Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 317/ШШ2025/00390

 

 

 

 

 

 

2025 03 27 317/ШШ2025/00390

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** байрт байрлах, Г*** ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** дугаар баг, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, Б*** овогт Ц***н Д*** /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,186,213.86 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г*** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Ц*** овогтой Д*** нь Г***тай цахимаар ЗГ- *** тоот "Дижитал зээлийн гэрээ" байгуулж, 2024 оны 09 сарын 04-ний өдөр *** тоот зээлийн данс үүсгэн 10,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Ц*** овогтой Д*** нь ЗГ-*** тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 03 сарын 12-ний өдрийн байдлаар 117 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 10,186,213.86 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Иймд зээлдэгч Ц*** овогтой Д***-с Г***тай байгуулсан ЗГ-*** тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 10,186,213.86 төгрөгийг гаргуулж Г***анд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Д*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Ц*** овогтой Д*** нь Г*** ХК-аас нэхэмжилж буй 10,186,213.86 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Тус мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 2,155,877.07 төгрөгийг төлнө. Үлдэгдэл мөнгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г*** ХК нь Ц.Д***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 10,186,213.86 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Ц.Д*** нь ...Г*** ХК-аас нэхэмжилж буй 10,186,213.86 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Тус мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 2,155,877.07 төгрөгийг төлнө. Үлдэгдэл мөнгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г*** ХК-ийн Ц.Д***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 10,186,213.86 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Д*** нь 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 2,155,877.07 төгрөгийг төлнө. Үлдэгдэл мөнгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 88,965 төгрөгийг, хариуцагч Ц.Д***эс 88,965 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г*** ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН