****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15/94 дугаар албан бичиг,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн CVL******, CVL******, CVL****** дугаар төрсний бүртгэлийн лавлагаанууд,
-***** аймгийн **** сумын **** багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар тодорхойлолт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Р.Б нь С.Ү-тэй 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
3. Р.Б, С.Ү нар нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байгаа болох нь:
-****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15/94 дугаар “Иргэн С.Ү, Р.Б нар нь 1995 онд гэрлэсэн гэж иргэний хувийн хэрэгт тэмдэглэсэн байгаа боловч тус хэлтсийн ***** сумын архивт гэрлэлт бүртгэлийн 1995-1999 оны дэвтэрт шүүж үзэхэд гэрлэлт бүртгэл байхгүй болно” гэх албан бичиг,
-Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны 03-06/600 дугаар “2000 оны хүн амын тооллогод ***** аймгийн **** сумын ***** баг, С.Ү, тэргүүлэгч өөрөө, 1974 оны 01 сард төрсөн, 25 настай, эрэгтэй, Р.Б, эхнэр, 1974 оны 03 сард төрсөн, 25 настай, эмэгтэй, Ү.С, охин, 1996 оны 03 сард төрсөн, 3 настай, эмэгтэй” гэж бүртгэсэн лавлагаа,
-мөн архивын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 03-08/2472 дугаар “Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн *** дугаар хуудсанд: ****** аймгийн **** сумын ***** багийн оршин суугч: өрхийн тэргүүн ***** ургийн овогт С.Ү эрэгтэй, 1974 оны 01 дүгээр сард төрсөн, 36 настай, эхнэр Р.Б 1974 оны 03 дугаар сард төрсөн, 36 настай, охин Ү.С 1996 оны 03 дугаар сард төрсөн 14 настай, хүү Ү.С 2000 оны 05 дугаар сард төрсөн, 10 настай, охин Ү.С 2004 оны 08 дугаар сард төрсөн, 6 настай гэж бүртгэгдсэн байна” гэж бүртгэсэн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн CVL****** дугаар “эцгийн овог нэр С.Ү, эхийн овог нэр Р.Б хүүхдийн овог нэр Ү.С эмэгтэй, 1996 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрснийг ***** аймгийн ***** сумын 36 дугаарт 1996 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн CVL****** дугаар “эцгийн овог нэр С.Ү, эхийн овог нэр Р.Б хүүхдийн овог нэр Ү.С эрэгтэй, 2000 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрснийг **** аймгийн ***** сумын 0078 дугаарт 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн CVL****** дугаар “эцгийн овог нэр С.Ү, эхийн овог нэр Р.Б хүүхдийн овог нэр Ү.С эмэгтэй, 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрснийг *****аймгийн ***** сумын 55 дугаарт 2004 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
-С.Ү-н 1996-2000, 2012-2024 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбаруудад: 1996-1999 онд онд ам бүл 3, 2000 онд ам бүл 4, 2012-2016 онд ам бүл 5, 2017-2024 онд малчдын мэдээлэл С.Ү, Р.Б гэж бүртгэгдсэн,
-****** аймгийн **** сумын ****** багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар “С.Ү нь 1995 оны 09-р сарын 25-нд Р.Б-тай гэр бүл болж тус багт одоог хүртэл мал маллан оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
4. Иймд Р.Б-г С.Ү-тэй 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байгаа болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Б-г С.Ү-тэй 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байгаа болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА