| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00167/И |
| Дугаар | 304/ШШ2025/00195 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 304/ШШ2025/00195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймгийн Булган сумын ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, О******* т******* овогт Б*******ын Ч*******-Э******* /иргэний бүртгэлийн дугаар: *******301*******2*******70539/-ийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн
Хүсэлт гаргагч Б.Ч*******-Э******* өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Ч*******-Э******* нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Миний бие Б*******ын Ч*******-Э******* нь 19*******5 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Х*******-Өндөр сумын Уньт гэх газар төрсөн бөгөөд төрсөн цагаасаа эхлээд өөрийн ээж Дын Б*******аар овоглож ирсэн. Миний иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтууд дээр миний овог Б******* нэрээр бичигдсэн байдаг. Тэтгэвэр тогтоолгох насанд хүрч холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлтэл миний 1983 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 198******* оны 0******* дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Хилийн цэргийн 0 дүгээр ангид 3 жилийн хугацаанд цэргийн алба хаасан тухай цэргийн батлах дээр миний овгийг эх Б*******ын нэрээр биш хойд эцэг болох Гын нэрээр зөрүүтэй бичсэн, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын цэргийн алба хаасан тухай лавлагаагаар Гын Ч*******-Э******* гэж лавлагаа гарсан байна. Ийнхүү цэргийн батлах дээр миний овгийг буруу бичсэнээс шалтгаалж цэргийн алба хаасан 3 жилийн хугацаагаа ажилласан жилдээ оруулж тооцуулах боломжгүйд хүрч байгаа тул Б******* овогтой Ч*******-Э******* миний №552080 тоот цэргийн батлахтай Хилийн цэргийн 0 дүгээр ангид цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч Б.Ч*******-Э*******: Миний бие эрүүл мэндийн шалтгаантай хотод эмчлүүлж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд эзгүйгээр хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас:
-Б.Ч*******-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар,
-Б.Ч*******-Эрдэнийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
-Д.Б*******ын “Нас барсны бүртгэлийн лавлагаа”,
-Б.Ч*******-Э******* нь Г.ийн ах гэсэн “Төрөл садангийн лавлагаа”,
-Гын Ч*******-Э*******д 1983 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон №552080 тоот “Цэргийн батлах”-ын хуулбар,
-Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0801/1193 тоот цэргийн алба хаасан лавлагаа,
-19*******5 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн Б*******ын Ч*******-Эрдэнийн “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар,
4.Хүсэлт гаргагч Б.Ч*******-Эрдэнийн хүсэлтээр Ж.Б, Ц., Д.Ү нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Ч*******-Эрдэнийн 1983 оны 0******* дугаар сарын 13-ны өдрөөс 198******* оны 0******* дугаар сарын 2*******-ны өдрийг хүртэл Хилийн цэргийн 0 дүгээр ангид цэргийн алба хаасан хугацааг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний цэргийн алба хаасан байдал тогтоогдож байна.
Үүнд:
-Б*******ын Ч*******-Э*******д 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
-2018 оны 01 сарын 14-ний өдөр нас барсан гэх Дын Б*******ын “Нас барсны бүртгэлийн лавлагаа”,
-2025 оны 02 сарын 21-ний өдрийн О******* Т******* овогт Б*******ын Ч*******-Э******* нь Ж овогт Гын ийн ах гэсэн №727 тоот “Төрөл садангийн лавлагаа”,
-Гын Ч*******-Э*******д 1983 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон “Цэргийн алба хаасан байдал хэсэгт-НАХЯамны сайдын 198******* оны 0******* сарын 09-ний өдрийн 8/390 дүгээр тушаалаар хугацаа дууссан, Цэргийн тангаргийг 1983 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 0 дүгээр ангид өргөв.” гэсэн №552080 тоот “Цэргийн батлах”-ын хуулбар,
-Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Гын Ч*******-Э******* нь Булган аймгаас НАХЯ-ны сайдын 1983 оны 0******* дугаар сарын 13-ны өдрийн 51******* дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 198******* оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар 0******* дугаар 2*******-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ.” гэсэн 0801/1193 тоот лавлагаа
-19*******5 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн Б*******ын Ч*******-Эрдэнийн № 8 дугаар “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.*******, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Д.Үын: “Би 1953 онд Дын гэр бүлд 4 дэх хүүхэд нь болж төрсөн. Эцэг, эхээс 5-уулаа. Б.Ч*******-Эрдэнийн ээжийг Д.Б******* гэдэг байсан. Манай төрсөн эгч байгаа юм. Миний эгч Д.Б******* нь сүүлд н.Г гэх хүнтэй суусан юм. н.Гтой гэр бүл болох үед нь Б.Ч*******-Э******* нь бага насны хүүхэд байсан. Ээжийгээ дагаж очсон. Б.Ч*******-Эрдэнийг төрүүлээд манай эгч Д.Б******* нь өөрөөрөө овоглосон. Сүүлд н.Гтой суугаад Б.Ч*******-Эрдэнийг н.Гоор овоглосон юм байна. Гэр бүл болсон учраас овоглосон юм байлгүй. Б.Ч*******-Эрдэнийн ээж нь Д.Б******* юм” гэх,
Гэрч Ж.Баттулгын: “Би 1983 оноос 198******* оны хооронд Улаанбаатар хотод Орбитод Хилийн цэргийн 0 дүгээр ангид цэргийн алба хаасан. Тус цэргийн ангид тусгай ротод энгийн байлдагчаар алба хааж байсан. Б.Ч*******-Э******* нь 1983 оноос 198******* оны хооронд Улаанбаатар хотод Орбитод Хилийн цэргийн 0 дүгээр ангид цэргийн алба хааж байсан. Б.Ч*******-Э******* нь Хилийн цэргийн 0 дүгээр цэргийн ангийн харуулын 2 дугаар ротод цэргийн алба хаасан. Б.Ч*******-Э******* бид 2 1983 оноос 198******* оны хооронд Улаанбаатар хотод Орбитод Хилийн цэргийн 0 дүгээр ангид цэргийн алба хаагаад 198******* оны 0******* дугаар сарын 29-ний өдөр хамт нэг тушаалаар халагдаж байсан” гэх,
Гэрч Ц.Мын: “Би 1983 оноос 198******* оны хооронд Улаанбаатар хотод Орбитод Хилийн цэргийн 0 дүгээр ангид цэргийн алба хаасан. Тус цэргийн ангийн харуулын 2 дугаар ротод алба хааж байсан. Б.Ч*******-Э******* нь 1983 оноос 198******* оны хооронд Улаанбаатар хотод Орбитод Хилийн цэргийн 0 дүгээр ангид цэргийн алба хааж байсан. Б.Ч*******-Э******* нь Хилийн цэргийн 0 дүгээр ангийн харуулын 2 дугаар ротод цэргийн алба хаасан. Б.Ч*******-Э******* бид 2 1983 оноос 198******* оны хооронд Улаанбаатар хотод Орбитод Хилийн цэргийн 0 дүгээр ангид цэргийн алба хаагаад 198******* оны 0******* дугаар сарын 29-ний өдөр хамт нэг тушаалаар халагдаж байсан” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг болно.
3.Иймд “Цэргийн батлах” болон цэргийн алба хаасан лавлагаанд хүсэлт гаргагчийн овог буруу бичигдсэнээс шалтгаалан цэргийн алба хаасан байдал нь тогтоогдохгүй байх нөхцөлд хүрсэн гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан О******* т******* овогт Б*******ын Ч*******-Эрдэнийн 1983 оны 0******* дугаар сарын 13-ны өдрөөс 198******* оны ******* дугаар сарын 2*******-ны өдөр хүртэл Хилийн цэргийн 0 дүгээр ангид цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА