| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 317/2025/00385/И |
| Дугаар | 317/ШШ2025/00371 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 317/ШШ2025/00371
2025 03 24 317/ШШ2025/00371
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, *** сум, *** дугаар багт оршин байгаа, Х*** ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, Б*** овогт Г***н М*** /РД: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,154,948 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х*** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 720 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дугаар зүйлийн 4.2.2-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж хэлсэн, 2024 дүгээр 12 дугаар сарын 24-ны өдөр зээл төлөх мэдэгдэл, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээл төлөх мэдэгдэл, 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр зээл төлөх мэдэгдэл тус тус хаягаар хүргүүлсэн бөгөөд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна гэжээ.
Хариуцагч Г.М*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Г*** овогтой М*** нь Х*** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,154,948 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Тус мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 525,825 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 525,825 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 525,825 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 525,825 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 525,825 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 525,825 төгрөгийг тус тус 6 хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*** ХК нь Г.М***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,154,948 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Г.М*** нь ...Х*** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,154,948 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Тус мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 525,825 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 525,825 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 525,825 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 525,825 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 525,825 төгрөг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 525,825 төгрөгийг тус тус 6 хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х*** ХК нь Г.М***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,154,948 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.М*** нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 525,825 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 525,825 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 525,825 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 525,825 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 525,825 төгрөг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 525,825 төгрөгийг тус тус 6 хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 32,714.5 төгрөгийг, хариуцагч Г.М***ээс 32,714.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х*** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН