| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00076/И |
| Дугаар | 304/ШШ2025/00212 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 304/ШШ2025/00212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймгийн Х*******-Ө******* сумын ******* дугаар багт оршин суух М******* овогт С*******ын Я*******гийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч С.Я*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С.Я******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Би 1974 оноос эхлээд хөдөө мал малласан. 1984 онд цэрэгт татагдаад 1987 онд цэргийн албанаас татагдаж ирээд мал дээр гарсан. Тэтгэвэрт орох гэсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул шүүхэд хандсан. 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугар сарын 31-ний өдрийг хүртэл Булган аймгийн Х*******-Ө******* сумын *******ий зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно. Өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй. 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд Булган аймгийн Х*******-Ө******* сумын *******ий зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 4 дүгээр ангиасаа мал дээр гарсан. Манай нутагт нийт гурван Я******* нэртэй хүн малчнаар ажиллаж байсан. Сн Я******* гэдэг хүн байсан. Ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт өгөхдөө Булган аймгийн Архиваас С*******ын Я*******гийн ажилласан жилийг түүвэрлэсэн гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Булган аймгийн Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 37 дугаар цалингийн цэс,
-Булган аймгийн Архивын тасгийн 202******* оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дугаартай цалингийн лавлагаа,
-Булган аймгийн Х*******-Ө******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 202******* оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай тодорхойлолт,
-Булган аймгийн Х*******-Ө******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 202******* оны 04 дүгээр сарын 2*******-ны өдрийн 49 дугаартай тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч С.Я*******гийн хүсэлтээр П.Ж, З.Б нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1, ХААТР-7 маягт,
-Үндэсний төв архивын 1989 оны хүн ам, орон сууцны лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасагт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан баримтууд,
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа,
-Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч С.Я*******гийн Булган аймгийн Х*******-Ө******* сумын *******ий зам нэгдэлд 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Булган аймгийн Х*******-Ө******* сумын *******ий зам нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагч С.Я*******гийн ө******* насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор гаргасан хүсэлтээс Булган аймгийн Х*******-Ө******* сумын *******ий зам нэгдэлд 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оны 1-12 сар, 1991 оны 1-10 саруудад цалингийн бичилттэй 37 тоот Архивын лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасгийн 202******* оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1979 оны 1-12 сар, 1980 оны 1-12 сар, 1981 оны 2-10 сар, 1982 оны 3-11 сар, 1983 оны 1-12 сар, 1984 оны 1-******* сар, 1987 оны 6-12 саруудад цалингийн бичилттэй 31 тоот Архивын лавлагаа,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон аймаг-Булган, сум-Х*******-Ө*******, РД:ГМ6*******110318, овог-С*******, нэр-Я*******, иргэний баримтын нэр-Паспорт, сери-БУ, №*******, төрсөн аймаг-Булган, сум-Х*******-Ө*******, он, сар, өдөр:196*******-11-03, эрэгтэй, яс,үндэс-Халх, нийгмийн бүлэг-Хоршоолсон ард, байнга оршин суудаг бригад-Сумын төв, гудамж-Хөдөө, сууж эхэлсэн он: 196*******, Гэр бүлийн байдал-Гэрлээгүй, боловсролын түвшин-бүрэн бус дунд, эзэмшсэн он-1981, ажилладаг байгууллага-Нэгдэлд, ажилд орсон он-1988, цех тасаг бригад-тэжээлийн цех, эрхэлдэг ажил-плор тогтоогч, эрхэлж эхэлсэн он-1988, оршдог сум, район-Х*******-Ө*******, Цэргийн алба-Хаасан, Эцэг-Ггийн С*******, Эх-Сийн Л гэсэн ХААТР-1 маягт,
-1983 оны 0******* сарын 17-ны өдөр олгосон С*******ын Я*******, төрсөн он сар өдөр-196******* оны 11 сарын 03, төрсөн аймаг-Булган аймаг, сум-Х*******-Ө*******, эрэгтэй, яс үндэс-Халх, оршин суухаар бүртгэгдэж буй хаяг-Булган аймаг, Х*******-Ө******* сум, 2 дугаар хороо, 4 дүгээр гудамж 2-т, хаана ямар ажилтай-Х*******-Ө******* сум 10 жилийн сурагч гэсэн Хаягийн хуудас №7,
-Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын 61 дүгээр хуудсанд Булган аймгийн Х*******-Ө******* суманд оршин суугч, С*******ын Я*******, тэргүүлэгч өөрөө, 24 настай, эрэгтэй, гэрлэсэн, эрхэлдэг ажил-тэжээл цех ажилчин, Сийн Лхамаа, эх, 6******* настай, ө******* насны тэтгэвэрт, Лын А, эхнэр, 19 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-тэжээл цех ажилчин гэж тоологдсон Үндэсний төв архивын 202******* оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03-02/1414 тоот лавлагаа,
-Булган аймгийн Х*******-Ө******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 202******* оны 02 дугаар сарын 26-ны өдрийн С*******ын Я******* нь 1973-1977 онд тус сургуульд сурч байсан нь үнэн болно гэх 23 тоот тодорхойлолт,
-Булган аймгийн Архивын тасагт хадгалагдаж байгаа бор өнгийн хавтас бүхий 23 дугаар хадгаламжийн нэгжийн 71 дүгээр хуудсанд бичигдсэн санхүүгийн тайлангийн 1982 оны цалингийн түүвэрт С*******ын Ядамын 3, 4, *******, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудад цалингийн бичилт хийгдсэн,
-Булган аймгийн Архивын тасагт хадгалагдаж байгаа бор өнгийн хавтас бүхий 36 дугаар хадгаламжийн нэгжийн 133 дугаар хуудсанд бичигдсэн санхүүгийн тайлангийн 1988 оны цалингийн түүвэрт С.Я*******гийн 1, 2, 3, 4, *******, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад цалингийн бичилт хийгдсэн,
-Булган аймгийн Архивын тасагт хадгалагдаж байгаа бор өнгийн хавтас бүхий 40 дүгээр хадгаламжийн нэгжийн *******0 дугаар хуудсанд бичигдсэн санхүүгийн тайлангийн 1990 оны цалингийн түүвэрт С.Я*******гийн 1, 2, 3, 4, 6, 10, 12 дугаар саруудад цалингийн бичилт хийгдсэн,
Булган аймгийн Х*******-Ө******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 202******* оны 04 дүгээр сарын 2*******-ны өдрийн С*******ын Я******* нь 1979-1980 оны хичээлийн жилд А.П багштай 4б ангийг сурч төгссөн нь үнэн болно гэсэн 49 тоот тодорхойлолт,
Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 202******* оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн С*******ын Я*******гийн цэргийн алба хаасан талаарх архивын лавлагааг хүргүүлэв. Хилийн ба ДЦУЕГ-ын 0129 дүгээр ангийн 1984-1987 оны цэргийн анкетыг тус архивт шилжүүлж ирүүлээгүй болно. гэх 08/147 тоот тодорхойлолт,
Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 202******* оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн С*******ын Я******* нь Булган аймгаас НАХЯ-ны сайдын 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0129 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/32******* дугаар тушаалаар 06 дугаар сарын 22-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ. гэх тодорхойлолт зэрэг баримтууд
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч З.Бын: Би Булган аймгийн Х*******-Ө******* сумын *******ий зам нэгдэлд 1971 оноос эхлэн 1992 оныг хүртэл тасралтгүй саальчнаар ажилласан. Тэгээд 1992 онд хувьчлал явагдаад хувиараа мал маллаж эхэлсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байна. С.Я******* нь 1974 онд Булган аймгийн Х*******-Ө******* сумын *******ий зам нэгдэлд малчнаар ажилд орж байсан. С.Я******* нь 1974 оноос 1992 оныг хүртэл тасралтгүй Булган аймгийн Х*******-Ө******* сумын *******ий зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1992 онд хувьчлал явагдаад хувиараа мал малладаг болсон. С.Я******* нь 1992 онд *******ий зам нэгдэл хувьчлагдсанаас хойш одоог хүртэл хувиараа малаа маллан амьдарч байгаа гэх,
Гэрч П.Жы: Би Булган аймгийн Х*******-Ө******* сумын *******ий зам нэгдэлд 1979 оноос эхлэн 1984 оныг хүртэл тасралтгүй малчин, саальчнаар ажилласан. Тэгээд 198******* оноос 1988 оныг хүртэл Улаанбаатар хотод Барилгын цэргийн ангид цэргийн алба хаасан. С.Я******* нь 1974 онд Булган аймгийн Х*******-Ө******* сумын *******ий зам нэгдэлд малчнаар ажилд орж байсан. Тэгээд 1974 оноос 1992 оныг хүртэл тасралгүй Булган аймгийн Х*******-Ө******* сумын *******ий зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1992 онд хувьчлал явагдаад хувиараа мал малладаг болсон. С.Я******* нь 1992 оноос хойш одоог хүртэл малаа маллан амьдарч байгаа гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
Түүний хүсэлтээс Булган аймгийн Х*******-Ө******* сумын *******ий зам нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэсэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3.Иймд шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6-д заасныг баримтлан ******* овогт С*******ын Я*******гийн Булган аймгийн Х*******-Ө******* сумын *******ий зам нэгдэлд 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Булган аймгийн Х*******-Ө******* сумын *******ий зам нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА