| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 317/2025/00336/И |
| Дугаар | 317/ШШ2025/00412 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 317/ШШ2025/00412
2025 03 27 317/ШШ2025/00412
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, *** сум, *** дугаар баг, *** тоотод оршин суух, Г*** овогт Ж***н М*** /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** дугаар баг, *** гудамж, *** тоотод оршин суух, Б*** овогт С***н Б*** /РД: /-д холбогдох,
21,300,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.М*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С.Б*** нь 2024 оны 02 дугаар сард надад банкнаас 50,000,000 төгрөгийн төсөл авч өгнө гэж хэлээд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 300,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны *** тоот дансаар, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 700,000 төгрөгийг С.Л гэх хүний дансаар тус тус шилжүүлүүлж авсан. Мөн Төв аймгийн *** суманд зуслангийн газар өгнө гэж хэлээд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны *** тоот дансаар шилжүүлүүлж авсан. Гэтэл газраа өгөөгүй. Ингээд түүнээс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мөнгөө нэхтэл зээлээ хаагаад буцаагаад бүх мөнгийг чинь аваад өгье 2,800,000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь түүний Хаан банкны *** тоот дансаар нь 2,800,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл буцаан авч өгөөгүй. Би С.Б***д иймэрхүү байдлаар нийт 21.300.000 төгрөг өгсөн. Удаа дараа өгсөн мөнгөө нэхэхэд удахгүй өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Иймд С.Б***гээс 21,300,000 төгрөгийг гаргуулж надад олгож, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Б*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
С.Б*** би иргэн Ж.М***оос 21,300,000 төгрөг авсан нь үнэн. Удаахгүй төлж, хохирлыг барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.М*** нь С.Б***д холбогдуулан 21,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч С.Б*** нь С.Б*** би иргэн Ж.М***оос 21,300,000 төгрөг авсан нь үнэн. Удаахгүй төлж, хохирлыг барагдуулна гэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.М***ийн С.Б***д холбогдуулан 21,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Б*** нь удаахгүй төлж, хохирлыг барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 132,225 төгрөгийг, хариуцагч С.Б***гээс 132,225 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.М***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН