Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 317/ШШ2025/00583

 

 

 

 

 

 

2025 04 28

317/ШШ2025/00583

 

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** давхар, *** тоотод байрлах, О***** ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** тоотод оршин суух, Г***н Б*** /РД: /-д холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 333,690 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О***** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Хариуцагч Г.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-03-05-ны өдрийн байдлаар: z*** тоот зээл 2024 оны 10 сарын 21-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 245,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 165 хоногийн хүү 86,240 төгрөг, шимтгэл 2,4500 төгрөг тэрнээс хүүд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 86,240 төгрөг, нийт дүн 333,690 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 245,000 төгрөг, нийт хүү 86,240 төгрөг, шимтгэл нийлбэр 2,450 төгрөг бүгд нийлээд 333,690 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

О*****-аас хариуцагч Г*** овогтой Б*** /РД: /-с зээлийн гэрээний үүрэгт 333,690 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 333,690 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул Г.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О***** ХХК нь Г.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 333,690 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь ...Хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 333,690 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул Г.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг ирүүлжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч О***** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 333,690 төгрөгийг хариуцагч Г.Б нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 5,335 төгрөгийг, хариуцагч Г.Б-с 5,335 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О***** ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН