| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0081/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/86 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга ,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д-ийн Г холбогдох эрүүгийн 1838001260090 дугаар хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д Г,
Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Дэлгэрмөрөн” зочид буудлын хашаан дотор согтуугар маргааны улмаас иргэн А.Н-ийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г- нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Дэлгэрмөрөн” зочид буудлын хашаан дотор согтуугар маргааны улмаас иргэн А.Н-ийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: … Н- намайг банз хадах гээд банз бариад зогсож байхад С ирсэнгүй гэж С хардаж уурлаад, С чинь ирэхгүй байна гээд миний нүүрийг маажихаар нь миний уур хүрээд гарт байсан банзаар нуруун дээр нь нэг удаа цохиход буцаагаад миний толгой руу чулуу шидэж толгой хагалахаар нь би хамран тус газар нэг гараараа цохисон. Ингээд удаагүй С орж ирсэн ба Сүхэ чи яах гээд эхнэрийг цохиж байгаа юм гээд намайг цохиод авахаар нь би яваад өгсөн. Н- чамайг цагдаад өгнө гэхээр нь өг чи. Чи миний толгойг хагалсан одоо цус гоожоод байгааг хар, би цагдаад очоод болсон байдлыг хэлнэ гэж хэлсэн. Миний асуудлыг шалгах гэж байгааг ойлголоо би дуусан цагт ирээд, мөн өөрийнхөө биед шинжээчийн дүгнэлт гаргуулна... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Хохирогч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: … 2018 оны 2 дугаар сарын 05-ны 19 цагийн үед зах дээрээс гартээ Г-ийн хамт ирсэн. Г манайд ирээд гэрийн хаалганы тотгыг ханз татахаар нь та яаж байгаа юм бэ? болохгүй шүү гэсэн чинь дуугаа бай балай авгай минь гэж цаашаа гүйгээд яваад газарт байгаа шургаагийг авч миний ууцан дундуур яах ийхийн зуургүй цохисон. Би газар унасан. Намайг унангуут нүүр рүү 1 удаа өшгилсөн. Би босоод зугтсан. Намайг зодож байхыг О харсан. О ахаа аваач гэж хэлээд О ах намайг татаж босгосон … миний зүүн талын хацар хөхөрч шалбарсан, баруун талын бөөрний тушаа хөндүүр явахад их эмзэглэлтэй байгаа. Баруун гарын тохой хөндүүр хөхөрчихсөн нугалж болохгүй хэцүү байна ... өөрийн гэсэн гэр орон байхгүй, ажил төрөл байхгүй учраас надад нэхэмжлэх зүйл алга ... гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 дугаар хуудас/,
Гэрч О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: …Н “юу болоод гэрийн хаалга хөшөөд байгаа юм бэ гэхэд Г танай гэрээс авах ёстой юмаа авна гээд хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Би за энэ 2 яав л гэж бодоод түлээгээ тэврээд хагас барьсан торхны булангаар харсан. Хагас барьсан торхны булангийн цаана гэр байдаг юм. Би хазайгаад гэр рүү хархад Г торхны хажууд байсан 2 метр гарангийн урттай мод аваад Н-ийн нуруу руу нэг удаа цохисон ... Н О ахаа намайг авраарай гэсэн тэгэхээр нь түлээ оруулах гээд сууж байсан түлээгээ газарт хаяад Н-рүү гүйсэн. Тэгэхэд Н газарт уначихсан өнхрөөд унасан байсан. Тэгэхээр нь Г-г араас нь тэвэрч чи яаж байгаа юм вэ гэж уурлаад сууж байсан чинь Н-гийн хамтран амьдрагч С ирсэн ... 2,3 метрийн уртай болов уу гэмээр урт шургааг модыг шууд аваад л ууцан тушаа нь цохисон ...гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 дугаар хуудас/,
Гэрч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн орчим гэртээ ирэхэд танил Г- хамтран амьдардаг Н-ийг шургаагаар цохиж унагаагаад нүүр рүү нь өшиглөсөн гэж О ах надад хэлсэн... би болсон байдлыг соносоод цагдаад дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг/ хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинэжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 107 дугаартай:
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Дэлгэрмөрөн” зочид буудлын хашаан дотор согтуугар маргааны улмаас иргэн А.Н-ийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд, шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч А.Н, гэрч Т.О.С.С нарын мэдүүлэг, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрөөгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Иймд шүүгдэгч Д.Г-ийг бусдын биед хөнхөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Эрүүгийн 18380012368 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР