| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 101/2024/08400/И |
| Дугаар | 197/ШШ2025/03304 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2025/03304
| 2025 03 26 | 197/ШШ2025/03304 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг ** дугаар хороо, ** дугаар хороолол, **байр, * тоотод оршин суух, регистр **********, Э****** А**,
Хариуцагч:Сүхбаатар дүүрэг * дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж *, өөрийн байранд байрлах, **************,
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******, гуравдагч этгээд С.Б******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ****** ********* нарын өмчлөлийн эд хөрөнгийг хурааж, төлбөр авагч С.************ийн өмчлөлд шилжүүлж, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудаст бичигдээгүй төлбөрийг Э.******* төлсөн гэж гүйцэтгэх ажиллагаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Гүйцэтгэх хуудаст барьцааны гэрээгээр барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийн талаар дурдаагүй, зөвхөн Ү-*********** тоот гэрчилгээ гэж дурдсан, энэхүү Ү-*********** дугаарт бүртгэлтэй Налайх дүүрэг, * дугаар хороо, ******** дугаар байр, ** тоотод байрлалтай, үл хөдлөх эд хөрөнгө нь ****** ********* нарын өмчлөлийн хөрөнгө бөгөөд 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд барьцаалсан гэрээ хэрэгт авагдаагүй байх тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** тоот захирамжийг үндэслэн бичигдсэн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн *** тоот гүйцэтгэх хуудаст зааснаар ****** ********* нарын үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч төлбөр авагч С.Б********* өмчлөлд шилжүүлж, Э.*******аар төлүүлэхээр дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудаст бичигдээгүй төлбөрийг Э.******* төлсөн гэж гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч:Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 995 дугаар захирамжаар Э.*******аас 476 406 төгрөг гаргуулж С.Б******** олгож, барьцааны гэрээгээр барьцаалагдсан ***********, эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай гэрчилгээ, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл дугаар МҮ-0**********, Гавьжийн шанд нэртэй 122.48 гектор талбайтай ************** тоот гэрчилгээ, Т*************-ийн 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дугаар МҮ-0******* Алтан элс 1 нэртэй 25.33 гектор талбайтай, улсын бүртгэлийн ******** тоот гэрчилгээтэй, Т*******-ийн 2007 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрчилгээнүүдийг дагалдах бичгийн хамт төлбөрийг төлсөн тохиолдолд хариуцагчид өгөхөөр шийдвэрлэсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Налайх дүүргийн ** дугаар хороо Нисэхийн ** дугаар байрны** тоот хаягт байрлах ** өрөө орон сууцыг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдаагүй тул төлбөр авагч С.************ид санал болгож 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1/****** дүгээр албан бичгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 101/ШШ2019/0***** дугаар шийдвэрээр Э.*******аас 266 806 000 төгрөг гаргуулж С.************ид олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байгаа.Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа хуульд нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд С.************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Бусдын хөрөнгөөр төлбөр барагдуулах ажиллагаа хийсэн гэж байгаа асуудал 10 жилийн өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн.****** ********* нар нь тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар ****** ********* нар гомдол гаргаагүй.Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасантай холбоотой асуудлаар 10 жилийн дараа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны шийдвэртэй холбоотой гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 995 дугаар захирамжаар хариуцагч Э.*******аас зээлийн гэрээний үүрэгт 487 200 000 төгрөг гаргуулах тухай С.************ийн нэхэмжлэлтэй хэргийн зохигчид эвлэрч, хариуцагч Э.******* нь зээлийн үндсэн төлбөр 300 000 000 төгрөг, зээлийн 9 сарын хүү 135 000 000 төгрөг, алданги 41 406 000 төгрөг нийт 476 406 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч нь 10 794 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.******* нь 476 406 000 төгрөгийг төлж дуусмагц, нэхэмжлэгч нь барьцааны зүйлсийг хариуцагчид хүлээлгэх өгөхөөр зохигчид эвлэснийг баталж, Э.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./хх 31-34/
С.************ийн нэхэмжлэлтэй Н**** ш******** ш********* г**** г******** холбогдох хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/0***** дугаартай шийдвэрт-Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн *** дугаартай захирамжийн дагуу, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ****/Б дугаартай шийдвэр албадан гүйцэтгэх захирамж болон *** тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, Налайх дүүргийн ** дугаар хороо Нисэхийн ** дугаар байрны ** тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, *** м.кв талбайтай орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай ***/1 тоот тогтоолоор битүүмжлэн, мөн өдөр ***/2 тоот тогтоолоор хураан авчээ, төлбөрт хураагдсан орон сууцыг төлбөр авагчид 55 800 000 төгрөгт санал болгож шилжүүлсэн тул 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор уг орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлсөн ба төлбөр авагч С.************ нь Налайх дүүргийн** дугаар хороо Нисэхийн ** дугаар байрны ** тоотын *** м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, ** өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн гэснээс үзэхэд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 995 тоот захирамжийг үндэслэн бичигдсэн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 923 тоот гүйцэтгэх хуудаст бичигдээгүй төлбөрийг Э.******* төлсөн гэж гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар гүйцэтгэх хуудаст барьцааны гэрээгээр барьцаалагдсан дугаар 0001********, эрхийн улсын бүртгэлийн Ү-************гэрчилгээ гэж бичигдсэн байгааг Налайх дүүргийн ** дугаар хороо Нисэхийн ** дугаар байрны ** тоот хаягт байрлалтай, 3 өрөө орон сууцны улсын бүртгэлийн дугаар мөн гэдэгт зохигчид маргахгүй байна.
Налайх дүүргийн ** дугаар хороо Нисэхийн ** дугаар байрны ** тоот хаягт байрлалтай, ** өрөө орон сууцны өмчлөгч ****** ********* нар тухайн орон сууцыг 2015 оны 9 дүгээр сард чөлөөлж өгсөн, түүнээс хойш энэ асуудлаар өмчлөгч нар эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Харин Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар гүйцэтгэх хуудаст бичигдсэн ажиллагааг явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа нь төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Э.*******ын эрх ашгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд дээр үндэслэлээр ****** ********* нарын өмчлөлийн эд хөрөнгийг хурааж, төлбөр авагч С.Б****** өмчлөлд шилжүүлж, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудаст бичигдээгүй төлбөрийг Э.******* төлсөн гэж гүйцэтгэх ажиллагаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Э.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 79 дүгээр зүйлийн 79.1-т заасныг баримтлан Н******* ш******** ш****** ****** ********* нарын өмчлөлийн эд хөрөнгийг хурааж, төлбөр авагч С.************ийн өмчлөлд шилжүүлж, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудаст бичигдээгүй төлбөрийг Э.******* төлсөн гэж гүйцэтгэх ажиллагаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Э.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН