| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00161/И |
| Дугаар | 304/ШШ2025/00194 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 304/ШШ2025/00194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймгийн О******* сумын 5 дугаар баг, М*******, с******* ******* гудамж, 03 тоотод оршин суух, Д******* овогт М*******ын А******* /иргэний бүртгэлийн дугаар:*******/-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л*******
Хүсэлт гаргагч М.А******* шүүх хуралдааныг эзгүйг******* хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М.А******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-М.А******* миний бие 1967 оны 06 сарын 27-нд төрсөн, одоо 58 настай, тэтгэвэр тогтоолгох нас хүрсэн боловч Хөдөлмөрийн дэвтэр бичиг баримтаа үрэгдүүлсэн учир одоог хүртэл тэтгэврээ тогтоолгож чадаагүй явж байгаад энэ жил Булган аймгийн Архиваас тушаалууд болон цалингийн цэс олдсон тул ажилласан хугацаагаа баталгаажуулахаар танайд хандаж байна. Би 1985 онд Зын ТМС төгсөөд Булган аймгийн “И” Сангийн аж ахуйд хуваарилагдан ирж Сангийн аж ахуйн даргын 1985 оны 07 сарын 23-ны өдрийн 123 тоот тушаалаар 2 дугаар цогцолборт тэжээл бэлтгэгч******* 3-аас доошгүй жил ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулан 07 сарын 05-ны өдрөөс ажилд орж, 300 төгрөгийн тэтгэмж авч байсан, мөн даргын 1985 оны 11 дүг******* сарын 20-ны өдрийн 199 тоот тушаалаар 12 сарын 01-нээс ээлжийн амралт *******-р цогцолборын Үтрэмийн ажилтан гэж ажлын 18 өдөр амраад үргэлжлүүлэн ажиллаж байгаад тэндээ гэр бүл болж 1986 оны 06 сарын 26-ны өдөр охин Хийн Дийг төрүүлж жирэмсэн амаржсаны болон хүүхэд асрах чөлөө авч байгаад Сангийн аж ахуйн даргын 1987 оны 0******* сарын 02-ны өдрийн 65 тоот тушаалаар 0******* сарын 01-нээс 0******* дүг******* цогцолборын Үтрэмчиний ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс уг цогцолборт Сахиулаар ажиллах болсон. Тухайн үтрэмдээ үргэлжлүүлэн ажиллаж байгаад 1989 оны 01 сарын 01-нд охин Хийн Тийг төрүүлээд хүүхдээ 1 настай болтол хүүхэд асрах чөлөө авч байсан. 1990 оны 01 сараас ажилдаа эргэн орж ажиллаж байгаад 1992 оны 03 сарын 0*******-ний өдрийн 07 тоот тушаалаар И Сангийн аж ахуй маань хувьцаат компани болон зохион байгуулагдсан учир бүх ажилчдаа чөлөөлөөд, Сангийн аж ахуйн даргын 1992 оны 05 сарын 12-ны өдрийн 29 тоот тушаалаар Ингэттолгой ХК-ийн ажиллагсдыг 03 дугаар сарын 01-нээс томилохдоо М.А*******ыг үтрэмийн ажилтнаар 5 жилийн хугацаатай гэрээг******* томилсон байна. Мөн даргын 1992 оны 06 сарын 25-ны өдрийн 39 тоот тушаалаар 06 сарын 01-нээс М.А*******д ажлын 2******* өдрийн ээлжийн амралт олгож байсан, 1992 оны 10 дугаар сарын 22-нд хүү Хийн Хыг төрүүлж хүүгээ 3 нас хүртэл тэтгэмжтэй чөлөө авч байсан нь Булган аймгийн С суман дахь Ингэттолгой ХК-ийн захирлын 1993 оны 06 сарын 08-ны өдрийн 57 тоот тушаалаар М.А*******д 05 сарын 01-нээс хүүхдийг нь 2 настай болтол тэтгэмжтэй чөлөө олгосон, боловч 1995 оны 0******* сарын 21-ний өдрийн 32 дугаар тушаалд “хүүхдээ асрах 2 жилийн чөлөө авсан эхчүүдэд 1995 оны 01 дүг******* сарын 01-нээс эхлэн сар бүр 2160 төгрөгийн тэтгэмжийг олгох”-оор шийдвэрлэсэн байх ба Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд 3 сар д******* 86*******0 төгрөг хөдөлмөрийн хөлс гэж бичигдсэн байгаа нь эхний ******* сарын хүүхэд асаргааны тэтгэмжийн мөнгө |2160х******* =86*******0| болох нь д*******х тушаалууд, цалингийн цэсний лавлагаа, шимтгэл төлөлтийн лавлагаа зэрг******* нотлогдож байна. Ер нь Сангийн аж ахуйн үр тарианы ажил нь улирлын чанартай байсан, сүүлийн жилүүдэд түрээсийн гэрээг******* ажиллаж цалин хөлсөө хагас жилдээ, заримдаа бүтэн жилдээ 1 удаа авах тохиолдол байдаг байсан ба БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 197******* оны 10 сарын 19-ний өдрийн *******06 дугаар тогтоолоор баталсан “ажилчин, албан хаагчдын улсад ажилласан хугацааг тооцох журам”-ын 1-ын “и”-д “…эхчүүдийн амаржсаны амралтын дараах 6 сар хүртэл чөлөөтэй байсан хугацаа”, “т”-д “улсын нийгмийн даатгалын хөрөнгөөс тэтгэмж авч чөлөөтэй байсан хугацаа”-г улсад ажилласанд тооцно, мөн журмын 7-ын “б”-д “улирлын чанартай ажлыг өмнөх улиралд бүрэн гүйцэтгээд дараагийн улиралд мөн ажлыг хийх******* гэрээ байгуулаад гэрээнд дурдсан хугацаанд ирж уул ажлаа дуустал хийхэд” ажлын завсардсаныг харгалзахгүйг******* тасралтгүй ажилласан хугацааг хэв******* тооцохоор тус тус заажээ. Мөн БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 1 сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилласан хугацааг тооцох журам”-ын 8-ын “и”-д төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ 2, ихэр бол 3 настай болтол асрахаар авсан 2 удаагийн чөлөөний хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцохоор заажээ. А******* би 1986.6.26-нд охиноо төрүүлээд амаржсаны амралт 56 хоногоо 7-8 сард эдлээд \цалингийн цэсээс харахад\ 1986 оны 8 сард жирэмсэн, амаржсаны тэтгэмж буюу *******-8 сарын цалин 619 төгрөг аваад дараа нь 6 сар буюу 1987 оны ******* сар хүртэл чөлөөтэй байсан хугацаа, 1987, 1988 оны сүүлийн саруудад улирлын чанартай ажиллаад, 1989.01.01-нд охин төрүүлж мөн жирэмсэн амаржсаны чөлөө, 6 сар хүүхэд асрах чөлөөгөө эдэлсэн хугацаа, 1992.6.01-нээс ээлжийн амралтаа авч, үргэлжлүүлээд жирэмсний амралтаа аваад 1992.10.22-нд хүүгээ төрүүлж, мөн амаржсаны амралт, хүүхэд асрах 6 сарын чөлөө, хүүхдээ 2 настай болтол асрах чөлөө авч байсан болох нь цалингийн цэсээс харагдаж байх ба эдг******* хугацаа нь ажилласан хугацаанд тооцогдож байна. Булган аймгийн С сумын Эрдэнэт концерний харьяа Ингэттолгой ХК-ийн ерөнхий захирлын 1996 оны 11 дүг******* сарын 20-ны өдрийн 110 тоот тушаалд “намрын хадлан тарианд ажиллах түр ажилчдыг 8 дугаар сарын 25-наас эхлэн хавсралтаар түр томилсугай” гээд хавсралтын 95 дугаарт М.А******* гэсэн, Цалингийн цэсэнд 1996 оны 11 сар д******* “10*******57” гэсэн нь 8-11 сарын цалин гэж үзэх******* байна. Мөн Булган аймгийн С сумын Ингэттолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 1997 оны 1 дүг******* сарын 21-ний өдрийн 0******* тоот тушаалаар М.А*******ыг 1 сарын 01-нээс Захиргааны жижүүр******* томилж, мөн захирлын 1997 оны 9 дүг******* сарын 20-ны өдрийн 61 тоот тушаалаар М.А*******ыг 9 сарын 20-ны өдрөөс жижүүрийн ажлаас чөлөөлсөн тушаал, мөн хугацаанд шимтгэл төлсөн баримт хэргийн материалд авагдсан ба Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 07 сарын 26-ны өдрийн 229 тоот шийдвэр, 2003 оны 12 сарын 18-ны өдрийн *******25 дугаар шийдвэр зэргээс харахад Ингэттолгой ХК нь 2003 оны 01 сарын 01 хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй болсон гэж үзэх******* байна. Иймд М.А******* миний Ингэттолгой Сангийн аж ахуй, Ингэттолгой компанид 1985 оны 07 сарын 05-ны өдрөөс 1997 оны 09 сарын 21 хүртэл нийт 12 жил 2 сар 16 хоног ажилласан болохыг тогтоож өгнө үү. М*******ын А******* миний бие нь 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд Төв аймгийн З сумын ХАА-н ТМС-д 2 жил сурч төгсөөд 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн С сумын Ингэттолгой САА-д тэжээл бэлтгэгч******* анх ажилд орсон. Манай САА 1993 онд өөрчлөгдөн Булган аймаг, С сум, Ингэттолгой хувьцаат компани болж үтрэмийн нормчин болж ажиллаад 1997 оны 09 сарын 21 нд чөлөөлөгдсөн. 1985 оны 07 сарын 05-наас 1992 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн С сумын И САА-д тэжээл бэлтгэгч үтрэмийн нормчноор ажиллаж байсан. 1992 оны 03 сарын 01-нээс 1997 оны 09 сарын 21-нийг хүртэл Булган аймгийн С сумын Ингэттолгой ХК-д үтрэмийн нормчин, манаач, малчин, үйлчлэгч******* тасралтгүй ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн Төв аймгийн З сумын ХАА-н ТМС-д 2 жил сурсан хугацааг маань ажилласан жилд оруулж тооцож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч М.А******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М.А******* миний бие хөдөө орон нутагт мал маллан амьдарч байгаа, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул миний нэхэмжлэлтэй ажилласан хугацаа тогтоолгох тухай хэргийн шүүх хуралдааныг намайг оролцуулалгүй хэрэгт авагдсан материалд тулгуурлан хийж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас:
-М.А*******ын оршин суугаа хаягийн лавлагаа,
- Хийн Д, Хийн Т, Хийн Х нарын “Төрсний бүртгэлийн лавлагаа”,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 25 тоотоор ирүүлсэн Архивын лавлагаа,
-Булган аймгийн “Ингэттолгой” Сангийн аж ахуйн даргын 1985 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “Томилох тухай” 123 тоот тушаал, тушаалын хавсралт,
-Булган аймгийн “Ингэттолгой” Сангийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүг******* сарын 20-ны өдрийн “Амралт олгох тухай” 199 тоот тушаал,
-Булган аймгийн “Ингэттолгой” Сангийн аж ахуйн даргын 1987 оны ******* дүг******* сарын 02-ны өдрийн “Ажилд томилох” тухай” 65 тоот тушаал,
-Булган аймгийн “Ингэттолгой” Сангийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 0*******-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 07 тоот тушаал,
-Булган аймгийн “Ингэттолгой” Сангийн аж ахуйн даргын 1992 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Ажилд томилох тухай” 29 тоот тушаал, тушаалын хавсралт,
-Булган аймгийн “Ингэттолгой” Сангийн аж ахуйн даргын 1992 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 39 тоот тушаал,
-Булган аймгийн С суман дахь “Ингэттолгой” ХК-ийн захирлын 1993 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” 57 тоот тушаал,
-Булган аймгийн С сумын “Ингэттолгой” ХК-ийн захирлын 1995 оны ******* дүг******* сарын 21-ний өдрийн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” 32 тоот тушаал,
-Булган аймгийн С сумын “Ингэттолгой” ХК-ийн захирлын 1996 оны 11 дүг******* сарын 20-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай 110 тоот тушаал, тушаалын хавсралт,
-Булган аймгийн С сумын “Ингэттолгой” ХК-ийн захирлын 1997 оны 01 дүг******* сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” 0******* тоот тушаал,
- Булган аймгийн С сумын “Ингэттолгой” ХК-ийн захирлын 1997 оны 9 дүг******* сарын 20-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” 61 тоот тушаал,
-Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 229 дугаар шийдвэр,
-Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн *******25 дугаар шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч М.А*******ын хүсэлт******* О.оос асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас М.А******* нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулж байгаагүй талаарх лавлагааг шүүх бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д******* овогт М*******ын А*******ын Булган аймгийн “Ингэттолгой” Сангийн аж ахуйд 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Булган аймгийн С сумын “Ингэттолгой” ХК-д 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 09 дүг******* сарын 27-ны өдөр хүртэл тус тус ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч М.А******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн “Ингэттолгой” Сангийн аж ахуйд 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Булган аймгийн С сумын “Ингэттолгой” ХК-ийн 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 09 дүг******* сарын 27-ны өдөр хүртэл тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүг******* зүйлийн **************.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Хийн Д, 1989 оны 01 дүг******* сарын 01-ний өдөр төрсөн охин Хийн Т, 1992 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Хийн Х нарын “Төрсний бүртгэлийн лавлагаа”,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын даатгуулагч М*******ын Ариунжаргал, Булган аймгийн С сумын “Ингэт толгой ХК” -ийн “1995 оны 03 сар, 1997 оны 1-9 сарын шимтгэл төлөлтийн бичилттэй” Архивын лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 25 тоотоор ирүүлсэн “1985 оны 06,08,09,10,11,12 сар, 1986 оны 02,03,08 сар, 1987 оны 06,07,11,12 сар, 1988 оны 1-6 сар, 1989 оны 08, 09 сар, 1990 оны 01,03,0*******,06,07,08,10,11,12 сар, 1991 оны 1,2,*******-12 сар, 1992 оны 2,3,*******,11,12, 1993 оны 05,10,11,12 сар, 199******* оны 8-11 сар, 1996 оны 11 сар”-уудад цалин бичилттэй Архивын лавлагаа,
-Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит “Ингэттолгой” Сангийн аж ахуйн даргын 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Томилох тухай” 123 тоот тушаал, /Тушаалын хавсралт нэрсийн жагсаалтын 5-т: Овог нэр: М*******ын А*******, хаана ямар сургууль төгссөн: Зын ТМС, мэргэжил: тэжээл бэлтгэгч, хувиарлалт: II цогцолборт тэжээл бэлтгэгч, томилсон сар, өдөр: 5/YII, олгох тэтгэмж: 300/ гэсэн,
-Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит “Ингэттолгой” Сангийн аж ахуйн даргын 1985 оны 11 дүг******* сарын 20-ны өдрийн “Амралт олгох тухай” 199 тоот тушаал, /Тушаалд: 1. ...М.А******* IY цогцолборын үтрэмийн ажилчин 15+3=18/ гэсэн,
-Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит “Ингэттолгой” Сангийн аж ахуйн даргын 1987 оны 0******* дүг******* сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” 65 тоот тушаал, /Тушаалд: 1...үтрэмчин М.А******* ...нарыг 1-р сарын 2-ноос тус тус чөлөөлсүгэй, 2...М.А*******ыг мөн цогцолборт сахиулаар, ...тус тус ******* сарын 01-нээс томилсугай./ гэсэн,
-Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит “Ингэттолгой” Сангийн аж ахуйн даргын 1992 оны 03 дугаар сарын 0*******-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 07 тоот тушаал /Тушаалд: 1.И сангийн аж ахуйн бүх ажилчин албан хаагчийг 1992 оны 03-р сарын 01-нээс эхлэн чөлөөлсүгэй/ гэсэн,
-Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит “Ингэттолгой” Сангийн аж ахуйн даргын 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Ажилд томилох тухай” 29 тоот тушаал /Тушаалд: 1.Ингэттолгой хувьцаат компанийн ажиллагсдыг 1992 оны 03-р сарын 01-нээс хавсралт №1,2,3,*******,5,6-аар томилсугай, мөн 3 дугаар хавсралтын нэрсийн жагсаалтын 105-т: М.А*******, 5 жил, үтрэмийн ажилчин/ гэсэн,
-Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит “Ингэттолгой” Сангийн аж ахуйн даргын 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 39 тоот тушаал /Тушаалд: 1.Дараах хүмүүст 1992 оны ээлжийн амралтыг 06-р сарын 01-нээс олгохоор ТУШААХ НЬ: ...М.А*******, 21+3=ажлын 2******* хоног/ гэсэн,
-Булган аймгийн С суман дахь “Ингэттолгой” хувьцаат компанийн захирлын “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” 57 тоот тушаал /Тушаалд: 1. ...*******-р цогцолборын үтрэмийн ажилчин М.А*******д 1993 оны 05-р сарын 01-нээс хүүхдийг нь 2 настай болтол тэтгэмжтэй чөлөө олгосугай/ гэсэн,
-Булган аймгийн С сумын Эрдэнэт концерний харьяа Ингэттолгой хувьцаат компанийн ерөнхий захирлын 1995 оны 0******* дүг******* сарын 21-ний өдрийн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” 32 тоот тушаал /Тушаалд: 1.Тус компанид ажиллаж байгаад хүүхэд асрах 2 жилийн чөлөө авсан хавсралтанд нэр бүхий эхчүүдэд 1995 оны 01 дүг******* сарын 01-нээс эхлэн тэтгэмжийг олгосугай. Захирлын 29 тоот тушаалын хавсралт нэрсийн жагсаалтын *******8 дугаарт: М.А*******/ гэсэн,
-Булган аймгийн С сумын Эрдэнэт концерний харьяа Ингэттолгой хувьцаат компаний ерөнхий захирлын 1996 оны 11 дүг******* сарын 20-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай” 110 тоот тушаал /Тушаалын 2-т ...намрын хадлан тарианд ажиллах түр ажилчдыг 8-р сарын 25-наас хавсралтаар түр тус тус томилсугай.1-р хавсралт нэрсийн жагсаалтын 95-д: М.А*******/ гэсэн,
-Булган аймгийн С сумын Ингэттолгой хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 1997 оны 01 дүг******* сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” 0******* тоот тушаал /Тушаалд: 2. ...М.А*******ыг захиргааны жижүүр******* 01-р сарын 01-нээс ... тус тус түр томилсугай./ гэсэн,
- Булган аймгийн С сумын Ингэттолгой хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 1997 оны 09 дүг******* сарын 20-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” 61 тоот тушаал /Тушаалд: 1.Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ...М.А*******ыг конторын жижүүрийн ажлаас 1997 оны 09-р сарын 20-с тус тус чөлөөлсүгэй./ гэсэн,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/92 тоотоор ирүүлсэн М.А*******ын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуулинд хамрагдаагүй талаарх лавлагаа зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, *******3 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
-Гэрч О.ын: “Би 1962 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн С сумын И сангийн аж ахуйд Нягтлан бодогчоор анх ажилд орж байсан. 196******* оны 08 дугаар сарын 30-наас Хөдөө аж ахуйн яамны сайдын тушаалаар И сангийн аж ахуйн ерөнхий санхүүч, нягтлан бодогчоор томилогдсон. 1993 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар Ингэттолгой ХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирлаар томилогдсон. Тасралтгүй 2010 оны 0******* дүг******* сарын 10-ны өдөр хүртэл ажиллаад тэтгэвэрт гарсан. М.А******* нь 1985 онд Хөдөө аж ахуйн техниккум төгсөөд Булган аймгийн С сумын И сангийн аж ахуйн Тариахтайн 2 дугаар тасагт тэжээлийн мэргэжилтн******* ажилд орж ирж байсан. Тэгээд 1993 оноос 1999 он хүртэл Булган аймгийн С сумын Ингэттолгой компанийн захиргааны үйлчлэгч******* ажиллаж байсан. Тухайн үед өмч хувьчлал явагдаад их үймээнтэй хүмүүс ажилтай ажилгүй байдаг байсан. Ажлаа их сайн хийдэг байсан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
*******.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэв******* үлдээв.
5.Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 229 дугаар, 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн *******25 дугаар шийдвэрүүд нь М.А*******ын ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
6. Хүсэлт гаргагч М.А******* нь “Төв аймгийн З сумын ХАА-н ТМС-д 2 жил сурсан хугацааг ажилласан жилд оруулан тооцож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан ба хүсэлт гаргагч суралцсан хугацаагаа ажилласан жилд оруулан тооцуулах тухай хүсэлтээ Нийгмийн даатгалын газарт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой тул хүсэлтийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д******* овогт М*******ын А*******ын Булган аймгийн “Ингэттолгой” Сангийн аж ахуйд 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Булган аймгийн С сумын “Ингэттолгой” ХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 09 дүг******* сарын 27-ны өдөр хүртэл тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэв******* үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүг******* зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдг*******ийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор шийдвэр гаргасан шүүх******* дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА