Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 317/ШШ2025/00563

 

 

 

 

 

 

2025 04 24

317/ШШ2025/00563

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** тоотод оршин суух, Н*** овогт М***н Т*** /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** тоотод байрлах, Ж***** ХХК /РД: /-д холбогдох,

Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны цалин 15,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М.Т би 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн "Ж*****" ХХ компанид экскаваторын оператороор ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сарын 4,000,000 төгрөгөөр бодож үлдэгдэл цалин 14,000,000 төгрөгийг огт аваагүй. Иймд хариуцагч Ж***** ХХК-иас хөдөлмөрийн гэрээгээр ажилласан 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сар хүртэлх дутуу авсан цалинд 9,000,000 төгрөг, огт олгоогүй 10 дугаар сарын цалин 4,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 15-ний өдөр хүртэлх 2,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч компанийн төлөөлөгч /захирал/ Г.Ж нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Ж***** ХХК-ийн захирал Г.Ж нь М.Т-ын нэхэмжлэлтэй Ж***** ХХК-д холбогдох 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Т нь Ж***** ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны цалин 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч компанийн төлөөлөгч /захирал/ Г.Ж нь ... М.Т-ын нэхэмжлэлтэй Ж***** ХХК-д холбогдох 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М.Т-ын хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны цалин 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч компанийн төлөөлөгч /захирал/ Г.Ж нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 116,475 төгрөгийг, хариуцагч Ж***** ХХК-аас 116,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Т-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН