| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 317/2025/00589/И |
| Дугаар | 317/ШШ2025/00539 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 317/ШШ2025/00539
| 2025 04 18 | 317/ШШ2025/00539 | |
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** давхар, *** тоотод байрлах, О***** ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** тоотод оршин суух, Б*** овогт Б***н С*** /РД: /-д холбогдох,
Гэрээний үүрэгт 600,425 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О***** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч О***** ХХК нь Б*** овогтой С***тэй 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 20910 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. ...Нийт зээл 600,425 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Б.С нь О***** ХХК-ийн нэхэмжилж буй 600,425 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Тус мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 200,142 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 200,142 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 200,142 төгрөгийг тус тус 3 хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О***** ХХК нь Б.С-т холбогдуулан гэрээний үүрэгт 600,142 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.С нь ... О***** ХХК-ийн нэхэмжилж буй 600,425 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Тус мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 200,142 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 200,142 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 200,142 төгрөгийг тус тус 3 хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О***** ХХК-ийн гэрээний үүрэгт 600,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.С нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 200,142 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 200,142 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 200,142 төгрөг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9,331.5 төгрөгийг, хариуцагч Б.С-ээс 9,331.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О***** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН