Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2025/00209

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, Е******* сайд А*******ын гудамж, ******* банкны төв байранд байрлах ******* банк ХК /Хувийн хэргийн дугаар:*******/, /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймаг, Х*******-Ө******* сум, Х******* баг С 4-412 тоотод оршин суух Б овогт Агийн Э /ИБД:/,

Хариуцагч: Б аймаг, Х*******-Ө******* сум, Х******* баг С 4-412 тоотод оршин суух Б О овогт Гын О /ИБД:/ нарт холбогдох,

үндсэн зээлийн төлбөр 2,234,986.24 төгрөг, хүү 1,783,092.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 302,019.91 төгрөг, нийт 4,320,098.20 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... *******Банк ХК нь харилцагч А овогтой Эы салбарт гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагчийг зөвшөөрсний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1070028855 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 6,500,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7,162,455.68 төгрөгийг төлсөн. *******Банк ХК-ийн зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, одоогоор нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1226 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд А.Э, Г.О нараас зээлийн гэрээний үүрэгт 4,320,098.20 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч А.Э, Г.О нарт холбогдуулан нийт 4,320,098.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Э, Г.О нар нь холбогдох хуулийн зохицуул, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээлийн төлбөр 2,234,986.24 төгрөг, хүү 1,783,092.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 302,019.91 төгрөг, нийт 4,320,098.20 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч А.Э, Г.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй у хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,071.57 төгрөгөөс 42,036 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Э, Г.О нараас 42,036 төгрөгийг, улсын орлогоос 42,036 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХКК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 2,234,986.24 төгрөг, хүү 1,783,092.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 302,019.91 төгрөг, нийт 4,320,098.20 /дөрвөн сая гурван зуун хорин мянга ерэн найман төгрөг хорин мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч А.Э, Г.О нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,071.57 төгрөгөөс 42,036 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Э, Г.О нараас 42,036 төгрөгийг, улсын орлогоос 42,036 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч А.Э, Г.О нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хянын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА