| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00244/И |
| Дугаар | 304/ШШ2025/00213 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 304/ШШ2025/00213
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ******* дугаар хороо, С******* тауэр ******* дугаар давхар *******10 тоотод байрлах А******* к******* ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар: 901*******00*******11*******, РД:10**************72/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б аймаг, Б сум, дугаар баг, Б А-1*******, 3 тоотод оршин суух овогт Жийн Э /ИБД:30133010*******24/-д холбогдох
үндсэн зээл 72*******,4*******3.0******* төгрөг, зээлийн хүү 140,4*******2.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2*******,*******3.37 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 90*******,442.21 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт *******94,442.21 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 90*******,442.21 төгрөгийг хариуцагч Ж.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.Эад холбогдуулан нийт 90*******,442.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Э нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 72*******,4*******3.0******* төгрөг, зээлийн хүү 140,4*******2.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2*******,*******3.37 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 90*******,442.21 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Ж.Эын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,2*******2 төгрөгөөс 13,141 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Эаас 13,141 төгрөгийг, улсын орлогоос 13,141 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 72*******,4*******3.0******* төгрөг, зээлийн хүү 140,4*******2.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2*******,*******3.37 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 90*******,442.21 /есөн зуун таван мянга дөрвөн зуун дөчин хоёр төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Э хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,2*******2 төгрөгөөс 13,141 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Эаас 13,141 төгрөгийг, улсын орлогоос 13,141 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ж.Э сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА