Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 214

 

 

 

 

                          

 

 

  2018           3             07                                             214

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч Р.Энхтуяа,

хохирогч Д.О -,

шүүгдэгч Л.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708025930097 дугаар хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.М

Яллагдагч Л.М нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 62 дугаар сургууль дотор хамтран амьдрагч Д.О -ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манайх ам бүл зургаа, 5-16 насны 4 хүүхэдтэй. Манай эхнэр хэрэг болохын өмнөх өдөр нь гэртээ хоноогүй. Би өмнөх өдөр нь жижүүрт гарсан. Манайх айлын хашаа хардаг, хашаа заримдаа эзэнтэй, заримдаа эзэнгүй учраас хүүхдүүддээ санаа зовсон. Тэгээд маргааш нь уурандаа эхнэрээ зодсон нь үнэн. Гэм буруугаа хүлээж байна” гэв.

Хохирогч Д.О - шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Эрүүгийн 1708025930097 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.О -ийн: “2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн үед 62 дугаар сургуулийн ажлын байран дээрээ байж байхад Л.Мгаднаас архи үнэртүүлчихсэн орж ирээд намайг заамдаж аваад “одоо хүртэл харихгүй хаагуур юу хийгээд гичий царайлаад байгаа юм бэ?” гээд миний хөл рүү өшиглөөд байсан. Манай ажлын хүн болох Оюунбилэг хамт байсан ба салгасан. Хувцас солих өрөөнөөс гараад коридорт намайг дахин заамдаж багалзуурдаж байгаад газар унагааж дээрээс толгой руу гараараа 3-4 удаа цохиж, миний зүүн хавирган дээр өвдөглөж суучихаад босохгүй байсан. Хүмүүс ирж салгасан. Тэгээд сургуулиасаа гараад явтал үүдэн дээр чулуу барьчихсан “гарах юм бол ална шүү” гээд орилоод байсан. ...Тэгээд “тайвшир одоо хоёулаа гэртээ очиж амаръя” гээд аргадаад гэр рүүгээ очоод унтаж амарсан. Намайг өмнө олон удаа зодож байсан. Хэзээ зодсон талаар би одоо сайн санахгүй байна. Сүүлийн жилийн хугацаанд бараг өдөр болгон маргаж зодож цохих болсон. Намайг гадуур явлаа гээд хардаад загнаад зодоод байдаг. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би гомдолтой байна, Л.М-аас салмаар байна. Нэхэмжлэх зүйл байхгүй.

“...Би хааяа өөрийнхөө ах дүү хамаатан садныхаа гэрээр очоод хоноод ирэхээр М- намайг “чи муу хаагуур гичий царайлаад яваад ирж байгаа юм, худлаа хэлээд бай” гэх зэргээр дарамталж, агсам тавьдаг. Түүнээс би гадуур тэнээд яваад байдаггүй. Сүүлийн үед архи ууж агсам тавьж зодох нь ихэссэн. Өмнө нь 2 удаа цагдаад өргөдөл өгч шалгуулж байсан. Өөрөө амлалт өгөөд байхаар нь уучилдаг байсан. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-32, 44/,

Гэрч В.О-ийн: “2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.О - эгч бид хоёрыг ажил дээр буюу 62 дугаар сургууль дээрээ 20:00 цагийн үед жижүүртэй байхад Оюунбилэг эгчийн нөхөр М- архи уучихсан согтуу орж ирээд Оюунбилэг эгчийг “гэртээ харихгүй хаагуур юу хийгээд яваад байгаа юм гичий минь, чи нэг дэх өдөр ганцхан жижүүртэй байдаг биз дээ, өдөр болгон жижүүр хийдэг болчихсон юм уу” гэж хэлээд загнаад дайраад эхэлсэн. ...Оюунбилэг эгчийн хоолойноос багалзуурдаж аваад буланд шахаад толгой руу нь гараараа 1-2 удаа цохиод авахаар нь би гарч гүйгээд слесарь Батмөнх ахад “Оюунбилэг эгчийг зодоод байна, та очоод салгаад өгөөч” гэж хэлсэн. ...Үүдний жижүүрийн тэнд ирэхэд Оюунбилэг эгчийг дахиад зодох гэж сүрдүүлээд дайраад байсан чинь Оюунбилэг эгч цагдаа дуудлаа гэсэн. Миний харсан зүйл гэвэл багалзуурдаад толгой руу нь 2-3 удаа цохисон, намайг хүн дуудахаар явсны дараа яасныг мэдэхгүй. Батмөнх ахыг ороход Оюунбилэг эгчийг М- нь газар унагачихсан цээж рүү нь өшиглөж байсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-47/,  

Гэрч М.Б-ийн: “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 19.00 цагийн үед намайг сургууль дээр ажилтай байх үед Д.О -ийн нөхөр болох М- гаднаас архи уучихсан согтуу орж ирээд “манай эхнэр байна уу” гэж асуухаар нь “байгаа” гэж хэлээд дээшээ гаргасан. Удаагүй ...насаар залуухан үйлчлэгч Оюунбилэг нь гүйж ирээд “М- эхнэрээ зодоод байна” гэж хэлэхээр нь би дээшээ гүйгээд гарсан чинь М- хувцас солих өрөөний гадна эхнэр Оюунбилэгийгээ газар унагачихсан шалан дээр дээрээс нь толгойн орчим нь гараараа цохиж аваад гэдэс рүү нь нэг удаа өшиглөж байсан.  Би салгаад М-ыг чирээд доошоо аваад буусан. “Албан газар яаж байгаа юм, ингэж болохгүй” гэж хэлээд гадаа гаргасан...” гэх мэдүүлэг /хх-51/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017.11.23-ны өдрийн 14437 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.О -ийн биед тархи доргилт, хүзүү, зүүн бугалга, тохойнд цус хуралт, хүзүү, цээжний зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-12/,

Шүүгдэгч Л.М-ын яллагдагчаар өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай эхнэр гэртээ ирж хоноогүй болохоор маргааш нь ажлаасаа ирэхгүй байхаар нь би ажил дээр нь очсон. Би “чи яахаараа гэр орондоо хонохгүй, гэртээ харихгүй хаагуур дэмий тэнээд байгаа гичий вэ” гэж элдвээр хэлж хараасан. Эхнэр уурлаад байхаар нь би хувцас солих өрөөний үүдэнд буюу сургуулийн коридорт түлхэж унагаагаад дээр нь гарч байгаад гар, цээж рүү нь цохисон. Тэгээд байж байтал манаач нь ирж намайг салгаад сургуулиас гаргасан. Би 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг ба намайг гараатай үед гэртээ ирж хонодоггүй. Үүнээс болж хэрүүл маргаан үүсдэг. Би эхнэрийгээ хаагуур юу хийж явдаг талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-38/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-9-10/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/, гэрч Л.Уранчимэгийн мэдүүлэг /хх-54-55/, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын 1 дүгээр дунд сургуулийн тодорхойлолт /хх-61/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-62-68/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдврэлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Мнь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн байранд хамтран амьдрагч Д.О -ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.О -ийн “...намайг заамдаж аваад “одоо хүртэл харихгүй хаагуур юу хийгээд гичий царайлаад байгаа юм бэ?” гээд миний хөл рүү өшиглөөд байсан. Энэ үед манай ажлын хүн болох О хамт байсан ба бид хоёрын дундуур ороод салгасан. Тэгээд хувцас солих өрөөнөөс гараад кордоорт намайг дахин заамдаж багалзуурдаж байгаад газар унагааж дээрээс толгой руу гараараа 3-4 удаа цохиж, өвдөгөөрөө миний зүүн хавирган дээр өвдөглөж суучихаад босохгүй байсан ...хүмүүс ирж намайг салгасан” гэх мэдүүлэг /хх-32/, гэрч В.О-ийн “...Оюунбилэг эгчийн хоолойноос нь багалзуурдаж аваад буланд шахаад толгой руу нь гараараа 1-2 удаа цохиод” гэх мэдүүлэг /хх-46/, гэрч М.Б-ийн “би дээшээ гүйгээд гарсан чинь М- хувцас солих өрөөний гадна эхнэр Оюунбилэгийгээ газар унагачихсан шалан дээр дээрээс нь толгойн орчим нь гараараа цохиж аваад гэдэс рүү нь нэг удаа өшиглөж байсан” гэх мэдүүлэг /хх-51/, Л.М-ын яллагдагчаар өгсөн “......би эхнэрийгээ “чи яахаараа гэр орондоо хонохгүй, гэртээ харихгүй хаагуур дэмий тэнээд байгаа гичий вэ” гэж элдэвээр хэлж хараасан. Энэ үед манай эхнэр уурлаад байхаар нь би хувцас солих өрөөний үүдэнд буюу сургуулийн кордоорт түлхэж унагаагаад дээр нь гарч байгаад гар ...цээж хэсэг рүү нь цохисон” гэх мэдүүлэг /хх-38/ зэрэг мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн өгсөн мэдүүлгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.О -ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй шүүх хуралдаанд “Нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлснийг болон шүүгдэгч Л.М-ын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 сарын хугацаанд төлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгч Л.М“Улсын яллагчийн 500.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэж шүүгдэгч Л.М-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Мурьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.