| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/08005/И |
| Дугаар | 197/ШШ2025/03305 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2025/03305
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Х****** аймаг, М*****, * дугаар баг, ** дугаар гудамж, ** тоот хаягт оршин суух, РД:**********, Б* овогт Б****Б****,
Хариуцагч:С******* дүүрэг * дугаар хороо, Ү*********, өөрийн байранд байрлах, Н******** ш***** ш****** г****** г**,
Эрх түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Б********* нь 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Г.Г******** приус маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 13 500 000 төгрөгөөр худалдан авсан ба уг машиныг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгслийг шилжүүлж авахаар авто тээврийн газар очиход Н******* ш**** шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн байсан.Нэхэмжлэгч 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдан авч шилжүүлэн авсны дараа шүүхийн шийдвэр гарсан.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн эрх түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн захирамжаар Г.Г**** эзэмшлийн 5 тээврийн хэрэгсэл, нэг газрын эзэмших эрхийг түдгэлзүүлсэн.Манай байгууллага нэхэмжлэгчийн 9 дүгээр сард худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг мэдээгүй хуулийн дагуу ажиллагаа хийсэн.Тухайн тээврийн хэрэгслээс гадна ** тээврийн хэрэгсэл, ** газар байгаа тул 30 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хангалттай хүрнэ гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарласан.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Б**** шүүхэд гаргасан П********* ****улсын дугаартай тээврийн хэрэгслийн эрх түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргууланБ.Б**** олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 70 200 төгрөг гаргуулан Б.Б****** олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН