| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 317/2025/00638/И |
| Дугаар | 317/ШШ2025/00606 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 317/ШШ2025/00606
| 2025 05 02 | 317/ШШ2025/00606 | |
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** тоотод байрлах, О***** ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** багт оршин суух, Л*** овогтой Х*** /РД: /-д холбогдох,
Гэрээний үүрэгт 920,600 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О***** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч О***** ХХК нь Л*** овогтой Х***тай 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр *** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 600,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000413755 тоот зээлийг Хаан банк дахь *** тоот дансанд зээлдэгч Л.Х нь шилжүүлэн авсан. Хариуцагч Л.Х нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-04-16-ны өдрийн байдлаар: 1. Z**** тоот зээл 2024 оны 8 сарын 3-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 600,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 286 хоногийн хүү 314,600 төгрөг, шимтгэл 6,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 314,600 Нийт дүн 920,600 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О***** ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
О***** ХХК-аас хариуцагч Л*** овогтой Х*** /РД: /-аас зээлийн гэрээний үүрэгт 920,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Л.Х нь нэхэмжлэлийн шаардлага 920,600 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд Л.Х-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О***** ХХК нь Л.Х-д холбогдуулан гэрээний үүрэгт 920,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О***** ХХК нь ...Хариуцагч Л.Х нь нэхэмжлэлийн шаардлага 920,600 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд Л.Х-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг ирүүлжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. О***** ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Х-д холбогдох 920,600 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,645 төгрөгийн тавин хувь болох 13,322.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,322.5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч О***** ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН