Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 304/ШШ2025/00205

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, 1 дүгээр хороо О*******ийн гудамж, Ц******* төвийн 2 дугаар давхарт байрлах Н******* з******* ф******* ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар:*******, РД: *******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Булган аймгийн Х сумын 4 дүгээр баг, Х нарсны 2 дугаар гудамж, - тоотод оршин суух, Т овогт Сгийн Ж /ИБД:/-д холбогдох

 

үндсэн зээл 1,099,900 төгрөг, хүү 88,163 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,097 төгрөг, нотариатын зардал 000 төгрөг, нийт 1,96,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н******* з******* ф******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд үндсэн зээл 1,099,900 төгрөг, хүү 88,163 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,097 төгрөг, нотариатын зардал 000 төгрөг, нийт 1,96,160 төгрөгийг С.Жгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Ж миний бие Н******* з******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н******* з******* ф******* ББСБ ХХК нь хариуцагч С.Жд холбогдуулан нийт 1,96,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг*******ы явцад хариуцагч С.Ж нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 1,099,900 төгрөг, хүү 88,163 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,097 төгрөг, нотариатын зардал 000 төгрөг, нийт 1,96,160 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч С.Жгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,392.6 төгрөгөөс 23,196.3 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Жгаас 23,196.3 төгрөгийг, улсын орлогоос 23,196.3 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н******* з******* ф******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н******* з******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,099,900 төгрөг, хүү 88,163 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,097 төгрөг, нотариатын зардал 000 төгрөг, нийт 1,96,160 /нэг сая есөн зуун жаран таван мянга нэг зуун жар/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Ж хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,392.6 төгрөгөөс 23,196.3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Жгаас 23,196.3 төгрөгийг, улсын орлогоос 23,196.3 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н******* з******* ф******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч С.Ж сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА