| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 184/2024/10079/И |
| Дугаар | 197/ШШ2025/03309 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2025/03309
| 2025 03 26 | 197/ШШ2025/03309 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:С******* дүүрэг ***дүгээр хороо, Зээлийн 1*** гудамж, *** тоотод оршин суух, регистр*******, Р***** П********,
Хариуцагч:С****** дүүрэг *** дугаар хороо, С***** гудамж, **/** тоотод оршин суух, регистр ***********, П**** И******,
Нэхэмжлэлийн шаардлага нь 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Р.******, өмгөөлөгч Б.З********, хариуцагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж********* нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Р.****** нь хариуцагч П.*******од холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт төлсөн 6 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Р.****** нь нэхэмжлэлийнхээ 2 000 000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 4 000 000 төгрөгийг хариуцагч П.******* нь 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 55 475 төгрөг гаргуулан Р.******ид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******оос 55 475 төгрөг гаргуулан Р.******ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН