Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2025/00216

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У******* хот, - дүүрэг, ******* дугаар хороо, Ч*******ийн өргөн чөлөө, худалдаа үйлчилгээний “Л******* төв” хаягт байрлах, “К******* с*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, ******* дүгээр баг, дугаар байр, - тоотод байрлах, “Б х” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: *******0,0*******1,8*******0 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгч Т.Лийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “К******* с*******” ХХК нь хариуцагч “Б х” ХХК-д холбогдуулан мах бэлтгүүлэх захиалгын зөрүү *******0,0*******1,8*******0 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

-*******18 онд АНУ-ын Олон улсын “******* кор” байгууллага нь Булган аймгийн “Б х” ХХК-ийн захирал Т.Лийг манай компанитай танилцуулсан юм. “К******* с*******” ХХК нь **************-*******1 оны нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх ажлын тендерт шалгаран тус ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын хүрээнд Сүхбаатар, Булган, Төв аймгуудаас туслан гүйцэтгэгч аван мах бэлтгэх ажлыг хийсэн.

Манай компани нь “Б х” ХХК-тай ************** оны 11 дүгээр сарын 1-ны өдөр нийт 180 тн мах бэлтгэн нийлүүлэх №*******.099/01 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 100 тн үхрийн мах 1 кг-ийг 6,500 төгрөгөөр, 80 тн хонины махыг 5,300 төгрөгөөр бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон.

      Манай компани нь урьдчилгаа төлбөр болгож эхний удаа ************** оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 350,000,000 төгрөг, ************** оны 1 дугаар сарын *******-ний өдөр 106,000,000 төгрөг, нийт *******56,000,000 төгрөгийг тус компанид шилжүүлсэн. Гэтэл “Б х” ХХК нь зөвхөн удаа нийлүүлэлтээр үхрийн мах 8 тн /8,68.6 кг/, хонины мах *******,9 тн /10******* гулууз/ буюу нийт 71,558,160 төгрөгийн үнэ бүхий мах бэлтгэж өгсөн. Гэрээний дагуу *******1 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүх махаа нийлүүлэх үүрэгтэй байсан боловч “Б х” компанийн захирал Т.Л нь мах үнэд орсон учир гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж мэдэгдээд үлдэгдэл төлбөр буюу 38*******,**************1,8*******0 төгрөгөөс 8 удаагийн төлөлтөөр цувуулж нийт **************,000,000 төгрөгийг буцааж өгч *******0,0*******1,8*******0 төгрөгийг эргэж өгөөгүй байна. “Б х” ХХК-ийн захирал Т.Л янз бүрийн шалтаг тоочин үлдэгдэл мөнгийг төлөхгүй байгаа тул *******0,0*******1,8*******0 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К******* с*******” ХХК нь “Б х” ХХК-тай **************-*******1 оны нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх ажилд хамтран ажилласан. 100 тн үхрийн мах 1 кг-ийг 6,500 төгрөгөөр, 80 тн хонины махыг 1 кг-ыг 5,300 төгрөгөөр бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон. Манай компанийн зүгээс 356,000,000 төгрөгийг ************** оны 11 дүгээр сарын *******-ний өдөр шилжүүлсэн. Манай компани анх Сүхбаатар аймгийн Батнэмэх гэдэг хүнээс махыг бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон байж байгаад “******* кор” олон улсын байгууллагаар дамжуулан Т.Л ахтай танилцсан. Т.Л гуайд танай компани мах нийлүүлэх боломжтой юу гэж хандсан. Өмнө хамтран ажиллаж байсан компанитай үхрийн махыг 7000 төгрөгөөр, хонины махыг 5700 төгрөгөөр тохирсон гэж хэлсэн. Тэгэхэд наадах чинь үнэтэй байна. Би бол Булган аймгийн нөөцийн махан дээр ажиллаж байсан. Би үхрийн махыг 6500 төгрөг, хонины махыг 5300 төгрөгөөр нийлүүлж чадна гэсний үндсэн дээр гэрээ байгуулсан байгаа. Мах бэлтгэн нийлүүлэх процесст Т.Л гуай ************** оны 1 дугаар сард мах татан авчихаад явж байна. *******0-50 тн мах бэлдчихсэн байна гээд тайлан явуулж байсан. Тухайн үед би эрүүл ахуйн мэргэжилтэнтэй ирж үзсэн. Ирж үзэхэд “Б х” ХХК агуулахдаа мах бэлдчихсэн байсан. Эхний хонины махыг нийлүүлсэн байгаа. Дараагаар нь нэмэлт мах авах шаардлагатай байна уу гэхээр шаардлагатай байна гээд хэлсэн. ******* тн хонины мах нийлүүлээч гэсэн чинь тэгье гэж хэлсэн. Тэгээд 106,000,000 төгрөгийг нэмэлтээр дахиж авсан. Энэ мөнгийг авснаас хойш янз бүрийн шалтгаан ярьж эхэлсэн. Махны үнэ өсчихлөө саяны захиалсан махыг бүрдүүлж чадахгүй юм байна гээд манай шилжүүлсэн 106,000,000 төгрөгөөс *******,000,000 төгрөг дутуу өгсөн. *******,8 тн хонины махыг нийлүүлсэн. Энэ махны тээврийн зардлыг манай компани өөрсдөө хариуцсан байгаа. 8.6 тн үхрийн мах нийлүүлсэн байгаа. Сүүлдээ мөнгөө буцааж авъя гэсэн бодолтой болсон. Т.Л гуай анхнаасаа мөнгөний хэрэгтэй болсон байсан. Манай компанид бага үнэ хэлээд манай компанийн мөнгийг ашигласан байна гэж бодож байгаа. 5 хүнд мөнгөө өгчихсөн байгаа мөнгийг маань өгөхгүй байна гэхээр нь надад дугаарыг нь өгчих би яръя гэхээр байж бай ахдаа итгэхгүй байгаа юм уу гэж хэлж байсан. 106,000,000 төгрөгийг аваад 6 хоногийн дараа *******,000,000 төгрөгийг дутуу өгч байгаа. Надад тайлан өгч байсан. Тухайн тайлан дээр 90 хувийн гүйцэтгэлтэй ажил явж байна гэж хэлж байсан. Манай компанид 9 тн орчим мах нийлүүлсэн. Тэрнээс хойш 8 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн. Эхний нийлүүлэлтээ хонины махыг 5300 төгрөгөөр тооцсон. Үхрийн махан дээр шалтаг шалтгаан хэлж байгаад 1 кг махыг 7000 төгрөгөөр тооцсон байгаа. Хариуцагч тал нэхэмжлэгч талд төлбөр төлөх нөхцөл байхгүй гэж хариу тайлбар өгсөн байна. Өмнөх шүүх хурал тарсны дараа хариуцагч Т.Л гуай над руу уулзах хэрэгтэй байна гээд мессеж бичихээр нь уулзсан. Би чамтай тохиролцох хэрэгтэй байна, манай өмгөөлөгч ямар ч өргүй гэж хэл гэж намайг шахсан. Өмгөөлөгчийнхөө үгийг дагаж байгаа шүү ахыгаа ойлгоорой гэж хэлсэн. Би өмгөөлөгчдөө маш их мөнгө өгсөн учраас боломжгүй байна. Ахыгаа ойлгоорой одоо тохиролцъё, би унаж яваа машинаа өгье. Дээрээс нь 3,000,000 төгрөг өгье гэдэг санал тавьсан. Тэгэхээр нь эздүүдтэй ярилцаад хэлье гэсэн. Тэгэхэд би дараагийн хуралд ирэхгүй 6 сарын дараагаас болох байх гэсэн. Санал болгосон машины зургийг дараад эздүүдтэйгээ ярьсан. Тэгэхэд зөвшөөрөхгүй гэсэн учраас би хариуцагчид эргэж хариу өгөөгүй. Иймд “Б х” ХХК-иас *******0,0*******1,8*******0 төгрөгийг гаргаж өгнө үү. Хонины махыг 5300 төгрөгөөр тохирсноороо тооцно. Мөн баримтан дээрээ хонины мах нийт *******857.7 кг гэж байгаа болохоор баримтаараа тооцно гэв.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн анх Т.Л гуай ************** оны 9 дүгээр сарын 1-ны өдөр гэрээ хийсэн. Энэ гэрээний 6.3 дахь хэсэг дээр өөрийнхөө мөнгөөр махаа бэлтгээд танайд нийлүүлнэ гэсэн байдаг. 6.3 дахь заалтад төлбөрийн үнийн дүнг захиалагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр нийлүүлэлтийн хугацаанаас хамаарч нийлүүлэлт хийсэн өдрөөс хойш 3 хоногийн хугацаанд төлбөрийг хийнэ гэж заасан. 7.3 дугаар заалтад мах бэлтгэлийн явцад гарах зардлыг захиалагч тал хариуцахгүй гэсэн байна. Маш тодорхой нөхцөлийг заагаагүй хавсралтаар хийе гэж тохирсон байсан. ************** оны 11 дүгээр сарын 1-ны өдөр Т.Л гуай “К******* с*******” ХХК-ийн оффист ирж гэрээгээ хийсэн. Энэ гэрээгээр мах нийлүүлэх хугацаа, үнэ, хариуцлагыг тодорхой зааж өгсөн. Гэрээ хийчихлээ мөнгө төгрөгөө хэзээ өгөх вэ гэхэд Т.Л гуай би хэлье гэсэн. ************** оны 11 дүгээр сарын 1-ний өдөр У******* хотод Б.Д болон мал эмнэлгийн хүмүүстэй уулзаад 3 үе шаттай мал мах бэлдье. Эхний ээлжинд 350,000,000 төгрөгийг Александр гэдэг хүний дансаар хийчих гэж хэлсэн байдаг. Яг энэ хүсэлтийн дагуу ************** оны 11 дүгээр сарын *******-ний өдөр шилжүүлсэн байдаг. ************** оны 1 дугаар сарын -ны өдөр тайлан ирүүлсэн. 90 хувийн мах худалдан авалтыг хийчихсэн. 1 хүнд мөнгөө өгчихсөн тооцоо нийлээд махаа авчихвал болно гэж тайландаа оруулж өгсөн байдаг. Энэ тайландаа 1 хүсэлт ирүүлсэн. Хүсэлтийн дагуу 1 хоногийн дараа 106,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хамгийн гол нь 350,000,000 төгрөгөндөө мах авчихсан гэж хэлсэн. Т.Л гуай 350,000,000 төгрөг аваад 3,000,000 төгрөгийн мах бэлдсэн гэсний дагуу Б.Д захирал очиж үзэхэд бэлдчихсэн байсан. Т.Л гуай 350,000,000 төгрөгийн мах авсан мөртлөө 171,558,160 төгрөгийн мах нийлүүлсэн. Б.Д захирал очиж үзэхэд *******0 тн-ийн агуулахын талаар шахуу мах бэлтгэсэн байсан. 106,000,000 төгрөг авснаасаа хойш би ажилтай явж байна гэж хэлдэг байсан. Манайх машинаа хэзээ явуулах уу гэж байнга хэлж байхад чимээгүй алга болсон. Мөнгө авснаас хойш сарын дараа *******1 оны 1 дүгээр сарын -ны өдөр ******* тн хонины махаа авсан. *******1 оны 0 дугаар сарын 10-ны өдөр 8.6 тн үхрийн махаа авсан. Он гарангуут мах өснө гэж тайландаа бичсэн байсан. Он гарангуут нь махаа зарчихаад манайд 171,558,160 төгрөгийн мах нийлүүлсэн. Тухайн үед мах бэлдээд агуулахад нь бэлдчихсэн байсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй. Мөнгөө дутуу өгсөн. Манайхаас мөнгө авчихаад өөрөө бизнес хийж эргэлдүүлчихээд өгсөн байгаа. Гэрээний үнэ анх үхрийн мах 6500 төгрөгөөр хийгдсэн байсан. Янз бүрийн шалтаг тооцсоор байгаад 7000 төгрөг болгосон. Өмнөх шүүх хурал дээр зарлагын баримтыг хариуцагч талаас гаргаж өгсөн. Хонины махны үнийг 6000 төгрөгөөр тохирсон гэж бичсэн байсан. Тухайн хурал дээр манайх эх хувиа олоогүй байсан. Өмнөх шүүх хурал дээр гаргаж өгсөн. баримтыг гаргаж өгөхөд нэг баримт болох нь тогтоогдсон. Энэ удаагийн хуралдаан дээр дутуу төлөгдсөн *******0,0*******1,8*******0 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

                 *******.Хариуцагч “Б х” ХХК-ийн төлөөлөгч Т.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “К******* с*******” ХХК нь “Б х” ХХК-иар мах бэлтгэлийн ажил үйлчилгээ явуулж үүнээс *******0,0*******0,8*******0 төгрөг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасныг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь уг компани нь манайхаас махны үнийн зөрүү болон өөрийн алдагдлаа нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь баримтаар нотлогдох ба миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас нотлох баримтуудаа ялгаж, шүүхэд гаргаж амжихгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             5.Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мах бэлтгэн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхээд байгаа гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой ойлгомжтой байх ёстой гэж хуульд заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн хүснэгт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ тодорхойлж байгаа баримт гэж харж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж өгөхгүй байгаа. Сүхбаатар аймагт бэлтгэн нийлүүлэгчтэй хамтарч ажиллаж байсан, тэгсэн чинь хамтарч ажиллаж байсан байгууллагаас хямдханаар нийлүүлж чадна гэж Т.Л ах хэлсээр байгаад манайхтай гэрээ байгуулсан гэж тайлбарлаад байгаа. Энэ нь үндэслэлгүй юм. Харилцсан чат нь байгаа. Хэн санал тавьсан юм бэ гэдэг нь харагдаж байгаа. Б.Д захирал “Б х” ХХК-ийн захирал Т.Лтой харилцаад манайх нөөцийн мах бэлтгэх ажил хийх гэсэн туршлага алга танд туслах боломж байна уу гэдэг байдлаар саналыг тавьж гэрээ байгуулсан байгаа. Одоо болохоор Сүхбаатар аймагт хангалттай хямдхан мах бэлтгэх хүмүүстэй гэрээтэй байсан чинь “Б х” ХХК орж ирээд бужигнуулчихсан юм шиг юм яриад байгаа үндэслэл байна. ******* тн мах нийлүүлэх 106,000,000 төгрөгийн дараа нь ахиад нийлүүлж чадна чи мөнгө өгөөч гэж хэлээд авсан гэж хэлээд байгаа нь үндэслэлгүй байна. ************** оны 9 дүгээр сард анх гэрээ байгуулсан. Хонь, үхэр, ямааны мах авъя гэж байсан. Удаагүй нэг сарын дараа ямаагаа больё гэдэг байдлаар хонь үхрийн махны гэрээ хийгдсэн. Гэрээ биелэгдээд явж байх явцад үхрээ больё гээд л хэлдэг гэсэн. Тэгээд үхрээ больчихъё гээд малчдад мөнгөө өгчихсөн байхад дахиад үхэр авах шаардлагатай боллоо гэж хэлдэг. Т.Л гуай манайх ******* тн мах бэлтгэж өгч чадна шүү гэсэн зүйл байхгүй. 50 тн мах нөөцөлсөн байсан. Ирж үзсэн гэдэг дээр баримттай юм ярих хэрэгтэй. Харилцсан чат дээр Б.Д захирлыг ирж үзээч  гэдэг нөхцөл байдал маш олон хэлэхэд Б.Д захирал очлоо гээд хойшлуулсан байдаг. Б.Д захирал ирээд “Б х” ХХК-ийн захирал Т.Лтой уулзаагүй явчихсан гэж хэлсэн. Эрүүл мэндийн шалтгаанаар би явчихлаа манай ажлын хамт ирсэн хүмүүстэй уулзаад үзүүлж харуулаад явуулчих гэж хэлсэн гэсэн. Өмгөөлөгч л өр ширгүй гэж тайлбарла гэж өмнөх хурлын дараа надтай уулзсан гэж хэлээд байна. Энэ талаар би Л ахтай ярилцсан ямар нэгэн зүйл байхгүй. Надад одоо эвлэрье гэсэн санал хэлсэн юм алга. Өөрөө эрүүл мэндийн шалтгаан хүнд байна, асуудлаа хурдан дуусгамаар байна гэхээр нь та ямар нэг байдлаар буулт хийхгүй бол энэ хүмүүс чинь эвлэрэх боломжгүй. Тэгээд та уулзаад үзэхгүй юу гэж хэлсэн. Надтай уулзлаа гэж хэлээгүй, уулзсан уулзаагүйг нь би мэдээгүй. Тэгэхээр өмгөөлөгч ямар нэгэн өр төлбөргүй, та өмгөөлөгчийнхөө үгэнд орж ингэж явсан гэдэг байдлаар надад хэлсэн гэж тайлбарлаж байгааг би ойлгохгүй байна. О төлөөлөгчийн хэлсэн тайлбар дээр хэдэн зүйлийг хэлье. ************** оны 9 дүгээр сард гэрээ байгуулаад мах авах ажиллагааг зохион байгуулаад ************** оны 11 дүгээр сар эсвэл 1 дугаар сард эхний нийлүүлэлт хийгдэх ёстой байсан. Гэтэл санхүүжилт нь орж ирэхгүй явсаар байгаад ************** оны 11 дүгээр сарын 3-ны өдөр буюу гэрээнд заасан хугацаанаас хоцорч санхүүжилт хийгдсэний улмаар нөхцөл байдал хүндэрсэн. Александр гэдэг хүний данс руу 350,000,000 төгрөг авсан гэж хэлээд байна. Мах бэлтгэн нийлүүлэх гэрээг биелээд санхүүжилтээр өгөх болохоороо Төрийн банкны ямар данстай билээ тийм хүн рүү л авах ёстой гэж хэлээд тухайн үед нь авсан байдаг. Александр гэх хүн рүү мах бэлтгэн нийлүүлэхээр Т.Л ах өөрөө төлбөрийг нь хийсэн гэж би ойлгож байгаа. Тэгэхээр Александр гэдэг хүн рүү шууд 350,000,000 төгрөг шилжүүлсэн гэдэг бол үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн данс нь байгаа. 350,000,000 төгрөгийг “Б х” ХХК-ийн захирал руу шилжүүлсэн гэж ойлгож байгаа. Гэтэл хурал дээр Александр луу 350,000,000 төгрөг шилжүүлчихсэн гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Мах нийлүүлнэ гэж Т.Л өөрөө 106,000,000 төгрөг хүсэж авсан юм гэж хэлсэн нь үндэслэлгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч тал гэрээнээсээ үргэлж буцдаг. Ярьсандаа байдаггүй хонь авна гэж хэлээд авдаггүй. Авахаараа хэмжээгээ багасгадаг, буцаад 7 хоногоос 1******* хоногийн дараа дахиад авахаар болчихлоо гэдэг байдлаар хэлдэг нь харилцсан чатанд нь байгаа. Манайх машинаа явуулъя гэхлээр авахуулдаггүй байсан гэж хэлээд байна. Харилцсан чат дээр махыг чинь тусгай зориулалтын хөргүүртэй бүхээгтэй машинаар зөөх ёстой юм. Танайхаас ямар машин ирэх юм бэ. Махаа явуулахад хэдэн машин явах нь вэ тодорхойлоорой гэхлээр өөрсдөө хугацаагаа алдаад хариу хэлэхгүй хэд хоногийн дараа машин явбал ийм машин явуулъя эсвэл наана чинь машин байна уу гэдэг байдлаар ярилцаад хугацаа яваад байдаг. Одоо болохоор манайх машинаа явуулъя гэхээр худлаа үнэн хэлээд хугацаа аваад байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үхрийн махыг авахад хүндрэлтэй байна гэж хэлээд байсан болохоор нь гэрээний үнэнд өөрчлөлт оруулаад 7000 төгрөгөөр авсан юм гэдгээ зөвшөөрч хэлж байна. Яг нэг цаг хугацаанд нэг нөхцөл байдалд байсан хонины махны үнэ нэмэгдэх ёстой. Нэмэгдээд байна нөхцөл байдал хүндрээд байна гэдгийг тухайн үед нь мэдэгдэж байсан. Гэтэл үхрийн махыг 7000 төгрөгөөр нь авъя, хонины махыг 5300 төгрөгөөр авна. 6000 төгрөгөөр авахгүй гээд байгаа нь үндэслэлгүй. ************** оны 11 дүгээр сард хөл хориотой байсан. Үүнтэй холбогдуулаад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 7000 төгрөгөөр үхрийн махыг тооцоод, хонины болохоор 5300 төгрөгөөр тооцно гэж байгаа нь үндэслэлгүй. Нэмээд хэлэхэд хонины махыг 6000 төгрөгөөр авч байна 5300 төгрөгөөр авах боломжгүй байна. 6000 төгрөг болоод байна гэж хэлэхээр ойлголоо гээд хэлж байгаа юм байна. Энэ нь өөрөө зөвшөөрч байна гэж үзнэ. Тийм учраас хонины махыг 6000 төгрөгөөр тооцох ёстой. Нэхэмжлэгч тодорхойлохдоо *******973,5 кг хонины мах гэж бичээд байна. Өмнөх хурал дээр гаргаж өгсөн баримт дээр *******875,6 кг хонины мах нийлүүлсэн. Үүнийгээ 6000 төгрөгөөр тооцъё гэдэг шаардлага явж байгаа. Хамгийн эхэнд хэлсэн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Өнөөдрийг хүртэл тодорхойлохгүй байна. Яг хэдэн кг мах юм  гэдгээ тодорхойлж чадаагүй байна. Нийт 868,6 кг үхрийн мах авсан байдаг. Энэ нь баримтаар тогтоогдсон өмнөх хурал дээр шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхойлсон. Нэхэмжлэгч гэрээгээр заасан үүрэг буюу гэрээний 3.5, 3.6 дахь заалтуудад заасан нөхцөлийг зөрчсөн. ************** оны 9 дүгээр сарын гэрээг байгуулахад цаг үеийн нөхцөл байдал гэрээний нөхцөл өөр байсан. ************** оны 11 дүгээр сарын мах бэлтгэн нийлүүлэх №*******.099/01 тоот дэд гэрээгээр нэхэмжилж шаардаж байгаа гэж ойлгож байгаа. Энэ гэрээнийхээ заалтаар ************** оны 11 дүгээр сарын *******-ны өдөр 859,*******0,000 төгрөгийг шилжүүлэх үүрэгтэй байсан. Тэгэхэд гэрээний хугацааг хэтрүүлсэн. Гуравхан хоног үл ялих зөрчил гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үеийн нөхцөл байдал нь хугацаатай уралдаж ажилладаг, цаг хугацааны нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйл маш их нөлөөлдөг гэрээ байхад 3 хоногоор хугацаагаа хэтэрч тохирсон төлбөрийнхөө тавин хувьд ч хүрэхгүй төлбөрийг хийснээс шалтгаалаад гэрээний үүргийн зөрчил харагдаж байна. Тийм учраас гэрээний үүргийн зөрчлөөр шаардаад байгаа нь үндэслэлгүй. Хонины мах, үхрийн махны килограмм нь тодорхойгүй байна. Үүнийгээ нэхэмжлэгч тодорхойлох ёстой. Заавал шүүхийн хэлэлцүүлгийн явцад бид мэтгэлцэж байж тогтоох ёстой юм шиг байна. Хариуцагч тайлбараа тодорхойлохдоо нийт *******875,7 кг хонины махыг 6000 төгрөгөөр тооцож нийлүүлсэн. 8691 кг үхрийн махыг нийлүүлсэн. Үхрийн 1 кг махыг 7000 төгрөгөөр тооцохоор 60,838,*******00 төгрөг болж байна. Нэхэмжлэгчид **************,*******00,000  төгрөгийг өгсөн. Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн цаг үеийн нөхцөл байдал хөл хориотой холбоотой давагдашгүй хүчин зүйлийн улмаас гарсан зардал байгаа. 1,380,000 төгрөгийн зардал гарсан. Энэ зардлыг захиалагч үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн учир иргэний хуульд заасны дагуу захиалагч хариуцах ёстой гэж үзэж байгаа. *******56,000,000 төгрөг авсан. Энэ дээр маргахгүй байгаа.  Миний тооцоогоор 15,5*******,*******0 төгрөгийн хонины мах, 60,838,*******00 төгрөгийн үхрийн мах, 1,380,000 төгрөгийн зардал, **************,*******00,000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 13,17,*******00 төгрөгийн тооцоо үлдэж байгаа. Энэ тооцоог Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлд заасан гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж үзэж байгаа. Үндсэн гэрээ бол 1 тэрбум төгрөгийн гэрээ байсан юм байна. Гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнд 100.0 сая төгрөгийн мах нийлүүлсэн юм байна. Тэгэхээр энэ махны нийлүүлсэн тохиролцоогоор 10 орчим хувийг хөлсөнд авах тохиролцоо байсан гэж Т.Л захирал хэлдэг. Тэгэхээр 13,17,*******00 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд Т.Л буюу “Б х” ХХК авах эрхтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох хэсэг гэрээний хөлс юм. Тийм учраас буцааж төлөхгүй гэж татгалзлаа тодорхойлж байгаа гэв.

 

 6.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хавтасны хх-н -р ху/,

-“К******* с*******” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа /1-р хавтасны хх-н 3-р ху/,

-“Б х” ХХК, “К******* с*******” ХХК нарын хооронд ************** оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн №*******.099/01 дугаартай “Мал мах бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний хуулбар /1-р хавтасны хх-н *******-6-р ху/,

-“Б х” ХХК-ийн нэгдсэн тооцоо /1-р хавтасны хх-н 7-р ху/,

-“К******* с*******” ХХК-ийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /1-р хавтасны хх-н 8-р ху/,

-Адамантын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтасны хх-н 9-р ху/,

-“К******* с*******” ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтасны хх-н 10--р ху/,

-“К******* с*******” ХХК-ийн ******* оны 08 дугаар сарын -ны өдрийн *******8./01 дугаартай Г.Од олгосон итгэмжлэл /1-р хавтасны хх-н 16-р ху/,

-“Комет с*******” ХХК-иас Батсайханы Алтанзулд ,000,000 төгрөг шилжүүлсэн *******1 оны 01 сарын 5-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /-р хавтасны хх-н 8-р ху/,

-“Б х”ХХК-иас “Комет с*******” ХХК-д хонины мах хүлээлгэн өгсөн *******1 оны 01 сарын -ны өдрийн зарлагын баримт /-р хавтасны хх-н 9-р ху/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

7.Хариуцагч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

-“Б х” ХХК, “К******* с*******” ХХК-ийн хооронд ************** оны 09 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан мах бэлтгэн нийлүүлэх гэрээ /1-р хавтасны хх-н 1*******7-1*******9-р ху/,

-Мах бэлтгэлийн зардлын тооцоо /1-р хавтасны хх-н 0-р ху/,

-зарлагын баримт /1-р хавтасны хх-н 1-3, 6-7, 160, 170, 179-181-р ху/,

-Т.Болдбаатар, Л.Батболд нарын жолооны үнэмлэх, Lamheret, 097******* БУЛ улсын дугаартай Bongo 3 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хавтасны хх-н *******, 8, 16*******-р ху/,

-фото зураг /1-р хавтасны хх-н 5, 9, 175-176-р ху/,

-Булган аймгийн Булган сумын Засаг даргын ************** оны 1 дугаар сарын *******-ний өдрийн 01/599 дугаартай албан бичиг /1-р хавтасны хх-н 161-р ху/,

-Улсын онцгой комиссын тусгай зөвшөөрөл /1-р хавтасны хх-н 16-163, 165, 167, 171-173-р ху/,

-Е баримт /1-р хавтасны хх-н 166-р ху/,

-Мал эмнэлгийн гэрчилгээний хуулбар /1-р хавтасны хх-н 168-169-р ху/,

-“Б х” ХХК-ийн мал мах бэлтгэн нийлүүлэх хэлцэл /1-р хавтасны хх-н 177-178-р ху/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн төлөөлөгч Т.Л нарын хүсэлтээр “Комет с*******” ХХК-ийн захирал Б.Д, “Б х” ХХК-ийн захирал Т.Л нарын “Sansar Lhagvaa”, “Dumei Battseren” фэйсбүүк хаягнаас хоорондоо харилцсан чат мессенжер, Б.Дшгийн эзэмшлийн 99091*******16 дугаараас 99010510 дугаарын утсанд мессеж бичсэн гэх Iphone гар утасны Pro Max загварын утсанд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, баримтжуулж үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зурагнууд /-р хавтасны хх-н 50-17-р ху/ зэргийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “К******* с*******” ХХК нь хариуцагч “Б х” ХХК-д холбогдуулан *******0,0*******1,8*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

.Нэхэмжлэгч тал доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч тал манай компани гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болгож эхний удаа ************** оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 350,000,000 төгрөг, ************** оны 1 дугаар сарын *******-ний өдөр 106,000,000 төгрөг, нийт *******56,000,000 төгрөгийг тус компанид шилжүүлсэн. “Б х” ХХК нь зөвхөн удаа нийлүүлэлтээр үхрийн мах 8 тн /8,68.6 кг/, хонины мах *******,9 тн /10******* гулууз/ буюу нийт 71,558,160 төгрөгийн үнэ бүхий мах бэлтгэж өгсөн. Гэрээний дагуу *******1 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүх махаа нийлүүлэх үүрэгтэй байсан боловч “Б х” компанийн захирал Т.Л мах үнэд орсон учир гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж мэдэгдсэн. Үлдэгдэл төлбөр буюу 38*******,**************1,8*******0 төгрөгөөс **************,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо *******0,0*******1,8*******0 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

3.Хариуцагч тал доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

 

-Тухайн үед үхрийн болон хонины махыг гэрээнд заасан үнээр нийлүүлэх боломжгүй болсон тухайгаа илэрхийлж чатаар удаа дараа саналаа хэлсэн. Нийт *******875,7 кг хонины махыг 6000 төгрөгөөр тооцож нийлүүлсэн. 8691 кг үхрийн махыг нийлүүлсэн. Үхрийн 1 кг махыг 7000 төгрөгөөр тооцохоор 60,838,*******00 төгрөг болж байна. Нэхэмжлэгчид **************,*******00,000  төгрөгийг өгсөн. Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн цаг үеийн нөхцөл байдал хөл хориотой холбоотой давагдашгүй хүчин зүйлийн улмаас гарсан зардал байгаа. 1,380,000 төгрөгийн зардал гарсан. Энэ зардлыг захиалагч үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн учир иргэний хуульд заасны дагуу захиалагч хариуцах ёстой гэж үзэж байгаа. *******56,000,000 төгрөг авсан. Үүн дээр маргахгүй байгаа.  Тооцоогоор 15,5*******,*******0 төгрөгийн хонины мах, 60,838,*******00 төгрөгийн үхрийн мах, 1,380,000 төгрөгийн зардал, **************,*******00,000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 13,17,*******00 төгрөгийн тооцоо үлдэж байгаа. Энэ тооцоог Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлд заасан гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж үзэж байгаа. Үндсэн гэрээ бол 1 тэрбум төгрөгийн гэрээ байсан юм байна. Гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнд 100.0 сая төгрөгийн мах нийлүүлсэн юм байна. Тэгэхээр энэ махны нийлүүлсэн тохиролцоогоор 10 орчим хувийг хөлсөнд авах тохиролцоо байсан учир 13,17,*******00 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд Т.Л буюу “Б х” ХХК авах эрхтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох хэсэг гэрээний хөлс юм. Тийм учраас буцааж төлөхгүй гэжээ.

 

*******.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Б х” ХХК, “К******* с*******” ХХК нарын хооронд ************** оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн №*******.099/01 дугаартай “Мал мах бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Б х” ХХК-ийн нэгдсэн тооцоо, “К******* с*******” ХХК-ийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “К******* с*******” ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Комет с*******” ХХК-иас Батсайханы Алтанзулд ,000,000 төгрөг шилжүүлсэн *******1 оны 01 сарын 5-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, “Б х” ХХК-иас “Комет с*******” ХХК-д хонины мах хүлээлгэн өгсөн *******1 оны 01 сарын -ны өдрийн зарлагын баримт, “Б х” ХХК, “К******* с*******” ХХК-ийн хооронд ************** оны 09 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан мах бэлтгэн нийлүүлэх гэрээ, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******5 оны 0******* сарын 01-ний өдрийн 30*******/ШЗ*******5/00855 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу “Комет с*******” ХХК-ийн захирал Б.Д, “Б х” ХХК-ийн захирал Т.Л нарын “Sansar Lhagvaa”, “Dumei Battseren” фэйсбүүк хаягнаас хоорондоо харилцсан чат мессенжер, “Комет с*******” ХХК-ийн захирал Б.Дгийн эзэмшлийн 99091*******16 дугаараас 99010510 дугаарын утсанд мессеж бичсэн гэх Iphone гар утасны Pro Max загварын утсанд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, баримтжуулж үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зурагнууд зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч “К******* с*******” ХХК нь “Б х” ХХК-тай ************** оны 11 дүгээр сарын 1-ны өдөр Мал мах бэлтгэн нийлүүлэх №01 дугаартай дэд гэрээ байгуулж, уг гэрээгээр үхрийн гулууз 100 тн, хонины гулууз 80 тн-ыг бэлтгэн ************** оны 1 дугаар сарын , ************** оны 1 дугаар сарын 5,  *******1 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бэлтгэн нийлүүлэхээр тохирсон. Мөн үхрийн махыг 1 кг тутмын үнийг 6,500 төгрөг, хонины махыг 1 кг тутмын үнийг 5,300 төгрөг байхаар тооцож гэрээ байгуулсан ба талуудын хооронд  Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

6.Нэхэмжлэгч “К******* с*******” ХХК нь хариуцагч “Б х” ХХК-д гэрээний урьдчилгаа төлбөр болгож ************** оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 350,000,000 төгрөг, ************** оны 1 дугаар сарын *******-ний өдөр 106,000,000 төгрөг, нийт *******56,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ба мөнгө шилжүүлсэнтэй талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлийн 3*******3.1-т: “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан.

 

7. Мал мах бэлтгэн нийлүүлэх дэд гэрээний дагуу хариуцагч тал үхрийн махыг 1 кг тутмыг нь 7000 төгрөгөөр тооцож, нийт 8691. кг буюу 60,838,*******00 төгрөгийн үхрийн махыг “Комет с*******” ХХК-д нийлүүлж, гэрээг цуцалж **************,*******00,000 төгрөгийг буцаан шилжүүлжээ. Нэхэмжлэгч тал дээрх үхрийн мах бэлтгэн нийлүүлсэн кг болон үнийн талаар, мөн буцаан шилжүүлсэн төлбөрийн талаар маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч тал хонины махыг 1 кг тутмын үнийг 5,300 төгрөгөөр тооцно гэж, хариуцагч тал санхүүжилт хоцорсонтой холбоотой иргэд махны үнээ тухайн үед нэмсэн тул 1 кг хонины махыг 6000 төгрөгөөр тооцно гэж тус тус маргаж мэтгэлцэж байна.

 

Хариуцагч тал мал мах бэлтгэн нийлүүлэх явцдаа “хонины махны үнэ өссөн иргэд, малчид 1 кг-ыг 5,300 төгрөгөөр өгөхгүй, суманд 6,500 төгрөг, аймгийн төвд 6,800 төгрөг болж өссөн байна” гэдгээ нэхэмжлэгч талд фейсбүүк чатаар мэдэгдэж байсан ба нэхэмжлэгч тал гэрээнд зааснаас дээгүүр үнээр хонины мах худалдан авахыг хүлээн зөвшөөрөхгүй талаар хариу мэдэгдэж, саналаа илэрхийлээгүй. /-р хавтасны хх-н 61,99,101 ху/

 

Иргэний хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1-т: “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.” гэж, *******0.-т: “Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж, ******* дугаар зүйлийн *******.9-т: “Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Дээрх хуулийн заалтаас дүгнэвэл хариуцагч тал хонины махыг 1 кг-ыг 6000 төгрөгөөр тооцож хонины мах бэлтгэнэ гэдгээ илэрхийлсэн ба нэхэмжлэгч тал уг саналыг татгалзсан хариу өгөөгүй тул үнийн саналыг хүлээн авсан гэж үзнэ. 

 

Харин нэхэмжлэгч тал хонины махны нийт кг-ыг баримтанд бичигдсэнээр буюу *******875.7 кг-аар тооцуулна гэж тайлбарласныг хариуцагч тал үгүйсгэж маргаагүй. /-р хавтасны хх-н 9-р ху/

           

Иймд хариуцагч “Б х “ХХК нь *******1 оны 01 дүгээр сарын -ны өдөр хонины махыг 1кг тутмыг 6,000 төгрөгөөр тооцож, нийт *******875,7 кг буюу 15,5*******,*******0 төгрөгийн хонины махыг нэхэмжлэгч “К******* с*******” ХХК-д хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна.

 

8.Хариуцагч тал мах бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой гарсан 1,380,000 төгрөгийн зардал болон гэрээний гүйцэтгэлтэй холбоотой олох байсан орлого болон ажлын хөлсөнд 13,17,*******00 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс хасуулна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

************** оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн №*******.099/01 дугаар “Мал мах бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний 5.3-т “Мал бэлтгэлийн явцад бэлтгэн нийлүүлэгчээс гарах зардал буюу эрсдэлийг захиалагч тал хариуцахгүй” гэсэн нь тээвэрлэлтийн болон мах бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг захиалагч “К******* с*******” ХХК нь хариуцах талаар талууд гэрээгээр тохиролцоогүй байна.

 

Иймд мал мах бэлтгэн нийлүүлэгчийн тээвэрлэлтийн болон мах бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг бэлтгэн нийлүүлэгч тал өөрөө хариуцах нь зүйтэй байна.

 

Мөн компанийн олох байсан ашиг орлого, ажлын хөлс тооцно гэж тайлбарлаж байгаа боловч  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар “Б” ХХК-ийн олох байсан орлого нотлогдохгүй байна үзсэн.

 

9.Иймд хариуцагч “Б х” ХХК-иас 5,507,*******00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К******* с*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1*******,53*******,**************0 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

10.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “зуун наян таван мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К******* с*******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

11.Хариуцагч талын хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зарлагын баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно. /1-р хавтасны хх-ийн , 7-р ху/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1.Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлийн 3*******3.1-т заасныг баримтлан хариуцагч “Б х” ХХК-иас 5,507,*******00 /хорин таван сая тавин долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К******* с*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1*******,53*******,**************0 /арван дөрвөн сая таван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун дөч/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,9 /гурван зуун тавин найман мянга нэг зуун тавин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б х” ХХК-иас 85,*******87 /хоёр зуун наян таван мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К******* с*******” ХХК-д олгосугай.

 

           3.Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ************** оны 05 дугаар сарын *******-ны өдрийн 13/ШЗ**************/00887  дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан болохыг дурдсугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.*******, 1.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЭЛБЭГЗАЯА