| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 317/2025/00321/И |
| Дугаар | 317/ШШ2025/00378 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 317/ШШ2025/00378
2025 03 25 317/ШШ2025/00378
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** дугаар хороо, *** давхарт байрлах М*** ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** дугаар баг, *** тоотод оршин суух, У овогт Б***н Ө /РД: /-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,747,402.84 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М*** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000184163 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,724,402.84 төгрөг, Нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 1,747,402.84 төгрөгийг хариуцагч Б.Ө-аас гаргуулна гэжээ.
Хариуцагч Б.Ө нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Б.Ө нь М*** ХК-аас зээл авсан нь үнэн. Маргах зүйлгүй. М*** ХК-аас нэхэмжилж буй 1,747,402.84 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 291,234 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 291,234 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 291,234 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 291,234 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 291,234 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 291,234 төгрөгийг тус тус 6 хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М*** ХК нь Б.Ө-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,747,402.84 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Б.Ө нь ...М*** ХК-аас зээл авсан нь үнэн. Маргах зүйлгүй. М*** ХК-аас нэхэмжилж буй 1,747,402.84 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 291,234 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 291,234 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 291,234 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 291,234 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 291,234 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 291,234 төгрөгийг тус тус 6 хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М*** ХК нь Б.Ө-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,747,402.84 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ө нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 291,234 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 291,234 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 291,234 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 291,234 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 291,234 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 291,234 төгрөгийг тус тус 6 хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,812.81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 21,406.4 төгрөгийг, хариуцагч Б.Ө-аас 21,406.4 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М*** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН