Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/01298

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 17 197/ШШ2025/01298

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ......-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......-т холбогдох,

 

2,546,565 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 192/ШЗ2025/02355 дугаар захирамжаар шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолын дагуу хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Буянхишиг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

 

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчаас худалдан авсан орон сууцны 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны конторын төлбөр 356,433 төгрөг, 2024 оны 08 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны байр ашиглаагүй 3 сарын банкны ипотекийн зээлийн хүүгийн төлбөрт 2,190,132 төгрөг, нийт 2,546,565 төгрөгийг Б.*******аас гаргуулж өгнө үү гэж шаардлагаа тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ ...конторын төлбөр гарсан хугацаанд уг орон сууц миний нэр дээр байгаагүй, надаас шалтгаалж уг байрыг 3 сар хэрэглээгүй нь нотлох баримтгүй, өөрийн зээлийн хүүгийн төлбөрийг гаргуулахаар нь шаардаж байгаа нь ойлгомжгүй байна хэмээн маргасан.

2. Зохигч 2024 оны 08 дугаар сарын 15-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр улсын бүртгэлийн .........дугаартай,........... тоот, 54,01 мкв орон сууцыг хариуцагч нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч түүний үнэ 232,243,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн, гэрээний талаар талууд маргаагүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч гэрээ байгуулахаас өмнөх хугацааны байрны ашиглалтын зардлыг би төлөх ёсгүй хэмээн маргах боловч дээрх гэрээний 4.8 хэсэгт худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал болон татвар, хураамжийг худалдагч тал төлөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтаар гэрээнд дурдсан тоотын 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны конторын төлбөр 356,433 төгрөг болох нь .............ХХК-н нэхэмжлэх хуудсаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч уг төлбөрийг төлж барагдуулсан болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Иймд орон сууцны конторын төлбөр 356,433 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

3. С.******* худалдан авсан орон сууцны хэрэглээг хязгаарласан учир 2024 оны 08 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд ашиглаагүй тул уг хугацааны ипотекийн зээлийн хүүг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

С.*******аас ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн............ХХК-н тодорхойлолт гэх баримтад ...101 тоот ашиглалтын зардлаа төлөөгүйн улмаас 2024 оны 11 дүгээр сард тус айлын хэрэглээг хязгаарласан болно гэсэн нь нэхэмжлэгчийн тайлбараас зөрүүтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Гэтэл дээрх 3 сарын хугацаанд орон сууцыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах боломжгүй байсан гэдгээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй тул хүүгийн төлбөрт 2,190,132 төгрөгт шаардсан нь үндэслэлгүй.

4. Иймд 356,433 төгрөгийг хариуцагч Б.*******оос гаргуулж С.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,190,132 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Шүүхийн зардал: Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох хураамжийн хэмжээг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243,1-т заасныг баримтлан хариуцагч Б.*******оос 356,433 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,190,132 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,695 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 11,343 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН