Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/35

 

, , ,

Х.*******, нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор О.Эрхэмбаяр

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч , , тэдгээрийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Х.*******, , шүүгдэгч ийн өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч , , , Х.*******, нарт холбогдох эрүүгийн 2022002850003 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дундговь аймгийн ******* сумын ******* тоотод оршин суух хаягтай, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 01 сарын хорих ял оногдуулж 1 жил 06 сарын хугацаагаар тэнссэн, 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 06 сарын хорих ялаас зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хорих ял оногдуулсан, 2015 оны 0 дүгээр сарын 21-ны өдөр Сум дундын 11 дүгээр шүүхийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 2 сарын хорих ял оногдуулсан, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дугаар зүйлийн 261.1 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 2015 оны 0 дүгээр сарын 21-ний өдөр Сум дундын 11 дүгээр шүүхийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 cap 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 09 cap 13 хоногийн хорих ял оногдуулсан, 2018 оны 06 дугаар сарын 1-ний өдөр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,-т зааснаар 2 жил 01 сарын хорих ял оногдуулсан, 2022 оны 0 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,-т зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ХМШЗ/10 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 09 cap 16 хоногийг хорих ялаар сольсон, хэрэг хариуцах чадвартай, РД: .

Шүүгдэгч: овогт гийн , Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 1 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн ******* сумын 6-р баг ы 12-10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД: .

Шүүгдэгч: овогт гийн , Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн ******* сумын б-р баг ы 12-10 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, 2022 оны 0 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-Т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж,2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, хэрэг хариуцах чадвартай, РД: .

Шүүгдэгч: овогт гийн , Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 20-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 6 настай, эрэгтэй.боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын 6-р баг ы тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД: .

Шүүгдэгч: овогт ын , Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 2-ний өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн тоотод оршин суух хаягтай, урьд удаагийн ял шийтгэлтэй, 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн сум дундын шүүхийн 179 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн, 201 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сум дундын 15 дугаар шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 01 сарын хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хорих ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, РД: .

Шүүгдэгч Х.*******, , , , нар бүлэглэн Дундговь аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг “Хөрхийн хад” гэх газраас 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01- ний өдөр шилжих шөнө иргэн ын 2 тооны тэмээг машин механизм ашиглан хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Х.*******, , , , нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.*******, , , , нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын 2 тооны тэмээ буюу олон тооны бод мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.-т зааснаар шүүгдэгч Х.*******, , нарт тус тус 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч , нарт тус тус 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2022 оны 0 дүгээр сарын 27-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор / Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 102022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ХМШЗ/ дугаартай шүүгчийн захирамжаар ял сольсон/ оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 cap 28 хоногийн хорих ялыг, шүүгдэгч өд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 31 дугаартай магадлалаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 cap 23 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч Х.Баттулгын биечлэн эдлэх ялыг 2 жил 9 cap 28 хоногийн хорих ялаар, шүүгдэгч ийн биечлэн эдлэх ялыг 3 жил 10 cap 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тогтоож, Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч , нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. , нарыг 2 жил 6 сарын хугацаанд, шүүгдэгч ийг 2 жилийн хугацаанд Дундговь аймгийн ******* сумын төвөөс гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******, нарыг эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас шүүгдэгч Х.Баттулгын цагдан хоригдсон 27 хоногийг, шүүгдэгч ийн цагдан хоригдсон 9 хоногийг тус тусынх нь эдлэх ялд нь оруулан тооцож хасч, Шүүгдэгч , , нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******, , , , нараас тус тус 500.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /Дундговь аймгийн ******* сумын дүгээр баг/-д олгож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч , , нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч , Х.******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Х.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхээс намайг бусадтай бүлэглэн бусдын олон тооны буюу 2 тэмээг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний бие дээрх гэмт хэргийг үйлдэхэд оролцсон оролцоо бага, талийгаач нь нэр бүхий бид хэдийг дагуулаад хүнээс тэмээ авна гээд явсан. Би , хоёрыг яваад 16 тэмээ тууж ирээд, 2 тэмээг барьж аваад хийх үйлдэлд нь оролцоогүй. Тухайн тэмээг тууж ирэхэд нь би Авдрантын бууц гэх газар байсан. Би , нарыг тэмээ хийж байхад нь түр хугацаанд овоон дээр унтсан байсан. Сэрэхэд , нар тэмээгээ хийгээд дууссан байсан, удалгүй машин ирсэн, харин махыг нь ачихад тусалж өгсөн. Аймаг явахад нь яваагүй. Надад тэмээ зарсан мөнгөнөөсөө 100000 төгрөг өгсөн. Тэмээ хулгайлах үйлдэлд оролцоогүй байхад ял халдаасанд гомдолтой байна. Гэтэл , нарын хулгайлж авч ирсэн тэмээний эзэн нь отор нүүдэл хийгээд тодорхой хугацаагаар яваад тэмээгээ гэх хүнд харж байгаарай гэж хэлсэн боловч мөн энэ хүн отор нүүдэл хийгээд явсан байна. Хохирогчийн тэмээ эзэнгүй, бэлчээр уснаасаа алслагдсан газар байсан юм уу гэж би ойлголоо.

Иймд миний зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатнаас өөрийн гэм буруугүй талаараа бүх асуудлыг тодорхой, үнэн зөвөөр мэдүүлж ирсэн боловч намайг гэм буруутайд тооцон ял шийтгэсэнд гомдолтой байна.

Би 2 тэмээг хулгайнх гэж мэдээгүй, гэртээ унтаж байхад дүү “Хүн малын мах татаад өгөөч, унаа олдохгүй байна, унаа олоод өгөөч гээд байна. Та махыг нь ойртуулаад өгөөч” гэж гуйж ирснээр өглөө зааж өгсөн газарт нь очиход 2 хүн махаа машинд ачиж өгчхөөд ченж Отгонцэцэгийнд хүрээд оч гэсэн. Очиход приус машинтай 2 хүн байсан. Тэднийг би махны эзэд юм байна гэж ойлгосон. Надад өртөг хөлс өгнө гэсэн боловч юу ч өгөөгүй, түлш ч хийж өгөөгүй, би юу ч мэдээгүй махыг нь хүргэж өгсөн, сүүлдээ хулгайн мал болоод явчихсан.

Надад маш хэцүү байна, би бага насны 2 хүүхэдтэй, тэд маань аймагт цэцэрлэг сургуульд сурдаг, эхнэр маань группэд байдаг байнгын өвчтэй, эмнэлгийн хяналтад байдаг, би өөрөө хөдөө айлын хороо бууц ховхлох зэргээр хөлсөөр шударгаар ажиллаж хөдөлмөрлөн гэр бүлээ тэжээж авч явдаг, өрхөд хөдөлмөр эрхэлдэг ганц хүн нь. Одоо Дэлгэрцогт сумаас хойш айлын мал маллан ажиллаж хөдөлмөрлөж байна.

Иймд хэргийг хянаж анхан шатны шүүхийн 2023.10.13-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч ийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тус хэрэгт гэм буруутай гэж тогтоогдсон шүүгдэгч Х.*******, , , нар нь бусдын 2 тооны тэмээг хулгайлахад нь ямарваа нэгэн хэлбэрээр оролцоогүй талаар мэдүүлдэг. Мөн энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан, дээрх шүүгдэгч нарын энэхүү гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх ийн төрсөн ах Б. нь энэ хэрэгт гэрч болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ийг гэмт хэрэгт оролцоогүйг буюу хэн хэн энэ гэмт хэргийг үйлдсэн талаараа мэдүүлсэн байдаг.

Шүүгдэгч ийг энэ хэрэгт холбоотой гэх ямар нэгэн баримт байхгүй. Тэрээр хэрэг гарсан өглөө түүний ах Б. нь махны ченж Отгонцэцэг гэх айлд хүрээд ир гэсний дагуу хүргэн Б.Гантулгын хамт тэднийд очсон талаар мэдүүлдэг. Махны ченж Отгонцэцэг гэдэг хүн нь ийг надаас мөнгө авсан хүн гэдэг. нь тэр мөнгийг аваад тоолоод Б.т өгсөн талаараа мэдүүлдэг. нь төрсөн ахдаа худалдан борлуулсан мотоциклийн мөнгөө авах гэж л махны ченжийнд очсон юм. Энэ талаараа ч мэдүүлдэг. Тус хэрэгт ямар нэгэн оролцоо байхгүй хүнийг бусадтай бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж буюу шүүгдэгч өд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...шүүгдэгч нар намайг хулгайн гэмт хэрэгт оролцоогүй болохыг мөн дурдсан байна. Миний бие ч энэхүү 2 тэмээг хийхэд оролцоогүй уурлаад татгалзаад явчихсан байгаа. Энэ байдлыг эрхэм хүндэт шүүгч нар та бүхэн анхаарч үзэх зүйлүүд байна. Үүнд:

            1. би гэртээ байж байтал талийгаач , Х.*******тай ирээд хүнээс тэмээний авлагатай юм, очоод авчралцаад өгөөч гэсэн. Тэгээд би 2020 оны 6 сарын 30-нд хамт яваад хороон дээр буулгаад үлдээхээр нь хүлээгээд байж байтал эзгүй хороон дээр 2 тэмээ туугаад ирэхээр нь буруу гарынх юм шиг санагдаад уурлаад тэд нарыг орхиод түрүүлээд би яваад өгсөн юм. Миний ингээд уурлаад явсныг *******, нар бүгд гэрчилдэг. Мөн махны ченж ч таньж олуулах ажиллагаа болон гэрчээр өгсөн мэдүүлэгт намайг байгаагүй гэж гэрчилж мэдүүлдэг. /2-р хх-125-126-рт/,

Гэтэл гэрч Б.Гантулгын 2020 оны 12 сарын 8-ны өдрийн “...харин 1 дугаарт байсан залуу нь эрүүн дээрээ жижиг сахалтай, бор царайтай, дунд зэргийн нуруутай залуу байсан. Харин тэр дугаарт байсан залуу намхан нуруутай бор царайтай залуу байсан” гэж /хх-11-12-рт/ таньсан тэмдэглэл байдаг боловч тус таньж олуулах ажиллагаанд оролцсон гэрч Гантулга нь 175 см өндөр нуруутай намайг намхан нуруутай гэж хэлж байгаа нь намайг яг үнэн зөв таньж байгаа гэдэг нь эргэлзээтэй байна. Тэр ч бүү хэл энэ 1 дугаартай хүн гэх нь надаас өндөр мэтээр хэлж намайг болохоор намхан нуруутай хүн гэжээ. Намайг огт танихгүй байж яагаад ингэж худал таниад байгаад эргэлзээтэй байна. Би тэр махыг нь зарах үед нь очоогүй гэдгийг бусад хүмүүс гэрчилдэг.

2. Би 2020 оны 6 сарын 30-нд тэмээг хийхээс өмнө буруу гарынх байж магадгүй гэж санаад шууд уурлаад мал хулгайлах гэмт хэргээс татгалзаад явсан байхад Эрүүгийн хуулийн 1 7.12 дугаар зүйлийн 2.1 -д заасан олон тооны мал, 2.2-т заасан бүлэглэж, 2.-т заасан машин механизм ашиглан хулгайлсан гэж гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна. Учир нь би тэмээг хийгээгүй байхаас нь эхлээд гэмт хэрэг үйлдэхээс татгалзаад явчхаад байхад яаж намайг тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэгт оролцсон гэж буруутгаад байгаа нь тодорхойгүй мөн намайг тэнд байсан гэдгийг гэрчлэх баримт байхгүй ба машин механизм ашиглан ачиж тээвэрлээд байгаа эдгээр хүмүүсийн үйлдэл аймгийн төв дээр авч ирснээр төгсчхөөд байгааг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авна уу.

Мөн бүлэглэж хулгайлсан гэх боловч би 2020 оны 6 сарын 30-ны өдөр хороон дээр тэмээ туугаад ирэхээр нь хулгайнх буюу буруу гарынх байж магадгүй гээд татгалзаад явчхаад байхад зөвхөн ченж дээр мах өгөхөд байсан байж магадгүй гэх тэр Б.Гантулгын буруу таниад байгаа мэдүүлгээр бүлэглэж гэж байгаа нь зөвшөөрөхийн аргагүй байна. Яагаад гэвэл эдгээр хүмүүсийн хулгайлах үйлдэл нь тэр тэмээг хийж ачаад тээвэрлэж ирснээр гэмт хэрэг төгсчхөөд байхад мах борлуулахад намайг хамт байсан гэх мэдүүлгээр хулгайлах гэмт хэрэгт бүлэглэсэн байна гэж дүгнэж байгаа нь зөвхөн таамаг төдийгөөр бүлэглэж гэж буруутгаж байна гэж үзэхээр байна.

Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би буруу ойлгоод хүрээд очсон. Би хийлцэж, худалдаалахад оролцоогүй. Цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Х.Баттулгын өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 128 дугаар тогтоолыг эс зөвшөөрч миний үйлчлүүлэгч ******* гомдол гаргасан. 2 тооны тэмээг хулгай хийх үйлдлийг , хоёр 16 тооны тэмээнүүдийг тууж ирж түүнээсээ 2-ыг авч үлдэж хийсэн үйлдэл байгаа. Тухайн үйлдэл болох үед ******* би овоон дээр байсан тэмээ мал хийсэн хойно ирсэн гэдэг. Гэтэл энэ хохирогчийн 16 тооны тэмээ хэрэгт авагдсан материалаас харахад тодорхой эзэнгүй, хариулга маллагаагүй байсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч ийн мэдүүлэг зэргээс отор нүүдэл хийгээд эзэнгүй байсан учраас аймагт ойрхон ирсэн байх боломжтой, алдуул мал байжээ гэж үзэх бүрэн боломжтой гэж үзэж байна. ******* энэ талаараа гомдолдоо тодорхой тусгасан байгаа. Иймд *******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.-д заасан зүйлчлэлийг 17.5 болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгч ийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ийн өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй ч бичгээр тайлбар гаргаж оролцож байгаа. Тус тайлбартаа өөрийн байр суурийг илэрхийлсэн. 2020 оны 06 сарын 30-ны өдөр болсон үйл явдалд гэмт үйлдлийг өөрийн сайн дураар татгалзаад, тэмээ алахаас өмнө явсан. Энэ байдлыг яллагдагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн байцаалтын шатанд ч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг мөн шүүх хуралдааны явцад ийг оролцоогүй, байгаагүй, дундаас нь өөрөө татгалзаад сайн дураараа явсан гэдэг мэдүүлгийг өгсөөр ирсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн үндэслэл болгон шийдвэрлэсэн ганцхан баримт байдаг. Тэр нь 2020 оны 12 сарын 30-ны өдөр гэрч Гантулгаар таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тэмдэглэл байдаг. Энэ тэмдэглэлээр ийг намхан нуруутай, бор царайтай, номерт байгаа хүн гэж таньсан байдаг. Гэвч энэ дотроо гэхэд бараг хамгийн өндөр шахуу ийм хүн. Гэрч Отгонцэцэгээр таньж олуулах ажиллагаа хийсэн боловч ийг байсан байгаагүй гэдгийг таниагүй. Ийм эргэлзээтэй нөхцөл байдал байгаад байдаг. Өөрөөр ийг энэ хэрэгт тээврийн хэрэгсэл ашиглаад олон тооны малыг бүлэглээд хулгайлсан гэх өөр нотлох баримт энд байдаггүй юм. Иймээс эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах бүрэн үндэслэл байгаа учраас шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн дээрээс нь прокурорын гаргаж байгаа тайлбартай холбоотой хэлэхэд Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг тайлбар дээр Өршөөлийн хуулийг ийн хувьд үнэхээр гэм буруутайд тооцсон бол хэрэглэх нь зөв байсан. Гэвч ийн хувьд гэм буруутайд тооцох нь үндэслэлгүй учраас цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч , нарын өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нарын өмгөөлөгчөөр давж заалдах шатнаас оролцож байгаа. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгч ийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж оролцож байгаа. ийн хувьд гэм буруу дээр маргасаар ирсэн. Анхан шатны шүүх ийг хороон дээр тэмээ хийсэн байна, хулгайн тэмээ гэж мэдэх боломжтой байсан, сайн дураараа татгалзах бүрэн боломжтой байсан гэсэн үндэслэл дээр дүгнэлт хийж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Учир нь тухайн асуудалд дүгнэлт өгөх, дүн шинжилгээ хийх энэ чадвар хүн болгонд харилцан адилгүй байдаг. ийг хөлс мөнгийг нь өгнө. Мах тээвэрлээд өгөөч, аймаг руу мах ачаад өгөөч гэж байна гэсэн гуйлтыг өөр хэлүүлсэн байдаг. Ингээд хэлэхдээ ямар нэгэн хулгайн гаралтай мал гэдгийг огт хэлээгүй байсан. Гуйлтаар хөлс мөнгөөр ачаа тээвэрлэх үйлчилгээгээ хийж байна гэсэн боловч өнөөдрийг хүртэл хөлс мөнгөө ч авсан юм байхгүй. Сүүлдээ хулгайн мал тээвэрлэсэн асуудал болоод явчихсан. Мөн таньж олуулах ажиллагааг явуулсан байдаг. Таньж олуулах ажиллагаа болон гэрчийн мэдүүлгүүдээр Отгонцэцэг, Гантулгын хувьд ийг Отгонцэцэгийн хашаанд мах өгөхөд байсан гэдгийг хэлдэг. Гантулга гэрчийн хувьд 5 дугаартай хүн машины жолооны ард суугаад байсан жолооч нь бололтой байсан, тэр хүн огт бууж ирээгүй, машиндаа суугаад байсан гэдэг асуудлыг хэлсэн. Иймд энэ хүн тээвэрлэж очоод махны эзэд өөрсдөө махаа буулгаж зарсан ийм асуудал байгаа юм. Ингээд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай орж байгаа. Мөн дээрээс нь хэрвээ эргэлзээ төрж байх юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2-т заасан зарчим бий. Энэ үндэслэлээр т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгөөч. Хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, хөдөлмөрийн чадвар алдалт 60%-тай, одоо хөгжлийн бэрхшээлтэй эхнэр мөн бага насны хүүхдүүдээ тэжээж өрхөд ганцаараа хөдөлмөр эрхэлдэг иргэн байгаа. Үүнтэй холбоотой баримт шүүх хурлын өмнө өгсөн байгаа. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй.

Үйлчлүүлэгч ийн хувьд анхан шатын шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Мөн анхан шатны шүүхээс төлүүлэхээр шийдвэрлэсэн 500 мянган төгрөгийн хохирлыг гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Хаан банкны дансанд төлж тушаасан баримтыг гаргаж өгсөн байгаа. Урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байгаагүй. Мөн бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эцэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, үйлчлүүлэгч өд оногдуулсан 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг аль болох багасгаж өгнө үү гэв.

Прокурор О.Эрхэмбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Тухайн 2023 оны 10 сарын 13-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоол хуулийн шаардлагыг хангаж гарсан. Шүүгдэгч Баттулгын хувьд тухайн гэмт хэргийг үйлдэхэд эхнээсээ төгсгөл хүртлээ байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Энэ үйл баримтад бүлэглэн машин механизм ашиглаж үйлдсэн. Тухайн улаан махыг зарж борлуулсан мөнгийг хувь тэнцүүлэн авсан гэх үйл баримтууд хэрэгт нотлогдон тогтоогдсон. Мөн гэрч Батболд, Гантулга анхан шатны шүүх хуралдаан дээр гэрчээр оролцож гэрчийн мэдүүлэг өгсөн. Дээрх үйл баримтаар ******* гэмт хэрэг үйлдэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гүйцэтгэгчээр гэмт хэрэг төгстөл оролцсон болох нь нотлогдон тогтоогддог учраас Баттулгын зүйлчлэлд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах, хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй. Шүүгдэгч ийн хувьд гаргаж байгаа тайлбар нь би талийгч ахынхаа дуудсаны дагуу л очсон гэдэг үйл баримт байдаг. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг буюу тэр махыг худалдаж авсан гэрчийн мэдүүлэг, мөн Гантулга гэрчийн мэдүүлгээр тухайн зарж борлуулж байгаа махыг зарж борлуулсан тухайн ченжээс төлбөр мөнгийг авсан гэх үйлдлүүд нь хавтаст хэрэгт нотлогдон тогтоогдсон. Иймд энэ гэмт хэргийг үйлдсэн гэж анхан шатын шүүхээс гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй шийдвэр юм. , , гэдэг хүмүүсийн нэг нь тухайн хулгайлах гэмт хэрэгт машин механизмаар үйлчилж, машин механизмыг ашиглаж нөгөө 2 нь тухайн хулгайлсан махыг хийх болон бусдад зарж борлуулах зэрэг үйл явцад оролцсон. Оролцоог нь анхан шатны шүүх дээр гэрч нарын мэдүүлэг болон бичгийн нотлох баримт мөн шүүх хуралдааны мэтгэлцээний явцад гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Энэ нь үндэслэл бүхий шийдвэр гарсан. Иймд энэ хэргийн зүйлчлэл ямар нэгэн байдлаар шүүгдэгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй. Харин дээрх хэргийн хувьд анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ , , нарыг 2021 оны Өршөөлийн хуульд оруулан хорих ялыг, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн. 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөлийн хуульд хамрагдах үндэслэл нь 1. гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 2. хохирол, төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, 3. урьд өмнө нь Өршөөлийн хуулиар ял шийтгэгдээгүй байх гэсэн нөхцөлүүдийг шаардана. Гэтэл энэ хүмүүс 2023 оны 10 сарын 13-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр хүртэл гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй. Мөн шийтгэх тогтоолоор хохирогчид 2 сая 500 мянган төгрөгийн хохирлыг барагдуулахыг шүүгдэгч нарт даалгаж байгаа. Энэ нөхцөл байдалд Өршөөлийн хуулийг энэ 3 хүнд хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал бий болж байгаа юм. Тийм учраас энэ нөхцөл байдал дээр нь шүүх анхаарч өгөхийг хүсэж байна. Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, харин эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа эсэх дээр дээрх 3 шүүгдэгчийн асуудал дээр өөрчлөлт оруулах тухай саналыг шүүхэд гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

            Шүүх Х.*******, , , , нарын бүлэглэн Дундговь аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг “Хөрхийн хад” гэх газраас 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01- ний өдөр шилжих шөнө иргэн ын 2 тооны тэмээг машин механизм ашиглан хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг хохирогч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ,  гэрч , , ,  нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон гэж үзжээ.

Эдгээр хүмүүс гэмт хэрэг гарсан байдлыг мөрдөн байцаалтын шатанд тус тус дараах байдлаар мэдүүлсэн. Тухайлбал:

  1. Хохирогч “Манайх 2019 оны 09 сарын сүүлээр отроор Дорноговь аймгийн Айраг сум руу нүүсэн. Тухайн үед би өөрийн төрсөн ах С. гэх хүнд өөрийн 53 тооны тэмээг харж байгаарай гэж хэлээд үлдээгээд явсан юм. Тэгээд манай ax С. 2020 оны 6 cap хүртэл харж, маллаж байгаад “мал муудаад байна, би отроор нүүлээ, тэмээг чинь нутагт нь орхилоо” гэж надад хэлсэн. Тухайн үед би “тэг тэг, нутагт нь үлдээ” гэж хэлж байсан. Манайх 2020 оны 08 сарын 15-ны үеэр нутаг руугаа нүүгээд Цагаандэлгэр сумын ойролцоо явж байхад манай сумын багийн дарга Батжаргал над руу утсаар яриад “танай тэмээ бүрэн үү, аймгаас урагш 2 тэмээний шир байна гэж хүмүүс яриад байна” гэхээр нь би “манай тэмээ эзэнгүй байгаа” гэж хэлсэн. Тэгээд манайх 2020 оны 08 дугаар сарын 20-ны үеэр нутагтаа нүүж ирсэн. Нүүж ирснээс хойш -5 хоногийн дараа би тэмээндээ явж, тэмээгээ бүртгэхэд настай шарга тайлаг, 3 настай хөх цагаан гунж 2 дутсан. Тэгээд тухайн үед би арьс ширийг нь олж үзээгүй учир олдчих байх гэж бодоод тухайн үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байж байгаад одоо мэдэгдэж байна. Алдагдсан 2 тэмээ маань зөв талын ташаан дээрээ саран дэвсгэртэй задгай буйлан тамгатай, зөв талын чих нь цуулбар чихлээстэй байсан. 2 бөх нь босоо байсан гэж ах хэлж байсан. Би тэмээгээ тус бүр 1,500,000 төгрөгөөр үнэлж байна. Учир нь 2020 оны 8 сард тэмээний мах 10,000 төгрөг байсан юм. Би ах С.т тэмээгээ хариуцуулсан, ямар нэг гэрээ хэлэлцээр хийж хөлс мөнгө өгөхөөр тохиролцсон асуудал байхгүй. Тэмээгээ оторт авч явна гэхээр буцааж нутгаадаа алдчих гээд, мөн хүн бүлгүй болоод нутагт нь үлдээсэн юм. Төрсөн ах С.т “ойрхон байвал харж байгаарай” гэж хэлж захиж л байсан юм. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Тухайн үед харж байсан хүн нь нүүгээд явчихсан байсан, харах хүнгүй болсныг мэддэг хүн л хулгайлсан гэж бодож байна. Би хохирлоо бүрэн гүйцэт барагдуулуулмаар байна” гэж /1-р хх-ийн 18-19/,
  2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “2020 оны 07 сарын үеэр манай нөхөр бид хоёр Дорноговь аймгийн Баянтал суманд нүүдэл хийж явсан юм. Тухайн үед тэмээгээ авч нүүгээгүй. Тэмээгээ хадам ах Сүхийн т маллуулж үлдээсэн байсан. Ингээд 2 тэмээгээ алдсан талаар сүүлд мэдсэн бөгөөд манай нөхөр өөрөө цагдаад хандаад, энэ хэргийнхээ хойноос хөөцөлдөөд явдаг байсан. Миний хувьд хэрэгтэй холбоотой яг нарийн асуудлын талаар мэдэхгүй байна. Сүүлд тэмээ хулгайлсан этгээдүүд баригдаад, Төв аймаг руу хэрэг нь шилжлээ гэж сонсогдсон. Өөр мэдэх зүйл байхгүй. Хэрэгтэй холбоотой санал хүсэлт гэвэл хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Манай нөхөр Сүхийн Отгонбаатар нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын -р багт хөдөө гэртээ байхдаа бие нь муудаад, аймаг явах замдаа нас барсан. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр зүрх гэнэт зогсож нас барсан гэх онош тогтоогдсон. 2 тэмээнийхээ хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна” гэж /2-р хх-ийн 3 /,
  3. Гэрч “Дундговь аймгийн ******* сумын 5-р багийн нутаг Аривжихын 07-0 тоотод байх гэрт манай эхнэрийн төрсөн ах Бат Очирын 2020 оны 6-7 сарын үед /сар өдрийг нь сайн санахгүй байна/ хөдөөгөөс ирж хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь 6 цагийн үед намайг “ченж Отгонцэцэгийнд хүргээд өг” гэхээр нь би өөрийн эзэмшлийн приус 10 маркийн 61-3 ДУА улсын дугаартай автомашинаараа ийг ******* сумын 9-р баг мандалын 15-22 тоот хашаанд хүргэж өгсөн юм. хэлэхдээ “Отгонцэцэг ченж дээр хүн мал зарах юм, түүнээс мөнгө авна” гэж хэлж байсан. Тэгээд очиход ченж Отгонцэцэгийн хашаанд портер маркийн ачааны машинтай 2 залуу тэмээний мах буулгаад байж байсан юм. Тэр тэмээний махыг их муухай заваан хийсэн, шороо болсон мах байсан юм. Тэгээд “мөнгөө авчихлаа” гэж хэлээд ирсэн. Тэгээд би хамт гэрт ирсэн юм. Тэр залуучуудын яг хэнээс нь мөнгө авсан гэдгийг мэдэхгүй, ямар ч байсан мөнгөө авчихлаа гэж ярьж орж ирсэн. Нэг хүнд мотоцикл зарсан түүнийхээ мөнгийг авч байгаа талаар цухас хэлсэн. 2 тооны тэмээний мах зарж байсан. Танихгүй залуучууд байсан юм. Тэр залуучуудыг би харах юм бол танина. Гэрэл зургийн таблиц үзлээ. 5 дугаар дээр байгаа хүн машин дотор жолооны ард талд сууж байсан юм. 1 дугаар, дугаарт байгаа хүмүүс тэмээний махыг буулгаж жинлээд зарж байсан хүмүүс байна” гэж /1-р хх-ийн 36-37/,
  4. Гэрч дахин өгсөн мэдүүлэгтээ: “Тэр үед хадам ах хөдөөгөөс ирчихсэн манай гэрт нэг хоносон юм. Тэгээд маргааш нь “хүнээс мөнгө авна, намайг Отгонцэцэгийн гэрт хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэгээд бид 2 манай гэр буюу Аривжихын 7- тоот хаягаас миний өөрийн эзэмшлийн 61-3 ДУА улсын дугаартай хар хөх өнгийн приус 10 маркийн машинтай шууд Отгонцэцэгийн бойны газар байдаг Мандалын гудамжинд очсон. Тэнд очиход “BONGO”-той танихгүй 2 залуу нэлээд муухай гаргасан, шороо болсон, тэмээний мах буулгаж байсан. Тэгээд машинаас буугаад Отгонцэцэг гуайтай уулзаж байсан. Тэгээд буцаад машинд суугаад ах “за болчихлоо, явъя” гэсэн. Ингээд шууд буцаад манай гэрт очсон. Тухайн үед миний машинд бид 2-оос өөр хүн байгаагүй. нь Отгонцэцэг болон тэр хоёр хүнээс мөнгө авсан эсэхийг нь хараагүй. Би машинаасаа хальт буугаад буулгаж байсан махных нь хажууд очиж харсан. Тэгчхээд буцаад машиндаа суусан. Яг бой руу ороогүй, бой руу орж Отгонцэцэгтэй уулзаж байсан. Бойн дээр ах байхгүй байсан. Манай эхнэр , нарын төрсөн дүү байгаа юм. Тэр үед 80616650 дугаар эзэмшдэг байсан эсэхийг санахгүй байна. ах манай гэрээр ирдэггүй байсан” гэж /2-р хх-ийн 121 /
  5. Гэрч “Би , Б. нарын төрсөн дүү нь байгаа юм. Манайх эцэг эхээс 9-үүлээ бөгөөд би аавын төрсөн дүү болох Эрдэнэтуяа гэдэг хүнд өргүүлсэн учраас ах дүү нараасаа бага зэрэг хөндий өссөн юм. 2020 оны 7 сард 1 удаа манай гэрт ирсэн. Тэр үед би хуушуур хаусанд ажиллаж байсан. Тэгээд ирчхээд манай нөхрийг “хүнээс мөнгө авна гээд дагуулаад явсан” гэж манай нөхөр ярьж байсан. Би нарийн асуудлыг сайн лавлаж асуугаагүй. Тэрнээс хойш огт ирэхгүй байж байгаад саяхан цагдаагаас дуудсан гээд гэрээр орж ирчхээд гарсан. Би 80616650 дугаарын талаар сайн санахгүй байна. Юнителийн нэлээд хэдэн дугаар өмнө нь барьж байсан юм. Би ийм дугаар барьж байгаагүй. ах миний утсаар Отгонцэцэг гэх хүнтэй яриагүй. Харин ах надаар юнителийн 2 дугаар авхуулж байсан. Яг хэзээ авхуулж байсныг нь санахгүй байна. Дататай дугаар гээд авхуулж байсан. Тэрнээс биш миний утсаар ярьсан зүйл байхгүй. Эдгээр хүмүүс огт миний дугаараар ярьж байгаагүй. Б. ах манай гэрт огт ирдэггүй юм. ах бид 2 огт харьцаж байгаагүй” гэж / 2-р хх-ийн 123/
  6. Гэрч “Би бүртгэлээ шүүж үзэхэд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 6 цагийн үед 1-26 СҮА гэсэн улсын дугаартай доороо 7-26 ДУА гэсэн Дундговь номертой ногоон өнгийн протер маркийн машинтай, хажууд нь 61-3 ДУА гэсэн улсын дугаартай приус маркийн машинтай хүн дагаж ирсэн. Манайд ирэхээсээ өмнө 80616650 дугаарын утаснаас “тэмээний мах заръя” гэж хэлээд ирсэн. Тэгээд мах зарахаар 2 хүн ирсэн санагдаж байна. Тэр хүмүүс 2 тооны нийт 55 кг жинтэй тэмээний мах авчирч өгсөн, нийт үнэ нь 1,820,000 төгрөг болсон. Тэр хүмүүс хэлэхдээ тухайн 2 тэмээг Эрдэнэдалай сумын Цавчир багаас авчирсан гэж хэлж байсан. Max зарсан хүний биеийн байцаалтыг шаардахад 3J183021723 гэсэн регистрийн дугаартай, 98259002 гэсэн утасны дугаар өгсөн. Мөнгийг нь бэлэн өгсөн санагдаж байна. Портер дотор 2 хүн байсан шиг санагдаж байна. Хажууд нь дагаж явсан ногоон өнгийн приус маркийн машинаас нэг залуу л бууж ирсэн. Тэмээний шир нь байгаагүй санагдаж байна. Тухайн хүмүүсийг харвал танина. Гарал үүслийн бичиг авч амжсангүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “бичиг баримтаа бүртгүүл” гэж утас болон регистрийн дугаарыг нь бичиж авсан юм. Тэмээ өгье гэж ярьсан хүн нь 80616650 дугаараас ярьсан, ирээд тэмээ өгсөн хүнээс утасны дугаараа тэмдэглүүлээч гэхэд 89579192 гэсэн дугаар өгсөн юм. Миний хажууд өөр хүн байгаагүй, би ганцаараа байсан. Манай мах авдаг газар ******* сумын 9-р баг Мандалын 15-22 тоотод байхад ирж мах зарсан. Манайх хяналтын камертай, камер маань бичлэгээ 20 хоног хадгалдаг юм. Тийм учраас одоо бичлэг нь байхгүй” гэж /1-р хх-ийн 29-30/,
  7. Гэрч дахин өгсөн мэдүүлэгтээ: “Зураг харахад 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр манайд 2 тэмээний мах худалдсан хүн 6 дугаартай хүн байх шиг байна. Олон жил өнгөрсөн болохоор сайн санахгүй байна. 6 дугаар дээр байгаа хүн мах зарж, мөнгийг авсан. Өмнө нь надаар зургаар хүн таниулахад энэ 6 дугаартай хүн байхгүй байсан санагдаж байна. Мөн 1 дугаар дээр байгаа хүн байсан. Max өгсөн хүнийг Эрдэнэдалай, Цавчир 1-р баг, 98259002, 3J183021723, Мөөгий гэж тэмдэглэсэн. Энэ 6 дугаартай хүн мах авч ирж надад зарсан санагдаад байна” гэж /2-р хх-ийн 125-126/,
  8. Гэрч “Би Дундговь аймгийн ******* сумын -р багийн засаг дарга ажилтай. 2020 оны 07-08 сарын үе шиг санагдаж байна. Цагдаагаас ярьж байна гээд нэг танихгүй дугаараас “танай багийн нутагт аймгийн төвөөс зүүн урагшаа айлын бууцан дээр тэмээний бололтой сэвс байна, танай багийн иргэдээс тэмээ алдсан гэж танд хэлж байсан хүн байна уу” гэж асууж байсан. Тэгээд би ******* сумын -р багийн тэмээтэй айл руугаа утсаар залгаж ярьж асуусан. Тэр үед ынх руу залгасан байх. Тухайн тэмээний сэвс байсан гэх газарт би очиж хараагүй, яг хэний тэмээний сэвс гэдгийг сайн мэдээгүй. Сүүлд С. Отгонбаатар 2 тооны тэмээгээ алдсан талаар ярьж байсан. Хэн гэх цагдаа ярьсныг би сайн мэдэхгүй байна. тай “танай тэмээ бүрэн үү, тэмээний сэвс олдсон байна” гэж ярьсны дараа тэмээгээ бүртгэж үзээд “2 тооны тэмээ дутсан байна” гэж ярьж байсан юм” гэж /1-р хх-ийн 33/,

           Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон доор дурдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байна. Үүнд:

  1. 2020 оны 11 дүгээр сарын 0-ний өдөр “аас 2020 оны 08 дугаар сард өөрийн эзэмшлийн 2 тооны тэмээгээ хулгайд алдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 7/,
  2. 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрч ар таньж олуулах ажиллагааны “Таньж олуулах ажиллагааны таблицид 1 дугаарт гийн РД:, 2 дугаарт ******* ******* РД:, 3 дугаарт ын РД:, дугаарт гийн РД:, 5 дугаарт гийн РД:ЗЮ760620Э7 нарын зургийг байрлуулж гэрч д үзүүлж Отгонцэцэгт мах зарсан гэх хүн энэ зурагт байна уу, та сайн хараарай буруу таньж болохгүй шүү гэж асуухад, Отгонцэцэгт 1,,5 дугаарт байгаа хүмүүс мах зарж байсан. 5 дугаарт байгаа залуу нь намхандуу шар царайтай залуу байсан, энэ залуу ачааны машиныг жолоодож ирсэн бололтой жолооны ард сууж байсан. Тэр мах зарж байхад машинаасаа бууж ирээгүй, харин 1 дугаарт байгаа залуу нь эрүүн дээрээ жижиг сахалтай, бор царайтай дунд зэргийн нуруутай залуу байсан юм. Тэр залуу мах зөөж байсан. Харин дугаарт байгаа залуу намхан нуруутай, бор царайтай залуу байсан. Тэр 1 дугаарт байх залуугийн хамт мах зөөж байсан" гэх тэмдэглэл /хх-ийн 11-12/,
  3. Дундговь аймгийн ******* сумын үнэлгээний комиссийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 129 тоот “ настай тэмээ-1300.000 төгрөг, 3 настай тэмээ-1200.000 төгрөг” гэх акт/1-р хх-ийн 2-/,
  4. 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Цэнхэр өнгийн портер маркийн 5-38 УБС улсын дугаартай дугуй байхгүй мотор байхгүй, суудал байхгүй, явах боломжгүй” машинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 76-77/,
  5. Үүрэн холбооны Юнител группийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05-01/1131 дугаартай “80616650 дугаар дээр ын , ЗД8100806 гэсэн хэрэглэгч 2020.06.17-2020.10.27-нд бүртгэлтэй байсан байна” гэх албан бичиг /2-р хавтаст хэргийн 10/,
  6. Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа
  7. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд.

 

           Шүүх эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэмт үйлдэл нотлогдон тогтоогдсон гэж үзсэн бөгөөд Давж заалдах шатны шүүхэд нэр бүхий шүүгдэгч нар мөн шүүгдэгч ийн  өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

  1. Шүүгдэгч Х.******* “... Миний бие дээрх гэмт хэргийг үйлдэхэд оролцсон оролцоо бага, талийгаач нь нэр бүхий бид хэдийг дагуулаад хүнээс тэмээ авна гээд явсан. Би 2 тэмээг барьж аваад хийх үйлдэлд нь оролцоогүй. Би , нарыг тэмээ хийж байхад нь түр хугацаанд овоон дээр унтсан байсан. Сэрэхэд , нар тэмээгээ хийгээд дууссан байсан, удалгүй машин ирсэн, харин махыг нь ачихад тусалж өгсөн. Надад тэмээ зарсан мөнгөнөөсөө 100000 төгрөг өгсөн. Тэмээ хулгайлах үйлдэлд оролцоогүй байхад ял халдаасанд гомдолтой байна гэсэн байх боловч:

 

    1. Шүүх шүүгдэгч Х.******* хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч байсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч /хууль ёсны төлөөлөгч / нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 2 тооны тэмээ / настай шарга тайлаг, 3 настай хөх цагаан гунж/ алдсан, шүүгдэгч Х.*******, , Б. агсан, нар нь 2020 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Дундговь аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг “Авдрын бууц” гэх газарт байх хороон дээр 2 тооны тэмээ нядалсан үйл баримт нь дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж,
  1. Шүүгдэгч “... Би 2 тэмээг хулгайнх гэж мэдээгүй, гэртээ унтаж байхад дүү “Хүн малын мах татаад өгөөч, унаа олдохгүй байна, унаа олоод өгөөч гээд байна. Та махыг нь ойртуулаад өгөөч” гэж гуйж ирснээр өглөө зааж өгсөн газарт нь очиход 2 хүн махаа машинд ачиж өгчхөөд ченж Отгонцэцэгийнд хүрээд оч гэсэн. Очиход приус машинтай 2 хүн байсан. Тэднийг би махны эзэд юм байна гэж ойлгосон. Надад өртөг хөлс өгнө гэсэн боловч юу ч өгөөгүй, түлш ч хийж өгөөгүй, би юу ч мэдээгүй махыг нь хүргэж өгсөн, сүүлдээ хулгайн мал болоод явчихсан. ...” гэжээ.
    1. Шүүх  ийн үйлдэл холбогдлыг дүгнэхдээ: тэрээр тухайн үед эзэнгүй хороон дээр тэмээ хийсэн, шөнийн цагаар махыг нь тээвэрлэж байгаа шүүгдэгч нарын үйлдлийг хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгийг мэдэх боломжтой, гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ нэгдэн оролцохоос сайн дураараа татгалзах бүрэн боломжтой байсан боловч татгалзаагүй  нь мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдэхэд оролцсон, хулгайлсан 2 тооны тэмээний махыг зөөвөрлөх, худалдан борлуулах үйл ажиллагаанд тээврийн хэрэгслээр хангаж, уг гэмт хэргийг үйлдэхэд үйлдлээрээ нэгдэн оролцсон гэж үзсэн. Шүүхийн энэхүү дүгнэлт үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэгт оролцоогүй гэх түүний гомдол тайлбарыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж,
  2. Шүүгдэгч ийн өмгөөлөгч “ийг гэмт хэрэг үйлдсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй, ...Б. нь энэ хэрэгт гэрч болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ийг гэмт хэрэгт оролцоогүйг буюу хэн хэн энэ гэмт хэргийг үйлдсэн талаараа мэдүүлсэн байдаг. ... Махны ченж Отгонцэцэг гэдэг хүн нь ийг надаас мөнгө авсан хүн гэдэг. нь тэр мөнгийг аваад тоолоод Б.т өгсөн талаараа мэдүүлдэг. нь төрсөн ахдаа худалдан борлуулсан мотоциклийн мөнгөө авах гэж л махны ченжийнд очсон юм. Энэ талаараа ч мэдүүлдэг. Тус хэрэгт ямар нэгэн оролцоо байхгүй хүнийг бусадтай бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүгдэгч өд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
    1. Шүүхээс түүний үйлдэл холбогдлыг дүгнэхдээ: 1-р хавтаст хэргийн 29-30 дугаар хуудсанд авагдсан гэрч ийн “...протер маркийн машинтай, хажууд нь 61-3 ДУА гэсэн улсын дугаартай приус маркийн машинтай хүн дагаж ирсэн. Манайд ирэхээсээ өмнө 80616650 дугаарын утаснаас “тэмээний мах заръя” гэж хэлээд ирсэн юм. Хажууд нь дагаж явсан ногоон өнгийн приус маркийн машинаас нэг залуу л бууж ирсэн...6 дугаар дээр байгаа хүн мах зарж мөнгийг нь авсан. Өмнө нь надаар зургаар хүн таниулахад энэ 6 дугаартай хүн байхгүй байсан санагдаж байна. Мөн 1 дугаар дээр байгаа хүн байсан.” гэх мэдүүлэг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэмээний мах зарж, мөнгийг нь авсан хүнийг гэрчээр таниулах зорилгоор зургаар таньж оруулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үүрэн холбооны Юнител группийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05-01/1131 дугаартай “80616650 дугаар дээр Бат- Очирын гэсэн хэрэглэгч 2020.06.17-2020.10.27-нд бүртгэлтэй байсан байна” гэх албан бичиг /2-р хавтаст хэргийн 10/, гэрч гийн “ ах миний утсаар Отгонцэцэг гэх хүнтэй яриагүй. Би ийм дугаар барьж байгаагүй. Харин ах надаар юнителийн 2 дугаар авхуулж байсан. Яг хэзээ авхуулж байсныг нь санахгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Б.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Б. ийнд харагдаагүй” гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар түүний тайлбар мэдүүлэг үгүйсгэгдсэн,  нь 80616650 дугаараас гэрч рүү ярьж тэмээний мах авах эсэх талаар тодруулсан, үүний дараа мах өгөхөөр гэрч Б.Гантулгын хамт приус маркийн машинтай очсон, мах өгөх, мөнгийг хүлээн авах зэрэг ажиллагааг гардан хийсэн болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна гэж тус тус дүгнэсэн нь  үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн  Х.*******, , , , нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

            Шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тэдний гэм бурууд тохирсон байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруутай нь нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Х.*******, , шүүгдэгч ийн өмгөөлөгч ******* нарын гомдлуудыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.*******, , шүүгдэгч ийн өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.*******, нарын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэлээ.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.*******, , шүүгдэгч ийн өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******, нарын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 0.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ