Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 317/ШШ2025/00460

 

 

 

 

 

2025 04 04

317/ШШ2025/00460

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** дүгээр хороо, *** давхарт байрлах, С***** ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** дугаар багт оршин суух, З*** овогт Г***н Б*** /РД: /-д холбогдох,

Гэрээний үүрэгт 744,187.89 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С***** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г***н Б*** нь 2022 оны 05 сарын 27-ны өдөр БЗГ*** дугаартай Барьцаат зээлийн гэрээ"-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 448 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. ...Зээлийн барьцаанд Huawei nova 8i загварын гар утас барьцаалсан. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,449,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар "... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно..." гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, Энэхүү мөнгөн дүнгээс 1,616,300 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 734,887.89 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 744,187.89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

...Хариуцагч нь Г.Б*** нь 867,046.29 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн байна. Иймд манай компанийн зүгээс гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С***** ХХК нь Г.Б***өд холбогдуулан гэрээний үүрэгт 744,187.89 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нь ...Хариуцагч нь Г.Б*** нь 867,046.29 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн байна. Иймд манай компанийн зүгээс гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх тайлбарыг ирүүлжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. С***** ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Б***өд холбогдох 744,187.89 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,500 төгрөгийн тавин хувь болох 11,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,250 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч С***** ХХК-д буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН