| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 184/2024/10335/И |
| Дугаар | 197/ШШ2025/03306 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2025/03306
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:С******* дүүрэг ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Т*** гудамж ** байр, ** тоотод оршин суух, регистр *******, Б*** Н********,
Хариуцагч:С********** дүүрэг **дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** гудамж, *** байр, ** тоотод оршин суух, регистр Т********, Н******** Ц*******,
Нэхэмжлэлийн шаардлага нь 9 520 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Н*******, хариуцагч Н.Ц*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Н******** нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 8 478 700 төгрөг, үнэлгээний зардал 1 042 000 төгрөг нийт 9 520 700 төгрөгийг Н.Ц****** гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрч Б.Н******** нэхэмжилсэн 9 520 700 төгрөгөөс хариуцагч нь 1 042 000 төгрөгийг төлж, үлдсэн 8 478 700 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2 826 233 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2 526 233 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 2 526 233 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд тохиролцон эвлэрч байна.
Талуудын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 282 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 83 641 төгрөг гаргуулан Б.Н******** олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Б.Н******** нэхэмжилсэн 9 520 700 төгрөгөөс хариуцагч Н.Ц** нь 1 042 000 төгрөгийг төлж, үлдсэн 8 478 700 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2 826 233 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2 526 233 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 2 526 233 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 282 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ц******** 83 641 төгрөг гаргуулан Б.Н******* олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН