| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00046/И |
| Дугаар | 305/ШШ2025/00199 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 305/ШШ2025/00199
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: ***** аймгийн ХХҮГ-н нэхэмжлэлтэй
хариуцагч: С.О,
хариуцагч: Б.Х нарт холбогдох
эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг 125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** аймгийн ХХҮГ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн С.О нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Засвар” үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр 4,500,000 (Дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ” байгуулсан бөгөөд гэрээгээр хулээсэн үүргээ зөрчиж, эргэн төлөлтийн дагуу төлөөгүй, өнөөдрийн байдлаар 125,000 (Нэг зуун хорин таван мянган) төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч С.О, батлан даагч Б.Х нараас зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 125,000 (Нэг зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ***** аймгийн ХХҮГ-н нэхэмжлэлтэй, С.О, Б.Х нарт холбогдох эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг 125,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Хариуцагч С.О нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр **** аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дансанд 125,000 төгрөг төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 125,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийн тал хувь 2,275 төгрөгийг хариуцагч С.О, Б.Х нараас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***** аймгийн ХХҮГ-н нэхэмжлэлтэй, С.О, Б.Х нарт холбогдох эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг 125,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 125,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийн тал хувь 2,275 төгрөгийг хариуцагч С.О, Б.Х нараас гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА