| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/01157/И |
| Дугаар | 197/ШШ2025/01303 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/01303
2025 02 17 197/ШШ2025/01303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....... холбогдох,
3,786,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, өмгөөлөгч О.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Буянхишиг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
1.Нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэн үндсэн зээл 3,005,000 төгрөг, алданги 781,300 төгрөг, нийт 3,786,300 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй, түүний өмгөөлөгчөөс ..хариуцагч ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн тул хүү, алданги шаардах эрхгүй хэмээн маргаж, 1,160,000 төгрөгийг зөвшөөрч байгаа гэжээ.
2.Зохигч 2024 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр гэрээ байгуулж, гэрээгээр Ж.*******т 6,000,000 төгрөгийг өдрийн 2 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 0,5 хувь байхаар, төлбөрийг 7 хоногоор 2 хувааж Ч.*******т буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ.
Зээлийн гэрээний 2.8.1-д заасан ......тоот дансанд нэхэмжлэгчээс гэрээ байгуулсан өдөр 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч зээлийн гэрээний төлбөрт нийт 4,840,000 төгрөг буцаан төлсөн болох нь хэрэгт авагдсан Богд банкны дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд зохигч уг үйл баримтад талууд маргаагүй, зөвшөөрсөн.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
3. Нэхэмжлэгч талаас гэрээний 2.2.2-т нэмэгдүүлсэн хүү гэж бичигдсэн боловч энэ алданги гэж тайлбарлаж хариуцагчаас төлсөн төлбөрийн 165,000 төгрөгийг суутгаж, 786,300 төгрөгийг алданги хэмээн тайлбарлаж шаардсан нь үндэслэлгүй.
Учир нь гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд нэхэмжлэгч тал Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй тул нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй, 786,300 төгрөгийн шаардлага үндэслэлгүй байна.
4. Хариуцагч талаас ...өдрийн 2 хувийн хүү гэдэг нь сарын 60 хувь болно энэ бол зээлдэгчид илт хохиролтой гэх татгалзал үндэслэлтэй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болохоор заасан.
Иймд зээлийн хүүг тал хувиар бууруулан буюу өдрийн 1 хувиар тооцож /6,000,000₮+7 өдрийн хүү 420,000₮+3,000,000 төгрөгийн 7 хоногийн хүү 210,000₮-4,840,000₮/= 1,790,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 1,996,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5.Шүүхийн зардал: Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.*******аас 1,790,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,996,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,530 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 43,590 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН