Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2025/00206

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би,

 Нэхэмжлэгч: Булган аймгийн Т******* сумын Ж******* ******* дугаар баг, М******* *******-*******08 тоотод оршин суух Г******* овогт Ж*******ы Н*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн Т******* сумын Ж******* ******* дугаар баг, М******* *******-*******08 тоотод оршин суух Паалин овогт Батсуурийн Нд холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Н******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь *******009 онд Батсуурийн Нтэй танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд *******013 оны 09 дүгээр сарын 13-нд охин Н.У, *******017 оны 07 дугаар сарын *******8-нд охин охин Н.У, *******0*******1 оны 03 дугаар сарын **************-нд охин Н.У, *******0************** оны 0******* дугаар сарын 04-нд охин Н.У нар төрсөн. Манай нөхөр гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй харилцаатай болж, зан харилцааны хувьд таарамжгүй болж, хамтран амьдрах боломжгүй болсон. *******0************** оны 1 дүгээр сараас хойш тусдаа амьдарч, 4 охин маань миний асрамжид байгаа. Бидний дундын өмч Т******* суманд *******x9 хэмжээтэй дүнзэн байшин, хашаа байдаг, түүнийг би хүүхдүүдтэйгээ авна. Иймд Охин Н.У, Н.У, Н.У, Н.У нарт Б.Нгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Н******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ж******* овогтой Н******* хариуцагч Батсуурь овогтой Нд хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Иймд Батсуурь овогтой Н Ж******* овогтой Н******* бид харилцан ойлголцож хамтран амьдрах болсон тул нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н******* нь хариуцагч Б.Нд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар ярилцан ойлголцож хамтран амьдрах болсон үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Н*******ын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгөөс 3*******,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3*******,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н*******д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйл, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.*******-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Н*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Нд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ж.Н******* татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс 3*******,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3*******,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н*******д олгосугай.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА