| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 158/2025/0009/З |
| Дугаар | 158/ШШ2025/0008 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 158/ШШ2025/0008
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Сувдаагийн гомдолтой тус аймгийн татварын газрын татварын улсын байцаагч /Б.*******/-д холбогдуулан ирүүлсэн “Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2025/0009/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн Прокурорын газар /прокурор/ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Холбогдогч Б.*******ийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төрийн сан банкны 100041600952 тоот дансанд төлсөн 156,000 (нэг зуун тавин зургаан мянга) төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж холбогдогч Б.*******т олгосугай.
4.Захирамжийг хэргийн оролцогчдод хүргүүлж, холбогдох баримтыг үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь дээрх асуудлаар дахин гомдол гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ