| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00137/И |
| Дугаар | 304/ШШ2025/00196 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 304/ШШ2025/00196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймгийн Булган сумын ******* дугаар багийн 1 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух Б******* овогт Б*******ийн Б******* /иргэний бүртгэлийн дугаар:6*******016*******04055*******/-ийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Би 199******* оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын Барилга ашиглалтын ангид токарьчин, гагнуурчнаар ажилд ороод 2012 он хүртэл тасралтгүй ажилласан. 2012 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Халагдсан тушаалыг маань засварчин гэж буруу гаргасан байгаа. Токарьчин, гагнуурчин гэж гаргах ёстой байсан. Тийм учраас токарьчин, засварчнаар ажилласан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. 199******* оноос 2012 он хүртэл Булган аймгийн Зам барилга ашиглалтын ангид ажиллаж байсан байдлаа тогтоолгоно. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилгүй. “Булган АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанид 1989 оноос ажиллаж эхэлсэн ба ажиллаж байсан байдлаа тогтоолгоно. Өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байгаагүй. Токарьчин, гагнуурчин нь ажил мэргэжлийн хүнд нөхцөлд ордог. Одоо токарьчин, гагнуурчнаар ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгоно гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Б.Б*******өд 1989 оны 06 дугаар сарын 28-ны өдөр олгосон токарьчны №08 тоот үнэмлэх,
-Зам тээврийн харьяа Булган аймгийн Зам барилга ашиглалтын даргын 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Ажилд авах тухай” 28 тоот тушаал,
-Зам тээврийн харьяа Булган аймгийн Зам барилга засвар арчлалтын компанийн захирлын 199******* оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажилд авах тухай” 02 тоот тушаал,
-Булган аймгийн Авто зам барилгын “Суварга” ХК-ийн захирлын 1996 оны 12 дугаар сарын *******0-ны өдрийн “Буцалтгүй тусламж үзүүлэх тухай” Б/************** тоот тушаал,
-Булган аймгийн Авто зам барилгын “Суварга” ХК-ийн захирлын 1997 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Албан даалгавар хэрэгжүүлэх тухай” 11 тоот тушаал,
-Булган аймгийн Зам барилга засварын “Эрдэнэт суварга” ХК-ийн гүйцэтгэх захирлын 1998 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Шагнах тухай” А/29 тоот тушаал,
-Булган аймгийн Зам барилга засварын “Эрдэнэт суварга” ХК-ийн гүйцэтгэх захирлын 1999 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн “Шагнах тухай” 26 тоот тушаал,
-Булган аймгийн “Эрдэнэт суварга” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Шагнах тухай” 05 тоот тушаал,
-Булган аймгийн Зам барилга засварын “Эрдэнэт суварга” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2001 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Тооллогын комисс томилох тухай” 17 тоот тушаал,
-Булган аймгийн Зам барилга засварын “Эрдэнэт суварга” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2002 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Шагнах тухай” 04 тоот тушаал,
-Булган аймгийн Зам барилга засварын “Эрдэнэт суварга” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Тооллогын комисс томилох тухай” 47 тоот тушаал,
-Булган аймгийн Зам барилга засварын “Эрдэнэт суварга” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2004 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Тооллогын комисс томилох тухай” 64 тоот тушаал,
-“БУЛГАН-АЗЗАН” ТӨХК-ийн захирлын 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд авсан тухай” 07 тоот тушаал,
-“Булган авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн захирлын 2006 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Үйлдвэрийн осол тогтоох орон тооны бус зөвлөл байгуулах тухай” 04 тоот тушаал,
-“Булган авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн захирлын 2007 оны 5 дугаар сарын 10-ны “Сүү олгох тухай” ************** тоот тушаал,
-“Булган авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн захирлын 2008 оны 06 дугаар сарын 2*******-ны өдрийн “Эд хөрөнгийн тооллого явуулах тухай” ************** тоот тушаал,
-“Булган авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн захирлын 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Эд хөрөнгийн тооллого явуулах тухай” 25 тоот тушаал,
-“Булган авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн захирлын 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулах тухай” 11 тоот тушаал,
-“Булган авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн захирлын 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн *******4 тоот “Буцалтгүй тусламж олгох тухай” *******4 тоот тушаал,
-“Булган авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн захирлын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Буцалтгүй тусламж олгох тухай” 02 тоот тушаал,
-“Булган авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн захирлын 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Тоног төхөөрөмж хүлээлцэх комисс томилох тухай” 41 тоот тушаал,
-Б.Б*******ийн цахилгаанчны 219/21 тоот үнэмлэх зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
*******.Хүсэлт гаргагч Б.Б*******ийн хүсэлтээр Ш.*******, Б.******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрийн №01/88 дугаартай албан тоотоор ирүүлсэн “Б.Б*******ийн 1990-2000 онд ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх” лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 0******* дугаар сарын 12-ны өдрийн 2/19 бүртгэлийн дугаартай лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Батмөнхийн Булган аймаг дахь Зам, барилгын засвар арчлалтын компанид, Булган аймгийн Авто зам барилгын “Суварга” ХК-д, Булган аймгийн Зам барилга засварын “Эрдэнэт суварга” ХК-д “Булган-Авто замын засвар арчлалт” ТӨХК-д 199******* оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал гагнуурчин, токарьчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Б.Батмөнх нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймаг дахь Зам, барилгын засвар арчлалтын компанид, Булган аймгийн Авто зам барилгын “Суварга” ХК-д, Булган аймгийн Зам барилга засварын “Эрдэнэт суварга” ХК-д “Булган-Авто замын засвар арчлалт” ТӨХК-д 199******* оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал гагнуурчин, токарьчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Б.Б*******өд 1989 оны 06 сарын 18-ны өдөр олгосон “Улаанбаатар хот дахь Барилгын техник мэргэжлийн сургуулийн Токрийн курс мэргэжлийн ангид 2 жил суралцаж дунд дүнтэй төгсөв. Мэргэжил эзэмшүүлэх шалгалтын комиссын шийдвэрээр Б******* овогтой Б*******өд токрын гурав зэрэг олгов” гэсэн токарьчны №08 тоот үнэмлэх,
-Зам тээврийн яамны харьяа Булган аймгийн Зам барилга ашиглалтын даргын 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Ажилд авах тухай” 28 тоот тушаал /Тушаалд: 1.Б******* овогтой Б*******ийг 1989 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн токорьчнаар ... ажиллуулсугай./ гэсэн,
-Зам тээврийн ерөнхий газрын харьяа Булган аймаг дахь Зам барилга засвар арчлалтын компанийн захирлын 199******* оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажилд авах тухай” 02 тоот тушаал /Тушаалд: 1.Тус компанид ажиллаж байсан Б.Б******* нь хугацаат цэргийн албаа хаагаад ирсэн тул 199******* оны 01-р сарын 21-нээс эхлэн Токорчин, засварчнаар авч ажиллуулсугай/ гэсэн,
-Булган аймгийн Авто зам барилгын “Суварга” ХК-ийн ерөнхий захирлын 1996 оны 12 дугаар сарын *******0-ны өдрийн “Буцалтгүй тусламж үзүүлэх, тухай” Б/************** тоот тушаал /Тушаалд: 1.Байгууллагын дотоод дүрмэнд заасны дагуу гагнуурчин Б.Б*******өд 10,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосугай./ гэсэн,
-Булган аймгийн Авто зам барилгын “Суварга” ХК-ийн ерөнхий захирлын 1997 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Албан даалгавар хэрэгжүүлэх тухай” 11 тоот тушаал /Тушаалын хавсралтын 4-т: Б.Б*******-Албан тушаал-такорьчин, Хаяг-5-р хороо/ гэсэн,
-Булган аймгийн Зам барилга засварын “Эрдэнэт суврага” ХК-ийн гүйцэтгэх захирлын 1998 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Шагнах тухай” А/29 тоот тушаал /Тушаалын хавсралтын ...10.Б.Б******* /гагнуурчин/ 10,000 төгрөг/ гэсэн,
-Булган аймгийн Зам барилга засварын “Эрдэнэт суврага” ХК-ийн гүйцэтгэх захирлын 1999 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “Шагнах тухай” 26 тоот тушаал /Тушаалд: 1.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 78 жилийн ойг тохиолдуулан эхний хагас жилд хөдөлмөрийн өндөр амжилт гарган, идэвх зүтгэлтэй ажилласан гагнуурчин Б.Б*******ийг 50,000 төгрөг, ...мөнгөн шагналаар тус тус шагнасугай./ гэсэн,
-Булган аймгийн “Эрдэнэтсуврага” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Шагнах тухай” 05 тоот тушаал /Тушаалд: 1.1999 оны ажлаар хамт олноо манлайлсан засварчин, токарьчин Б.Б*******ийг тэргүүний ажилтнаар шалгаруулж 5*******,000 төгрөгийн эд зүйлсээр, ...шагнасугай./ гэсэн,
-Булган аймгийн Зам барилга засварын “Эрдэнэт суврага” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2001 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Тооллогын комисс томилох тухай” 17 тоот тушаал /Тушаалд: Тооллогын комиссын гишүүд: .../Б.Б*******/ Токарчин/ гэсэн,
-Булган аймгийн Зам барилга засварын “Эрдэнэт суврага” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2002 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Шагнах тухай” 04 тоот тушаал /Тушаалын хавсралт нэрсийн жагсаалтын 4-т: нэрс-Б.Б*******, албан тушаал-гагнуурчин, Шагналын дүн-50,000 төгрөг/ гэсэн,
-Булган аймгийн Зам барилга засварын “Эрдэнэт суврага” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Тооллогын комисс томилох тухай” 47 тоот тушаал /Тушаалд: Тооллогын комиссын гишүүд-...Б.Б******* /гагнуурчин/ гэсэн,
-Булган аймгийн Зам барилга засварын “Эрдэнэт суврага” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2004 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Тооллогын комисс томилох тухай” 64 тоот тушаал /Тушаалд: гишүүд: Б.Б*******, гагнуурчин/ гэсэн,
-“БУЛГАН-АЗЗАН” ТӨХК-ийн захирлын 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд авсан тухай” 07 тоот тушаал /Тушаалд: 2.Хавсралтанд дурьдсан нэр бүхий жолооч, механизмчин, манаач, туслах ажилтныг 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай, хавсралт нэрсийн жагсаалтын 10 дугаарт: Ажилтны нэр-Б.Б*******, албан тушаал-токарьчин, цалин-ажлын гүйцэтгэлээр/ гэсэн,
-“Булган авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн захирлын 2006 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Үйлдвэрлэлийн ослыг тогтоох орон тооны бус зөвлөл байгуулах тухай” 04 тоот тушаал /Тушаалд: 1.Булган-АЗЗА ТӨХК-ийн үйлдвэрлэлийн ослыг тогтоох орон тооны бус зөвлөлийг доорхи бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Үүнд: ...Гишүүд: ...Б.Б*******, токарьчин/ гэсэн,
-“Булган авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн захирлын 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Сүү олгох тухай” ************** тоот тушаал /Тушаалд: 1.Гагнуурчин токарьчин ажилтай Б******* овогтой Б*******өд гагнуур, токарийн ажил хийсэн ажлын цагийг бүртгэж өдөрт 0.5 литр сүү олгож байхыг нягтлан бодогч ...-д даалгасугай./ гэсэн,
-“Булган авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн захирлын 2008 оны 06 дугаар сарын 2*******-ны өдрийн “Эд хөрөнгийн тооллого явуулах тухай” ************** тоот тушаал /Тушаалд: Тооллогын комиссын гишүүд: ...Б.Б*******, гагнуурчин/ гэсэн,
-“Булган авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн захирлын 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Эд хөрөнгийн тооллого явуулах тухай” 25 тоот тушаал /Тушаалд: 1. ...Гишүүд: ...Б.Б*******, гагнуурчин/ гэсэн,
-“Булган авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн захирлын 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулах тухай” 11 тоот тушаал /Тушаалд: 1. ...Гишүүд: ...Б.Б*******, гагнуурчин/ гэсэн,
-“Булган авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн захирлын 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Буцалтгүй тусламж олгох тухай” *******4 тоот тушаал /Тушаалд: 1.Гагнуурчин ажилтай Б******* овогтой Б*******ийн хадам аав нас барсан тул буцалтгүй тусламж болох 100,000 төгрөгийг олгосугай./ гэсэн,
-“Булган авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн захирлын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Буцалтгүй тусламж олгох тухай” 02 тоот тушаал /Тушаалд: 1.Гагнуурчин ажилтай Б.Б*******ийн аав нас барсан тул буцалтгүй тусламж 200,000 төгрөгийг олгосугай/ гэсэн,
-“Булган авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн захирлын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Тоног төхөөрөмж хүлээлцэх комисс томилох тухай” 41 тоот тушаал /Тушаалд: 1.Засварчин ажилтай Б*******ийн Б*******ийг ажлаас чөлөөлөгдөх болсонтой холбогдуулан тоног төхөөрөмж хүлээлцэх комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай./ гэсэн,
-Б.Б*******өд олгосон цахилгаанчны №219/21 тоот үнэмлэх
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 0******* дугаар сарын 12-ны өдрийн “Зам барилга засвар арчлалтын компани нь шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1991-1994 он, Зам барилга Суварга компани 199******* онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно. Даатгуулагч нэг бүрээр харах боломжгүй” гэсэн 2/19 дугаар албан тоот,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын даатгуулагч Б******* овогтой Б*******ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай лавлагаа,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын даатгуулагч Б******* овогтой Б*******, Булган аймгийн “Зам барилга арчлалт, Эрдэнэ суварга компани”-ийн 1996, 1997, 1998 онуудад шимтгэл төлж ажилласан архивын лавлагаа зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.2, *******8 дугаар зүйлийн *******8.6, 4******* дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Ш.*******ы: “Би Булган аймгийн Булган сумын Авто замын газрын харьяа зам ангид 1984 оноос 2020 оныг хүртэл механикаар ажиллаж байсан. Ингээд миний бие 2020 онд тэтгэвэртээ гарсан. Харин Б.Б******* нь Булган аймгийн Булган сумын Авто замын газрын харьяа зам ангид 1989 онд гагнуурчин токарьчин гэсэн албан тушаалтай ажилд орж байсан. Ингээд Б.Б******* нь 1989 оноос 2014 оныг хүртэл Булган аймгийн Булган сумын Авто замын газрын харьяа зам ангид гагнуурчин токарьчноор тасралтгүй ажиллаад 2014 онд ажлаасаа гарсан” гэх,
Гэрч Б.*******ын: “Би Булган аймгийн Булган сумын Авто замын газрын харьяа зам ангид 1989 оноос 2025 оныг хүртэл буюу өнөөдрийг хүртэл замчин, автогридэрийн жолоочоор тасралтгүй ажиллаж байна. Харин Б.Б******* нь Булган аймгийн Булган сумын Авто замын газрын харьяа зам ангид 1989 онд гагнуурчин токарьчин гэсэн албан тушаалтай ажилд орж байсан. Ингээд Б.Б******* нь 1989 оноос 2012 оныг хүртэл Булган аймгийн Булган сумын Авто замын газрын харьяа зам ангид гагнуурчин токарьчноор тасралтгүй ажиллаад 2012 онд хувийн шалтгаанаар ажлаас гарсан” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
*******.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д заасныг баримтлан Б******* овогт Б*******ийн Б*******ийн Булган аймаг дахь Зам, барилгын засвар үйлчилгээний компанид, Булган аймгийн Авто зам барилгын “Суварга” ХК-д, Булган аймгийн Авто зам барилгын “Эрдэнэт суварга” ХК-д “Булган-Авто замын засвар арчлалт” ТӨХК-д 199******* оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал тус тус гагнуурчин, токарьчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА