Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 304/ШШ2025/00197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                              

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Булган аймгийн Б******* сумын 1 дүгээр багт оршин суух Х******* овогт Х*******ын Б******* /ИБД:*******/-гийн хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Х.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1.Хүсэлт гаргагч Х.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Би Б аймгийн Байдрагийн Сангийн аж ахуйд 1984 оноос 1987 он хүртэл малчнаар ажилласан. 2014 онд Булган аймагт шилжиж ирээд одоог хүртэл мал маллаж байна. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул шүүхэд хандсан. Б аймгийн Байдрагийн Сангийн аж ахуйд 1984 оноос 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж байгаа. Хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсон. Өмнө нь шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж байгаагүй. 1984 оны 06 дугаар сард 8 дугаар анги төгссөн. Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах хуулинд хамраж нөхөн тооцуулсан хугацаа нь зарим онтой давхардсан байх тул 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

2.Хүсэлт гаргагчаас:

-Б аймгийн Архивын тасгийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1154 тоот архивын лавлагаа,

-Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 0801/3168 тоот лавлагаа,

-Б аймгийн Ж******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 108 тоот тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3.Хүсэлт гаргагч Х.Б*******гийн хүсэлтээр Д.Г*******, Л.Г******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Х.Б*******, Д.Н******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14/188 тоот ХААТР-1, Маягт-1 лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Хүсэлт гаргагч Х.Б*******гийн Б аймгийн Байдрагийн Сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч Х.Б******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Б аймгийн Байдрагийн Сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-Б аймгийн Архивын тасгийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “1984 оны 8-12 сар, 1985 оны 1-6 сар, 8-10 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-10 сар, 1988 оны 1-9 саруудад цалингийн бичилттэй” 1154 тоот Архивын лавлагаа,  

-Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Х*******ын Б******* нь Б аймгаас БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэргийн албанд татаж, 0132 дугаар ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халжээ” гэсэн 0801/3168 тоот лавлагаа,

-Б аймгийн Ж******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Тус багт оршин сууж байсан иргэн регистрийн дугаартай Б овогт Х*******ын Б******* нь эхнэр хүүхдийн хамт 1990-1994 онд “Нам толгой” 1 дүгээр багийн нутаг Хүрээ цагаан гэх газар өвөлжиж, Улаан хуруу гэх газар хаваржиж мал маллаж амьдарч байсан нь үнэн болно” гэсэн 108 тоот тодорхойлолт,

-Х.Б*******, Д.Н******* нарын гэрлэлтийг 1994 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа”,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон “аймаг-Б, сум-Ж*******, РД:, овог-Х*******, нэр-Б*******, иргэний баримтын нэр-Паспорт, сери-БХ, №621751, төрсөн аймаг-Б, сум-Ж*******, он, сар, өдөр:1969-02-06, эрэгтэй, яс,үндэс-халх, нийгмийн бүлэг-ажилчин, байнга оршин суудаг бригад-Ж*******, сууж эхэлсэн он: 1969, боловсролын түвшин-бүрэн бус дунд, эзэмшсэн он-1983, ажилладаг байгууллага-Байдраг САА, ажилд орсон он-1983, цех тасаг бригад-1 дүгээр бригад, эрхэлдэг ажил-хоньчин, эрхэлж эхэлсэн он-1983, оршдог сум, район-Ж*******, Эцэг-Бын Х*******, Эх-Зын Г” гэсэн ХААТР-1 маягт,

-1987 оны 10 сарын 10-ны өдөр олгосон “Х*******ын Б*******, төрсөн он сар өдөр-1969 оны 02 сарын 06, төрсөн аймаг-Б аймаг, сум-Ж*******, хороо бригад, тасаг-1 дүгээр бригад, эрэгтэй, яс үндэс-халх, оршин суухаар бүртгэгдэж буй хаяг-Б аймаг, Ж******* сум, МАА-н 1 дүгээр бригад, хаана ямар ажилтай-Ж******* сумын мал аж ахуйн 1 дүгээр бригадад малчин” гэсэн Хаягийн хуудас №7 зэрэг баримтууд

           

            -Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

            Гэрч Д.Г*******гийн: “Би 1979 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Б аймгийн Байдрагийн Сангийн аж ахуйн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тэгээд ажиллаж байгаад 1982 онд цэргийн албанд яваад 1985 онд халаж ирсэн. Цэргээс халаж ирээд хуучин ажиллаж байсан бригаддаа буюу Б аймгийн /Ж******* сумын/ Байдрагийн Сангийн аж ахуйн 3 дугаар бригадад малчнаар тасралтгүй ажиллаж байгаад 2000 онд Орхон аймаг руу гэр бүлээрээ шилжиж ирээд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Х.Б******* нь намайг цэргээс халаж ирсний дараа Б аймгийн /Ж******* сумын/ Байдрагийн Сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад малчнаар ажилладаг байсан. Манай хадмынх мөн Б аймгийн Ж******* сумын Байдрагийн сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад байдаг байсан болохоор би мэддэг байсан. Х.Б******* нь миний мэдэж байгаагаар 1995 оныг хүртэл Б аймгийн Ж******* сумын Байдрагийн Сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад мал малладаг байсан” гэх,

 

Гэрч Л.ын: “Би 1983 онд Б аймгийн /Ж******* сумын/ Байдрагийн Сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тэгээд ажиллаж байгаад 1985 онд цэргийн албанд яваад 1988 онд халаж ирсэн. Цэргээс халаж ирээд хуучин ажиллаж байсан бригаддаа буюу Б аймгийн Ж******* сумын Байдрагийн Сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад малчнаар тасралтгүй ажиллаж байгаад 1991 онд хувьчлал яваад нэгдэл тартал ажилласан. Х.Б******* нь 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд Б аймгийн /Ж******* сумын/ Байдрагийн Сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Тэгээд Х.Б******* нь 1987 онд цэрэгт яваад 1988 онд халаж ирсэн. Цэргээс халаж ирээд Б аймгийн /Ж******* сумын Байдрагийн Сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаад өнөөдрийг хүртэл малаа маллаж байгаа” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

            3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

           4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:                                  

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х******* овогт Х*******ын Б*******гийн Б аймгийн Байдрагийн Сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЭЛБЭГЗАЯА