Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/02147

 

 

 

 

2025 03 10 197/ШШ2025/02147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .............. нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................-д холбогдох,

7,807,303 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Буянхишиг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК хариуцагч Ц.*******д холбогдуулан үндсэн зээл 3,509,910 төгрөг, зээлийн хүү 3,806,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 491,367 төгрөг, нийт 7,807,303 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Ц.******* нь үндсэн зээл 3,509,910 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг санхүүгийн боломжгүй, өөрийн танилдаа зээлээр гар утас худалдан авахад нь түүний өмнөөс зээлийн гэрээ хийсэн учир төлбөрийг төлж чадахгүй байгаа гэжээ.

2. ******* ******* ******* ББСБ ХХК болон Ц.******* нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 10-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 3,509,910 төгрөгийг жилийн 34,8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу зээлийн төлбөрийг хариуцагч төлөх үүргийг хүлээсэн болох нь тус зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь зээлийн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасанд тус тус нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

Хариуцагч 2024 оны 10 дугаар сарын 28-ний өдөр нэхэмжлэгчид хандан зээлийн хүүг зогсоолгох хүсэлт бичгээр гаргасан боловч зээлийн гэрээ байгуулснаас хойш огт төлбөрөөс төлөөгүй, зээлийн гэрээнд заасан хаяг, холбогдох дугаар зэргээ өөрчилсний улмаас нэхэмжлэгч шүүхэд хандах, цаашид эрэн сурвалжлуулах ажиллагаа хийлгэсэн зэргээс үзэхэд зээлийн хүүгийн төлбөрөөс хасах шаардлагагүй байна.

Хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөр болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

4. Иймд хариуцагч Ц.*******гээс зээлийн үндсэн төлбөр 3,509,910 төгрөг, зээлийн хүү 3,806,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 491,367 төгрөг, нийт 7,807,303 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

5. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.*******гээс 7,807,303 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХКолгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гээс 139,867 төгрөг, дүүргийн татварын хэлтсийн данснаас /улсын орлогоос/ 133 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН